Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэх УЛСТӨРЧИД

Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэх УЛСТӨРЧИД

Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэх УЛСТӨРЧИД

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг өнгөрсөн /2024.12.11/ танилцуулсан. Ингэхдээ зарим улстөрчдийн ялыг хэвээр үлдээж, цагаатгасан хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гурван хуулийн этгээд, 42 шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2025.06.23/ болж, ирэх есдүгээр сарын 8-ныг хүртэл хойшлууллаа. Ингээд Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, дахин шүүгдэх улстөрчдийг танилцуулъя.


Г.БАЙГАЛМААГИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны хэргээр яллаж, гурван сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцож, хэргийг нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл хяналтын шатны шүүхээс Г.Байгалмаагийн холбогдсон МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан “Пирамид орд” ХХК-аар холбооны газар дээр орон сууц бариулахдаа төлбөрт авах ёстой орон сууцыг хувьдаа ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Тэрбээр өмнө нь шүүх хурлын үеэр "Хоёр хэрэгт буруутгагдаад байгаа. Нэг нь гарын үсэг дуурайлган зурсан гэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн тайлбарыг хоёр дахь шатанд няцаагаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна гэж ойлгосон. Нөгөө нь мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хоёр жилийн хугацаанд 2021 оноос үе шаттайгаар хүмүүсийг орон сууцанд хамруулсан. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан юм уу, өөр зүйлд хувирган зарцуулсан гэдэг зүйл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй учраас мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлмээр байна.

“Пирамид орд” компани болон МоАХ хоёрын дунд байгуулсан гэрээ дуусаагүй, гэрээг дүгнээгүй байгаа гэдгийг ахин дахин мэдэгдсэн. Би бол өөрийгөө хорих ялаар шийтгэгдэх хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсч байна" гэдгийг хэлж байв.

Н.АЛТАНХУЯГИЙГ ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзжээ.

Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өмнө нь тайлбар өгөхдөө "Ерөнхий сайд гэдэг чинь бүхнийг шийддэг эсвэл чаддаг хүн биш. Манай Засгийн газрын үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцаж байсан.  Намайг Н.Алтанхуяг учраас Хөгжлийн банктай холбогдуулсан тогтоол олж, хэлмэгдүүлж байна.

"Хөгжлийн банкны хэрэгт хамаагүй юм байна" гээд хаях ёстой байхад хуцав аа, чам дээр дахиад Хөгжлийн банктай холбоотой тогтоол олчихлоо гээд прокурорын байгууллагаас хоёр удаа яллагдагч болгосон. Ингэж хэлмэгдүүлж болох уу" гэж хэлсэн удаатай.

САЙД АСАН Н.БАТБАЯРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монроуд” ХХК-д давуу байдал олгосон хэргийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаатай холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар урьдчилсан дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзсэн байна. 

"Монроуд" ХХК-ийн Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд давуу байдал олгож, тус компанийн заасан үнийн дүнг буюу есөн тэрбум гаруй төгрөгийн хэргийг улсын төсвөөс гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг юм. Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр нартай бүлэглэж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд "Говийн зам" ХХК, "Энержи Ресурс" ХХК-иудаас барьсан замыг нь өндөр үнээр худалдан авч Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан 36 тэрбум гаруй төгрөгийг эдийн засгийн давуу байдлыг бий болгосон гэдгийг шүүхээс мэдээлж байв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАЙДАЛААГИЙН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Найдалаа юм. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж байв. Тэрбээр “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргаж байжээ.

Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж дүгнэв.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болсон гэж шийдвэрлэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.187.70

дамдиннямын хэрэг хаашаа явчихваа?????

Avatar

Их Монгол 2025-06-24 103.57.95.103

Ллруудыг дахин шүүж, ялын үүрүүлэх хэрэгтэй

Avatar

Иргэн 2025-06-24 66.181.178.213

Батбаярын Жаогалөг жххан ч гэсэн ич

Avatar

Нэргүй 2025-06-24 202.55.188.89

МАНын хулгайч нар хаачсан юм

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.91.129

Хөгжлийн банкны зээлийг үр ашиггүй зарцуулах гол нөхцлийг фортуна Батбаяр бүрдүүлсэн. Сайн боловсруулж, шалгаруулсан ТЭЗҮ- тэй зээл байхгүй байхад танил тал, намчирхал, хээл хахууль авч баруун. солгойгүй олгосон. Eрөнхий хяналт тавьж, хяналт, шалгалтыг хийлгэж чадаагүй Алтанхуяг бас их их буруутай. Тусдаа төсөв гаргасан, фортуна Батбаяр захирагдахгүй болсон байсан.

