"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Оргил" худалдааны төвийн гурван давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр /2025.06.24/ 07:41 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраасан байна.
Алба хаагчдыг очиход гурван давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болгожээ.
Нэргүй 2025-06-24 202.9.46.79
Танайх юмныхаа үнийг бодох хэрэгтэй. Ямар ч бараанд зах зээлийн үнэ гэж байдаг. Танайд ямар ч мэдлэг боловсролтой хүн байдаггүй. Мэдлэг боловсрол эзэмших хэрэгтэй. Танай хүнс, бараанд ч энэ үнэтэй байх ёстой гэдэг бодлоор үнэ тавьдаг нь харагддаг. Одоо 21 зуун 2025 он гэдгийг мэддэг үү?😂😂