Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Даваа гаригт /2025.06.23/ Лондонд айлчилжээ. Айлчлалын үеэр Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Зеленский нар хоёр улсын хамтарсан зэвсгийн үйлдвэрийн ажлыг эхлүүлэх болсноо зарлав. Мөн тэд Их Британид сургуулилалтад хамрагдаж буй украин цэргүүдтэй уулзлаа.
Стармер энэ үеэр "Цэргийн аж үйлдвэрийн хамтралын гэрээг зарлаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийг хүртэл Украин, Их Британи улсууд ийм гэрээ хийж байгаагүй. Энэ нь бидний цаашдын хамтралд чиглэсэн томоохон алхам болно" гэв.
Харин Зеленский "Энэхүү гэрээ нь хоёр улсыг хоёуланг нь хүчирхэгжүүлнэ" гээд, Оросын эсрэг дайны хүчин чармайлтад нь тусалж буй Их Британид талархал илэрхийллээ.
Байлдааны талбарын технологийг хуваалцах гэрээ нь Украины нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, Их Британийн батлан хамгаалах салбарыг Украины фронтод хөгжүүлж буй технологитой холбох болно. Стармерыг нэгдүгээр сард Киевт айлчлах үеэр хоёр улс аюулгүй байдал, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх 100 жилийн түншлэлээ зарласан билээ. Түншлэлийн хүрээнд талууд ийнхүү гурван жилийн хугацаатай хэрэгжих шинэ гэрээг зарлалаа.
Зеленский энэ удаагийн айлчлалын үеэр Хаан III Чарльзтай Виндзорын шилтгээнд уулзжээ. Тэд гурав дахь удаагаа уулзсан нь энэ юм.

3,600.44






















































Холбоотой мэдээ