Гадаад жуулчинг хүчирхийлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад жуулчинг хүчирхийлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад жуулчинг хүчирхийлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны зургадугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.672 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Р.Н нь нэр бүхий компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хувьдаа давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор хамтран ажиллах гэрээтэй компаниуд руу орон сууц худалдан авахаар мөнгө шилжүүлж завшин, 576.1 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Нийслэлийн дүүргийн газрын албанд зохион байгуулагчаар ажиллаж байсан Д.О нь бусдаас хахууль авч хашааны зориулалтаар 0,7 га газар эзэмших эрх олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн Б.Ж нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор бусдаас мөнгө өгөхийг шаардан, шилжүүлэн авсан, мөнгө өгөхгүй бол хувийн мэдээллийг нь задруулна хэмээн сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн Ш.Т нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бүтээгдэхүүнийг АНУ-аас захиалан Олон улсын шуудан илгээмжийн газраас хүлээн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Иргэн Б.Э Монгол Улсад аяллаар ирсэн гадны жуулчныг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
  • БНХАУ-ын хөрөнгө оруулалтай “С” компани нь үйлдвэрийн байрандаа тусгай зөвшөөрөлгүй Ethanol absolate, Ammorifum perrthenate, Urea Potassium hydroxide, Chemical Reacent, Soda Lime зэрэг 19 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис хадгалж, зориулалтын бусаар ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодис хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.172

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 3 минутын өмнө 73.132.11.36

zawaan hog ve, odoo uuruu bandiduulna,

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 203.91.115.42

Хүчирхийлэх хүчиндэх нь хоорондоо ялгаатай томъёолол, ялгаатай зүйлчлэлтэй. Тиймээс хүчиндэх гэж бич.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж