Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлэг өнөөдөр /2025.06.23/ Төрийн ордонд эхэллээ.
Энэ удаагийн уулзалтаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр талуудын хамтын ажиллагааны туршлага болон нийтлэг зорилгод тулгуурлан хүний эрхийн олон улсын гэрээ, механизмын талаар хэлэлцэх юм.
Уулзалт хэлэлцүүлгийг нээж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар үг хэлж, Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна.
Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо 2022 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Их Хурал болон Түүний Тамгын газрын үйл ажиллагаанд хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээг 2023 онд хийж, үнэлгээний үр дүнд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас авч хэрэгжүүлбэл зохих хүний эрхийн асуудлаар 36, жендэрийн асуудлаар 64, нийт 100 арга хэмжээний талаарх санал, зөвлөмж гарсан ба өөрийн үнэлгээний үр дүнг 2024 оны I улиралд Улсын Их Хуралд танилцуулсан нь Монгол Улсын Их Хурлын хувьд хүний эрхийн асуудлаар өөрийн үнэлгээг хийсэн анхны парламент болсон. Өнгөрсөн хугацаанд хүний эрх, жендэрийн асуудлаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг Улсын Их Хурлаас хууль тогтоомж, бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж эхлээд байна гэлээ.
Энэхүү хэлэлцүүлгийг Олон улсын парламентын холбоо (IPU) Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй нь парламентын хүний эрхийн үүргийг илүү гүнзгий, бодит түвшинд авч үзэх, улс орнуудын сайн туршлага, арга зүйг харилцан хуваалцах үнэт боломжийг бидэнд олгож байна хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар онцолсон.
Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг (UPR)-ийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гишүүн орнуудаас ирүүлсэн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны сайн жишээ болсон цахим хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан гэдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсын парламентын зорилго бол хүний эрхийг хууль тогтоомж, бодлого, төсвийн шийдвэрээр дэмжих, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог институцийн түвшинд хангах, олон улсын гэрээ, хүлээсэн үүргээ бодитой хэрэгжүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх явдал юм гэв.
Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээндээ, Монгол Улсын Их Хурал 2023 онд хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй байдлын талаарх өөрийн үнэлгээг хийсэн нь чухал ахиц дэвшил болсон бөгөөд ОУПХ-ны хүний эрхийн асуудлаарх өөрийн үнэлгээний шинэ аргачлалыг ашигласан дэлхийн анхны парламент болсон юм.
Уг үнэлгээг жендэрийн мэдрэмжтэй парламентын үнэлгээний аргачлалтай хамт хэрэгжүүлсэн. Өөрийн үйл ажиллагааг эргэцүүлэн дүгнэсэн нь зөвхөн үнэлгээ хийхээс гадна парламентын бүтэц, үйл ажиллагаа, бодлого нь тэгш байдал, хүртээмжийн өндөр стандартыг хангаж байх чин эрмэлзэлтэй байгааг илэрхийлсэн юм. Энэ санаачилгыг үргэлжлүүлэн оны эхээр Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн асуудлаарх семинарыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлэг нь эдгээр үндэс суурьд тулгуурлан цаашид Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны (CEDAW) үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал хэрхэн оролцох талаар хэлэлцэх зорилготой юм гэлээ.










Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.172
Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom