Сурвалжлага: Эцэг эхчүүд өдөр өнжүүлэхээс татгалзаж байна

Сурвалжлага: Эцэг эхчүүд өдөр өнжүүлэхээс татгалзаж байна

Сурвалжлага: Эцэг эхчүүд өдөр өнжүүлэхээс татгалзаж байна

Урин дулаан цаг ирж их хот хүүхдүүдийн инээд хөхрөлтөөр үл тасарна. Хаашаа л харна хүүхдүүд бужигнаж, түүнийг нь томчууд харан нүүрэндээ мишээл тордуулах аж. Төв талбайн урд байрлах усан оргилуурын дэргэд цөөнгүй хүмүүс гэр бүлээрээ саатжээ. Тэдний дунд 60 орчим насны эрэгтэй хүүхдийнхээ араас дуудаж “болгоомжтой бай, бэртэнэ шүү” гэх нь олны дундаас онцгойрно.

Түүнийг нэрийг Н.Бадарч гэдэг. Тэрбээр хувийн бизнесээ эрхлэхийн хажуугаар ач зээ нараа хардаг шинэ ажилтай болжээ. Хүүхдүүдийн аав ээж нь ажилтай учир эмээ өвөө нь ээлжлэн  ач зээ нараа хардаг байна. Түүний  охин аав ээжийгээ бодоод хүүхдүүдээ өдөр өнжүүлэхэд өгөх талаар ярилцсан байна. Гэвч тэрбээр хүүхдүүдээ өөрөө харахаар шийдсэн аж.

Монгол Улсад өдөр өнжүүлэх, сургуулийн өмнөх боловсрол олгох, хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг 280 гаруй байгууллага бий.  Тухайлбал, Улаанбаатар хотод 270 гаруй хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 77 хувь нь түрээсийн байранд, 23 хувь нь өөрийн эзэмшлийн байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

"ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВҮҮД САРЫН 300-400 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА" 

Хүүхэд харах үйлчилгээ тэр дундаа өдөр өнжүүлэх төвүүд байршлаасаа хамаарч сарын төлбөр 300-400 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Анги дүүргэлт нь 15-20 хүүхдийн багтаамжтай байна. Энэ нь өнгөрсөн жилийн дундаж үнэтэй харьцуулахад 100-120 мянган төгрөгийн үнийн зөрүүтэй аж.

Өдөр өнжүүлэхийн үнэ өсч, зөвшөөрөлгүй газрууд олширчээ | News.MN

Бид цааш алхан явсаар эх орондоо ирээд удаагүй байгаа залуу хостой таарав. Тэдний хувьд гадаадад байхдаа танилцаж хөөрхөн охинтой болсон гэнэ. Залуу хосууд хоёул суралцахын хажуугаар ажил хийдэг тул хүүхдээ харахад хүндрэлтэй байсан талаар өгүүллээ.

Хүний нутагт элгэн садан, ахан дүүсээсээ хол яах учраа олохгүй хэцүү санагдсан гэв. Харин тухайн амьдарч буй улсад нь ой хүрсэн хүүхдийг улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэг хамаарахгүй элсүүлдэг гэдгийг сонсоод баярласан тухайгаа хуваалцсан юм. Иймд ажил хөдөлмөрөө саадгүй хийж ажлын цагаа дуусгаад хүүхдээ авдаг, хүүхдэд ихэд ээлтэй улс талаар дурдлаа.

Харин Монгол Улсад дээрх боломж хомс. Залуу хосуудын дунд хүүхдээ хэнээр харуулах вэ, хүүхдээ яах вэ гэх асуудал түгээмэл тулгамддаг. Тиймээс тэд хамгийн түрүүнд гэр бүлийн гишүүдээс хэн нь харах боломжтой вэ гэж бодно. Тэд хэн нэгнийг царай алдана, гуйна, зарим нь бүүр мөнгө амлах нь энүүхэнд.

Өдөр өнжүүлэхийн хувьд өндөр үнэтэй, хүртээмж муу түүнчлэн хүүхэд суралцахад орчин нөхцөл тааруугаас гадна хоол хүнсний асуудал давхар яригдана. Бага насны хүүхэд шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бага насны хүүхэд өдөрт 1200-1400 калори хоол хүнснээсээ авах хэрэгтэйг зөвлөсөн байдаг.  Харин өдөр өнжүүлэх, хувиараа хүүхэд харах үйлчилгээ энэ стандартыг хангадаггүйд гол учир нь байгаа юм.

Өдөр өнжүүлэх төвүүд ихэвчлэн хүүхдийн гарыг нь зүгшрүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, сэтгэхүйн хөгжлийн дасгалууд, монголын уламжлалт тоглоомуудыг хөтөлбөртөө шингээсэн байдаг. Насны ангиллын хувьд харьцангуй өөр өөр ба нэг өдөр өнжүүлэх төв 4-7 насны хүүхдүүдээр танхимаа бүрдүүлдэг. Харин зарим нь 7-12 насны хүүхдээр анги дүүргэлтээ хийдэг. Насны зөрүү их байх тусам хүүхэд бэртэх гэмтэл тохиолдол их гардаг гэдгийг багш нар сануулдаг.

Харин 0-2 насны хүүхдийн хувьд өдөр өнжүүлэх төв тун цөөхөн. Учир нь хэт бага насны хүүхдийг багш нар авахаасаа татгалздаг байна.

Өдөр өнжүүлэх төвүүдэд янз бүрийн насны өөр өөр орчинд хүмүүжилтэй хүүхдүүд суралцдаг. Тиймээс тэд нэгнийгээ даган дуурайх нь элбэг. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ суурь хүмүүжил тогтоогүй байгаа насан дээр өдөр өнжүүлэхэд хамруулахаас татгалздаг байна.

А.Тамир 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.181.248

Австралид бол улсын үнэгүй цэцэрлэг огт байхгүй, цэцэрлэгүүд нь сарын 1500 доллараас эхэлдэг болохоор хүүхдээ барагтай бол хүмүүс өгч чаддаггүй

Avatar

Нэргүй 2025-06-24 202.9.46.106

Өөрсдөө хүүхэдээ хар.

Avatar

Нэргүй 2025-06-24 202.9.40.218

Ялаа үүрч даахгүй х***а манж гичигүүд.

Avatar

Нэргүй 2025-06-24 202.9.40.218

Түрүүний бөөс улс оронд оргнож нам төрдийн толгойд шаасн х***а манж лаларуудыг х***а мэнжруун хөөж зайлуул 35 жил нам төрийн толгойд муу аргаар далдлж гарсан хулгайн аргаар шаасн х***а манж гичигүүд.

Avatar

Б 2025-06-24 202.55.191.130

хятад манж хоёр өөр үндэстнүүд мал минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж