Улаанбуудайн тариалалт 40 хувиар буурчээ

Улаанбуудайн тариалалт 40 хувиар буурчээ

Улаанбуудайн тариалалт 40 хувиар буурчээ

Монгол Улс энэ онд улсын хэмжээнд 360 мянган га-д үр тариа тарьсан. Үүнээс 310 мянган га-д улаанбуудай, 17 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо, 144 мянган га-д малын тэжээл, 103 мянган га-д тосны ургамал тус тус тариалсан. Мөн өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 650 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, зургадугаар сарын 13-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 431 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Тариалалт 66.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Үүнээс улаан буудай 259 мянган га буюу 83.7 хувь, бусад үр тариа 31 мянган га, төмс 10.2 мянган га, хүнсний ногоо 8.4 мянган га, малын тэжээл 26 мянган га, тосны таримал 95 мянган га-д тус тус тариалжээ.

2024 оны дөрөвдүгээр сард Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, улаанбуудайн гурил, малын тэжээл зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Шийдвэр гарснаас хойш нэг жилийн хугацаанд  хугацаанд 65 мянга гаруй тонн гурил татваргүй импортолсон байна. Гэсэн ч гаднаас импортын улаанбуудай, гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, улаанбуудайн тариалалт багасч, гурилын үйлдвэрлэл буурсан буюу 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн дахин 3-4 үйлдвэр үүд хаалгаа хаахад хүрсэн юм. Тиймээс улаанбуудай, малын тэжээлээ өмнөх импортын татварын дагуу авах нь зөв гэж үзэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж, хаврын тариалалтын өмнө шийдэх хүлээлттэй байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Улмаар яаралтай горимоор дахин өргөн барьж, УИХ-аар дахин хэлэлцэж байна. 

Засгийн газар импортын татварыг чөлөөлснөөр гурилын үнийг бууруулна, өрсөлдөөн бий болгоно гэж тооцоолсон боловч үнэ буурахгүй, тариалалт үйлдвэрлэл буурсан. Сүүлийн 5 жилд тариалалт 53 мянган тонноор буюу 20 гаруй хувиар, гурил үйлдвэрлэл 40 хувиар тус тус буурчээ.

2023 онд 443 мянган га талбайд улаанбуудай тариалж байсан бол энэ онд 264 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн нь тариалалт 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байна гэж УИХ-ын гишүүн Батжаргал мэдээлэв. Салбарын сайдын зүгээс улаанбуудайг импортын татвараас чөлөөлснөөр 100 мянган га тонн улаанбуудайн дотоодын үйлдвэрлэл явуулах боломжийг хязгаарлаж байна гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 39 минутын өмнө 202.126.91.108

ОРОС ХЯМД ХОРТОЙ ГУРИЛ ИДНЭ ГЭЭД БАЙСАН МОНГОЛЧУУД ХААЧИВ

Avatar

Зочин 5 цагийн өмнө 103.145.234.48

Дэлхий дахины байдал эвгүй байна. Хүнсээ монголчууд өөрсдөө л үйлдвэрлэх ёстой. Хүнс импортлож буй улсад хүнсний хомсдол үүсвэл бид өлбөрч үхэх үү?
Орос, Украины дайны уршгаар арабын зарим орнууд үндсэн гол хүнсний нэг болох гурилын хомсдолд орж хүнд байдалд орсон. Аз болоход бид өөрсдөө буудайгаа тарьж гурилаа үйлдвэрлэдэг тул ийм байдалд орохгүй нь үндэсний хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлж төрөөс дэмжсэний ач. Хүнсээ бид өөрсдөө үйлдвэрлэх ёстой.

Avatar

зочин 5 цагийн өмнө 124.158.125.50

импортын оросын гурил гэж дахин савласан олон жил дарсан нөөцийн гурил бна лээ. ямарч амт чанаргүй ус даадаггүй. яагаад үргэлжл ард түмнийхээ эсрэг ажиллаж бдаг засаг төр вэ

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.182.118

Үүнд төр ямар хамаатай юм, Бизнест төр тэр бүр оролцох боломжгүй,,Иргэд өөрсдөө бүү худалдаж ав, Чанар муутай бүтээгдэхүүний импортыг багасгах үндсэн арга нь энэ,

Avatar

зочин 6 цагийн өмнө 103.119.92.1

Гантай болчлоо уул нь ахиухан тарьвал бид 2026 онд гадагш нь хүнс зардаг орон болох боломжтой, дэлхийн хүнсний нөөц бага байгаа худлаа гэвэл бид төмс гадагш зарж болж л байна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.59

Хэнд хамаатай юм манж х***а бөөсүүд 30 гаруй жил тэжээлгүүлэ болоо юм бишүү юу ч чадахгүй арчаагүй бөөсүүд байж давраад.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 202.21.115.122

Амарбаясгалан гэж усан тэнэг улс орноо сүйрүүлэхээр гадны гар хөл болж попорсоор байгаад хийсэн. Хэн ч авахгүй хэдэн жил хадгалагдсан оросын гурил оруулж ирээд амьдрал сайжирсан юм хаана байна.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.92.75

shimj amidardg manai tarialanchid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж