Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд өнөөдөр /2025.06.23/ бага насны хүүхэд Туул голд живсэн гэх дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны хоёр хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан байна. Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд хоёр метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Усанд осолдсон хүүхэд ойролцоогоор 10 орчим насны хүүхэд байсан гэдгийг албаныхан мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Сонсголон орчим туул голын усны түвшин 10-15 байна. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас хот дундуур урсан өнгөрөх голуудад завьт эргүүлийн хөдөлгөөн ажиллаж байгаа. Завьт эргүүл нь Баянзүрх дүүргийн Хар усан тохойноос Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Сонсголонгийн гүүр, Сонсголонгийн гүүрнээс Нисэхийн хадан хясаа буюу Туул гол дагуу ажиллаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.
А.Тамир
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.172
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.201
10-15 gej yu bga bicheed bga be medee tavihdaa shagal daa p daa be 100-150 um bishu cm geed bichlde l** ajildaa setgelgui ats be