Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг “Max mall” худалдааны төвийн зам дагуу М:1 чиглэлийн автобус шатсан. Нийтийн тээвэр шатсан ослын шалтгааныг одоогоор бүрэн тогтоогүй байгааг албаныхан мэдээллээ. Улмаар нийтийн тээвэрт явж байсан энэ төрлийн 11 ширхэг цэнхэр урт автобусыг хэрэглээнээс гаргах шийдвэр гаргажээ. Тус автобус 2025 оны арванхоёрдугаар сард ашиглах хугацаа нь дуусах байсан ч осол гаргасны улмаас энэ зургадугаар сард урт цэнхэр автобусыг үйлчилгээнээс гаргаж өөр чиглэлд дахин ашиглах боломжгүй болгожээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1094 нийтийн тээвэр 06:00-22:00 хүртэл иргэд олон нийтэд чиглэлийн дагуу үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн хүрэлцээ хангалттай байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн.
Тус нийтийн тээврийг БНХАУ-ын “Youyng bus” компаниас 11 ширхгийг 20 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авсан байдаг. Цэнхэр урт автобуснууд 125 хүнээс дээш тооны хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтайгаар үйл ажиллагаа явуулж байв.
Дашрамд дурдахад, Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2020 оноос хойш хийж, нийтийн тээврийн хэрэгслийн 90 хувийг шинэчилсэн байдаг.
А.Тамир
Нэргүй 1 цагийн өмнө 202.126.89.205
хүйтний улиралд багтаамж сайтай хэрэгтэй. гэх дээ хугацаа нь дууссан бол гаргахаас яах юм дээ, шатаад байвал хэцүү.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.177.205
хэн гэдэг даргын үед авсан хуучин шахааны урт автобус вэ. Хуучин , шахааны цавчааны автобус сбайжээ. Уг нь Төв зам дагуу явж байвал хүйтны улиралд автобус удаан хүлээх үед хүний багтаамж илүү хэрэгтэй л унаа байсан юм даа. Яагаад үтэр түргэн яаравчлан алга хийх шийдвэр гаргав, нэг л учир начир байж л байна даа. Энэ асуудлын араас шалгах хэрэгтэй. Ногоон автобусных шиг хэрэг байгаа дах
Нэргүй 19 минутын өмнө 202.126.91.112
Батүүл хотын дарга байхдаа оруулсан байдаг юм.
Нэргүй 3 цагийн өмнө 124.158.126.132
20 тэрбумаар 11 ш хуучин урт автобус шахсан байжээ,
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.117
Лук ахын шахаас
Авахгүй гэхээр Брест дээр контейер ухаад явуулахгүй гацаагаад бсан шүү
123 2 цагийн өмнө 43.242.243.91
belarus autobus
Шодоргос 3 цагийн өмнө 66.181.165.234
БАТ ҮҮЛ хариуцлага хүлээх үү
зочин 4 цагийн өмнө 202.55.191.194
би машинаа 15жил унаж бна япон ах 20 жил унсан одоо яаах уу хөл газар хүргэхгүй бол хүлэгийн дээд гэдэг
zochin 4 цагийн өмнө 103.212.117.179
ард түмний татварыг мөнгө уйлахгүй болохоор хог н**ш авчирч дундаас нь цавчаа хийж, ашиг олдог увайгүй хүмүүсийг шийтгэж, хариуцлага тооцох хүн байхгүй болждээ
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.90.125
саяхан л беларус автус авлаа гээд л тууз хайчлаад байгаагүй билүү
Бадарч тахар 5 цагийн өмнө 66.181.182.223
Таван шар офицёр хоёрын хооронд холхиж л бөйвал тун хэрэгтэй байсан юм да ! өвөл болоод автус ховордоод хөлдөж үхэх гээд ирэхээрээ энэ автусаа үгүйлж Нямбаатарын толгойг хага цохих байх да !
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.185.181
ene tsenher urt bus ih huiten yum bnleeshd uwul
Нэргүй 5 цагийн өмнө 103.229.121.171
ниргэсэн хойно нь хашгирдагаа хэзээ болих вэ!!!