Avatar

Зочин 2025-06-24 66.181.179.106

202.126.91.129 д Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөгдөх нөхцөл боломжийг 2016 онд засгийн газрын эрх авсан МАН үгүй хийсэн гэдгийг хүн болгон мэднэ. УЧРЫГ ТАЙЛБАРЛАЯ. 2016ОНД 1$=1700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙВ. МАН ЗАСАГ АВААД ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД 3500 ТӨГРӨГТ ХҮРГЭВ. БАНКНААС ДОЛЛАРААР ЗЭЭЛ АВСАН ХҮМҮҮС ( 1$ 1700) ӨӨР ТООЦОЖ БАЙСНЫГ 3500 ТӨГРӨГӨӨР ТООЦОХ , ДЭЭР НЬ ӨССӨН ДҮНГЭЭР ХҮҮ БОДОГДОНО. ИНГЭЭД МАН БИЗНЕС Ч ҮГҮЙ БАНК Ч ҮГҮЙ БОЛГОХ ЗАМЫГ ТАВЬЖ ӨГСӨН БАЙДАГ. Юун Батбаяр энэ тэр гээд явчихав???

Avatar

Зочин 2025-06-24 66.181.179.106

Энэ банк дампуурах шалтгааныг МАН тавьсан. ДОЛЛАРААР ЗЭЭЛ авсан ААН үүд бүгд хохирч үлдэх шалтгаан нь $-1700 төг тэнцэж байхад зээл авсан. МАН гарч ирээд шоудаж популизмдсээр байгаад жилийн дотор 3500 төгрөг болгочихсон. ДОЛЛАРААР авсан зээлээ төлөхийн тулд нэг долларыг 1700 төгрөгөөр биш 3500 төгрөгөөр худалдаж авахаар бүгд л алдагдалд орох нь хууль. Ард иргэдээ ч мөн ингэж хулхидсан. ХБ ны хэрэгт МӨНыг хамаатуулж шалгах хэрэгтэй. Мөн МАНын гишүүд олноороо байсан. Тэд хааччихсан бэ.

Avatar

Цензур 2025-06-24 202.179.26.1

НАЙДЛААГ ГАГҮЙ ЗАЛУУ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЗИА :АЛТАНХУЯГ БОЛ ХАРАХ ЦАРАЙНЫ ЗАЛЬТАЙ НӨХӨР ШАЛГАХ НЬ ЗӨВ. Хүргэн Дэндэв гээд бас л бужигнуулж явсан нөхөр!! Гэх дээ ЭЭБЭЭ хүзүүгүйтэй ёстой нүүр тулж улаан гараараа үзэлцсэн хүн. Авах юм ч бий хаях ба ба ч бий.ХӨӨРХИ муу фортуна пал пал хийгээд гаагүй юу гэтэл бас зүгээргүй! Нөгөө гүүхнийг бол мэдэх ч үгүй юм бн !!

Avatar

Нэргүй 2025-06-24 103.212.119.41

Батбаяр, Байгалмаа 2 ч шорон баараггүй. Бусад хүн Иим хэрэг үйлдсэн бол юу ярьж мэдрэлтцгээх бол доо. Заяа чинь тэр дээ

Avatar

хүннү 2025-06-24 202.55.188.99

Хувиарлхлт нь шог байнаа. МАН-хан яасан вэ? Анх ХБ хэрэг хэлэцхэд ирэнх нь МАН байсан биш бил үү? Одоо нэгч хүн алга байна.

Avatar

Нэргүй 2025-06-24 122.201.31.88

зөвөө төр нүдтэй чоно шүдтэй гэж

Avatar

Нэргүй 2025-06-24 124.158.126.132

ЗӨВ

Avatar

ИРГЭН 2025-06-24 66.181.189.73

МАН-АН-Н мафиуудын үргэлжилэл УИХ-ГИШҮҮН Фортуна Батбаярын Жаргалан!!! ккк Үр могойн үр садыг УИХ-ГИШҮҮН болгчихоод АН–ААС юуун шудрага ёс аа ариун явдал уу??. ккк

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.187.83

төрийн мөнгийг улс төрчид нь л хулгайлна тэд хэзээ ч ял үүрч жангаа гутрахгүй

Avatar

зочин 2025-06-24 66.181.186.149

Хөгжлийн банкны хэрэгт ихэнх нь МАН-н гишүүд холбогдсон байсан.Тэд яасан вэ?
Дандаа сөрөг хүчний намын нөхдүүдийн хэргийг дахин сөхж гаргажирэх юм.
МАН-н гишүүдийн хэргийг мөн адилхан сөхөөч,Жич:Хассуурийн Ганхуяг,Амартүвшин,Дамдинням гээд хөврнө ш дээ.
Шүүх нь захиалгаар ажилладаг гэдэг нь энэ дээ.

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.89.195

Монгол төрийн бус МАН-ын Шүүх, Прокурор,Цагдаагийн байгууллагууд шиг л ажиллаж бна доо !!!

Avatar

Нэргүй 2025-06-24 202.9.46.128

ихэнхи нь МАН өөрсдөө байсан ш дээ. АН байгаа ч харьцангуй цөөн

Avatar

Иргэн 2025-06-24 202.55.188.122

Шүүх арай шударга бусуу ТАЛХ ХИАМ авсан хүүхэд борчууд 5-10 жил авдаг .Банк тоносон ХУЛГАЙЧ торгох ял эсвэл хэргийг олон сараар ХОЙШЛУУЛЖ байгаад хугацааг дуусгадаг АРАЙ санагдах юм.

Avatar

Зочин 2025-06-24 59.153.113.13

Байгалмаагийн ард Гомбожав дарга, сайд Хурц нар байх шиг байх юм. Байгалмаагийн намууд гэж зургийг нь тавьж байгаа юм уу даа.

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.89.18

Ихэнхи нь МАН ы хамааралтай байгаа.Зориуд шоу болгож хэрэг үүсэхгүй энэ хэдээр цаг нөхцөөж байна.

Avatar

Нэргүй 2025-06-24 203.91.115.54

Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нарын тусгаарлаж авч үлдсэн Хөгжлийн банкны зээлийн хэрэг юу болов?

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.89.18

Дан ардчилсан намынхнаа намнаж байна.Найдалаа бол зүгээр улстөрийн тоглолтын хохирогч болж байгаа юм байна.Хараат бус ганц гишүүнийг нь сугалж нэр холбожээ.МАНын санхүүжүүлэгч Алтай констракшны Батэрдэнэ огт төлөөгүй бхйгаа.

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-06-24 103.212.118.14

хулгайч нарын.хэрэг ямар.их юм.бэ???
ийм их хэрэг.тарьсан.улсууд аргагүй дээ???

Avatar

Зочин 2025-06-24 59.153.114.186

ийм хэрэгтэн хулгайч нар яагаад бүрэн эрхтэй болчдог юмбээ

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.90.163

ЯЛТАНГУУДЫГ ХОРЬЖ ШАЛГАЧЭЭ УИХ ын ТАНХИМД БАИГА ЯЛТАН ЖАНГИГ ИДҮЛЭЧЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.179.247

SEKSEER DEWSGER BOLN VANXANI SEKSEER ANUSDI TACHAANGUI GOE BOOW XXOOD DOLOON
80955877

Avatar

Нэх л том дуугараад бсан чинь зээл авсан байж 2025-06-24 66.181.161.5

хммм

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.179.99

Их хурлын гишүүн Цогтбаатар гэмт хэрэгт холбогдсон нь 3 шатны шүүхээр нотлогдчихсон. Араас нь ингээд Алтанхуяг, Найдалаа, Золжаргал гээд л цуврах юм байна л даа. Шүүхийн шийдвэргарсан л бол хариуцлагаа хүлээдэг байгаасай. Их хурал гэмт хэрэгнүүдээ хамгаалдгаа болихыг ард түмэн шаардаж жагсмаар юм. Яагаад Цогтбаатарыг одоо хүртэл бүрэн эрх эдлүүлээд ард түмний толгой дээр сандайлуулаад байгаа юм бэ Амарбаясгалаан??? Нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь бас ажлаа хийдэггүй юм уу???

Avatar

Зочин 2025-06-24 66.181.179.106

МАН чинь Ж.Эрдэнэбатыг шоронгоос шууд авч ирж байгаад ард түмний нүдэн дээр тангараг өргүүлж доромжилж байсныг санаарай …..

Avatar

Нэргүй 2025-06-24 202.21.125.22

Ямар юмны Байгалмаа байхав дээ, Жэнкогийн өмнөөс л хэрэгт орсон ш дээ

Avatar

Нэргүй 2025-06-24 202.9.40.2

Ард түмэн Хөгжлийн банкны хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэнгүй гэж бухимдаж Ерөнхий сайдаа хүртэл буруутгаад байсан. Шүүхийн үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлж болдоггүйг жирийн иргэд мэддэггүй. Одоо шүүх нэг мөр шударгаар шийдвэрлэх нь зөв юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж