Орон сууцны үнэ энэ оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсчээ. Орон сууцны насжилтаар нь авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар, өмнөх сараас нэг хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сард шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг болжээ. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.5 сая орчим төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 37.3 хувиар өссөн нь хамгийн их үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн дүүрэгт нэг жилийн хугацаанд орон сууцны үнэ м2 нь 1.5 сая орчим төгрөгөөр өссөн байна.
Тэгвэл нэг жилийн хугацаанд Баянгол дүүрэгт орон сууцны үнийн хэлбэлзэл хамгийн бага буюу 3 хувиар өссөн байна. Харин энэ оны тавдугаар сард хуучин орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг болж өсчээ. Дүүргээр нь авч үзвэл, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.6 орчим сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22 хувиар өссөн байна.
газар хөдлө 30 минутын өмнө 202.131.232.157
газар хөдлөөд энэ хэдэн хуучин байшинг нураачихаасай билээ. галзуурч байх шив
Нэргүй 3 цагийн өмнө 103.229.121.171
хэн авдаг юм
Нэргүй 1 цагийн өмнө 124.158.120.146
Орон гэргүй бай
Hudlaa 3 цагийн өмнө 202.9.46.104
Худлаа, наадхыг чинь авч дийлэх хүн байхгүй байхад ченжүүд үнээ хэд дахин өндөр хэлээд ч нэмэргүй шүү дээ, авч чадах худалдан авагчид байгаа үед зах зээлийн зарчмаар жинхэнэ үнэ тогтоно. залуучууд байр байтугай хашаа байшин ч авч дийлэхгүй хангалттай цалин мөнгө байхгүй, одоогоороо зах зээлийн эдийн засагт шилжиж чадаагүй л байна.
Зочин 4 цагийн өмнө 59.153.114.186
түгжрэлтэй холбоотой төврүүгээ шавж бгаа нь энэ
Зочин 4 цагийн өмнө 64.119.29.46
Энэ төр засгийн байж бгаа царай бүх юмны үнэ тэнгэрт гарлаа даа засаг төр гэж бдаг бол ард түмний амьдралыг бодомоор байх юм үнэ өсөөд буцаад манайд будаггүй жишиг тогтоод удаж бна залуу гэр бүл яаж байртай болох вэ дээ ядаж 30-50 сая төг болвол байр авах гэж бодно шүү дээ гэтэл хар 150-300 сая төг байж 2 өрөө байр авахаар бна шүү дээ хувийн компаниуд байрны үнэ хөөрөгдөж хяналт тавьдаг газар байхгүй зах зээлийн зарчимаараа явж бна гээд хаясан одоо хятадууд газараа үнэгүй аваад байр бариад бна
зочин 3 цагийн өмнө 66.181.182.118
Бүх юмны үнэ өсөөд байгаа нь төр засгийн буруу биш, зах зээлийн чинь царай, Зах зээлийн үед бараа таваарын үнийг төрөөс зохицуулах боломжгүй, Хүн бүр бараа таваараа ахиу үнээр зарахыг бодно,Уралдаж үнээ өсгөнө, Ялангуяа дотоодын үйлдвэрлэл бага хэрэгцээт зүйлийнхээ ихэнхийг гадаадаас авдаг бидний хувьд үнэ бүр хурдан өснө,Имфляц улам нэмэгдэнэ, Нүүрсээр жаахан валют олж л үнийн өсөлтийг боломжоороо хязгаарлаж байна,Экспортын орлого буурвал бараа таваар хомсдоно, Үнэ өснө, Имфляц нэмэгдэнэ ,
зочин 3 цагийн өмнө 66.181.182.118
Иймээс л зах зээлийн одоо үед хүчирхэг орон нь улам баяжиж,манайх мэт ядуу орон нь улам ядуурч байна, Баян хүмүүс нь улам баяжиж, ядуу хүмүүс нь улам ядуурч байна, Бидний хувьд нүүрс л биднийг аварч байна, Хөрөнгөтөн орнууд дайн өдөөгөөд байдаг шалтгаан нь энэ, Үйлдвэрлэсэн зэвсгээ өндөр үнээр борлуулах, Энэ мэтийн цаана луйвар хулгай авилга ёстой аймаар, Хэдхэн луйварчид цүдийнэ Ард иргэд хохирно, Манайд засгийн эрхийн төлөө хэсэг бүлгээрээ тэмцэж байгаа нь үүнтэй л холбоотой