2025 оны ШХАБ-ын зохион байгуулагч Тяньжин хот соёл, инновацийн аялалд урьж байна

2025 оны ШХАБ-ын зохион байгуулагч Тяньжин хот соёл, инновацийн аялалд урьж байна

2025 оны ШХАБ-ын зохион байгуулагч Тяньжин хот соёл, инновацийн аялалд урьж байна

"Би нар, салхины эрчим хүчийг боомтын үйл ажиллагаанд ашиглаж байгааг анх удаа харж байна. Энд автоматжуулалтын түвшин бас гайхалтай хэмжээнд хүрсэн байна. Энд маш олон ямар ч жолоочгүй, бүрэн автоматжуулсан тээврийн хэрэгсэл ачаа зөөж байгааг харлаа" гэж Туркийн сэтгүүлч Озгур Алтынбаш Тяньжин боомт буюу дэлхийн хамгийн анхны ухаалаг нүүрстөрөгчгүй терминалтай танилцаж байх үеэрээ сэтгэгдлээ хуваалцав.

Дэлхийн 28 орны 39 хэвлэлийн төлөөлөгч болон Монголын Улсын "News.mn" агентлагийн төлөөлөл Хятадын нийслэл Бээжингээс хурдны галт тэргээр 30 минутын зайтай орших Тяньжин хотод зочилж, боомтын үйл ажиллагаа болон аялал жуулчлалын салбарын өсөлт дэвшилттэй танилцав.

Учир нь ШХАБ-ын 2025 оны дээд хэмжээний уулзалт энэ намар Тяньжин хотноо зохион байгуулагдах юм.

Улмаар Хятад улс энэхүү арга хэмжээнд зориулж дотоодын хөгжил цэцэглэлт, технологийн дэвшлийг олон улсад таниулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

Хуран цугларсан олны хувьд Тяньжин хоттой танилцахаас гадна, бүрэн автоматжуулсан далайн боомтод зочилсон нь хамгийн анхаарал татсан явдал байв. Тяньжин нь Хятадын хойд хэсгийн томоохон боомт төдийгүй Монгол Улстай газар зүйн байршлаараа хамгийн ойр байрладаг далайн боомт юм. Уламжлалт терминалын талбайг ухаалаг технологиор шинэчилж, том чингэлэг зөөвөрлөх төхөөрөмжийн автоматжуулалтын хурдыг 88 хувьд хүргэснээр тус боомт нь дэлхийн хэмжээнд өөрчлөлтийг тэргүүлэх болжээ. Боомтын ухаалаг терминал дээр 92 бүрэн автоматажсан тээврийн хэрэгсэл ямар ч ачааг механик нарийвчлалтайгаар зөөж байгаа харагдана. Мөн боомтын ойролцоо нарны зайн хураагуур, салхин тээрэм байрлах бөгөөд эдгээр нь бүрэн автоматажсан машиныг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.

Тухайн машинууд нь цагт 200-300 чингэлэг ачиж буулгах чадалтай бөгөөд хэвлэлийн төлөөлөгчид цэвэр эрчим хүчийг хүнд даацын үйл ажиллагаанд зарцуулж буйг магтан сайшааж байлаа.

Бүрэн автомат ачаа тээш зөөвөрлөгч машин

Монгол Улсын хувьд Тяньжин боомт нь чухал ач холбогдолтой. Учир нь тус хотын боомтоос долоо хоногт гурваас дээшгүй удаа Монгол Улс руу хуурай замаар дамжин цахилгаан бараа, барилгын материал зэргээс бүрдсэн төрөл бүрийн чингэлэг хүргэгддэг байна.

Тяньжин боомт нь 147 тээврийн шугамаар 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог.

Улмаар сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаадын худалдан авалт, Тяньжин боомтоор тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх болжээ.  Тяньжин хот нь технологийн өндөр хөгжлөөс гадна Хятадын уламжлалт хэв маяг, соёлтой танилцах боломжийг олгодог. Хотын төвөөс зайдуу Янглючин гэх эртний тосгон байх бөгөөд тэнд Хятадын уламжлалт гар урлалын нэг болох цаас хайчлах, модон блок хэвлэх зэргийн туршиж үзэх боломжтой. Эдгээр гар урлалыг тус улсын иргэд уламжлалт шинэ жилийн баярын үеэр хийх нь элбэг. Олон улсаас ирсэн сэтгүүлчид цаас хайчлах, дэвүүр будах зэргээр бүтээлч сэтгэлгээгээ сорьж, Хятадын өв уламжлалтай танилцсан нь хил  хязгаарыг холбосон утга учиртай соёлын солилцоо болсон гэж зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэж байлаа.

Удахгүй болох ШХАБ-ын Тяньжин-2025 дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, соёл хоорондын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна. Энэ хүрээнд хэвлэл мэдээлэл, албан тушаалтан, сурагч солилцооны хөтөлбөр зэрэг санаачилгуудыг хэрэгжүүлж эхэлж, олон нийтийг урьж байна. Энэ нь Ази даяар илүү харилцан уялдаатай, соёлын нийтлэг ойлголтыг сайжруулах, түншлэлийн өнгө аясыг тогтооход тусалдаг байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: CGTN, Ма Жинг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зайл 2025-06-24 59.153.87.54

үхсэн ацны шахааб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж