Т.Анужин: Би эх орныхоо байгалийн сайхныг, хамт байгаа хүмүүсээ илүү таньж мэдмээр байна

Т.Анужин: Би эх орныхоо байгалийн сайхныг, хамт байгаа хүмүүсээ илүү таньж мэдмээр байна

Т.Анужин: Би эх орныхоо байгалийн сайхныг, хамт байгаа хүмүүсээ илүү таньж мэдмээр байна

“Эх оронч сурагч” хөтөлбөрт бүртгүүлж тэнцсэн хүүхдүүд "Хөдөлмөр" зусланд амарч байгаа билээ. Тэд тус хөтөлбөрийн хүрээнд монгол хүүхдүүдийн онцлогт тохирсон олон сургалт, хөтөлбөрт хамрагдаж байна. Та бүхэнд хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын сэтгэгдлээс хүргэж байна.


-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Төмөрбаатарын Анужин гэдэг. Би “Мандах лицей” сургуулийн 11-р ангийн сурагч.

-“Эх оронч сурагч” хөтөлбөрт хэрхэн хамрагдсан бэ. Яагаад уг хөтөлбөрийг сонгох болов?

-Би зуныхаа амралтаар хийл хөгжмийн сургалтад явахаар төлөвлөж байсан ч бүртгүүлж амжаагүй. Ээж нэг өдөр над руу “миний охин энэ хөтөлбөрийг сонирхоод үзээрэй” гээд линк шидсэн. Линк дээр дарж ороод “Эх оронч сурагч” хөтөлбөртэй нэг нэгэнгүй танилцсан. Би ер нь монголынхоо өв уламжлалыг ихэд хүндэлж биширдэг. Тиймээс өөртэйгөө ижилхэн бодолтой хүмүүстэй хамт долоо хоног байна гэж бодохоор үнэхээр сайхан санагдсан. Тэгээд л хөтөлбөрт бүртгүүлээд, эсээ хүртэл бичээд тэнцсэн.

-"Хөдөлмөр" зусланд ирээд хүлээлтээс хэр байна. Хамгийн таалагдаж байгаа зүйл юу байна?

-Хөдөлмөр зусланд ирээд дөрөв хонож байна. Хүлээлтээс дээгүүр, үнэхээр үгээр хэлэхийн илэрхийлэхийн аргагүй гоё байна. Өчигдөр цэргийн хувцас хүлээж авсан. Би бага байхаасаа л цэргийн алба хааж үзэх юмсан гэж боддог байсан. Эмэгтэй хүн цэргийн алба хааж боломжгүй ч гэсэн энэ зусланд амраад хэсэгхэн хугацаанд ч гэсэн цэргийн хувцас өмсөж, цэргийн уур амьсгалыг мэдрэх маш гоё байна. Бүр миний хувцасны мөрний нэг талд нь нэр, нөгөө талд нь монголын маань далбаа байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй огшиж байгаа юм чинь.

-“Эх оронч сурагч” хөтөлбөрийн гол зорилго нь монголын өв соёлыг таниулах, монгол хүүхдэд тохирох олон төрлийн хөтөлбөрийг багтааснаараа онцлогтой. Магадгүй шантрах үе гарч байна уу?

-Өглөөний гүйлтийн эхний өдөр шантарсан. Хотод байхдаа хичээлдээ өглөө эрт босоод явдаг байсан хэдий ч энд босоод л гүйсэн. Мэдээж хол биш л дээ, ойрхон мод тойроод гүйсэн. Тэгэхэд л хүнд санагдаж, бие буларсан. Харин өнөө өглөөний гүйлт бол дажгүй байсан. Тиймээс зөв дадал зуршлыг бага багаар хэвшүүлэх нь зүйтэй юм байна гэсэн бодол төрсөн. Одоо бол шантрахгүй ээ. Харин бахархмаар , огшмоор зүйл олон гарч байна.

-Тухайлбал…?

-Туг өргөх мэдрэмж үнэхээр огшмоор. Монгол Улсын төрийн далбааг аажмаар дээшлүүлж мандуулахад “Би Монгол хүн шүү дээ” гэсэн сэтгэгдэл төрж өөрийн эрхгүй эх орноороо маш их бахархдаг. Хамт зогсох үе тэнгийнхний маань уур амьсгал нь огшуулмаар санагддаг. Учир нь би эх орон гэдэг надаас, хувь хүнээс эхэлдэг гэж боддог.

-Зусланд байх хугацаандаа өөр юу хийж үзмээр байна?

-Би эх орныхоо байгалийн сайхныг, хамт байгаа хүмүүсээ илүү таньж мэдмээр байна. Байгальд ургаж буй цэцэг нэг бүр, салхилж буй агаар хүртэл надад онцгой мэдрэмж төрүүлж байна. “Эх оронч сурагч” хөтөлбөртөө хамрагдсандаа үнэхээр баяртай байна. Өшөө олон хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаасай гэж хүсэж байна.

 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-23 66.181.182.248

юу вэ хойд солнгос уу

Avatar

Зочин 2025-06-23 66.181.176.247

Энэ одоо юу? Монголын далбаа харагдаад хятад цэргийн хувцастай. Арай л биш бодлого яваад байгаа юм биш үү????????? Ийм хөөрхөн хүүхдүүдийн царай дарсан ……. муухай хувцас.
Монголын захын оёдлын үйлдвэрүүд гоё хувцас хийгээд өгнө шүү дээ. Нэг суганы үс Хятадыг дэмжигчийн шахаа явсан байна даа

Avatar

Эмээ 2025-06-23 66.181.176.247

ямар муухай хувцасвэ?

Avatar

Нэргүй 2025-06-23 211.36.175.179

энэ ямар муухай малгай өмсчихөө вэ хятад шиг харагддаж байна

Avatar

Нэргүй 2025-06-23 202.9.40.148

Хятад цэргүүд байна

Avatar

Нэргүй 2025-06-23 66.181.179.9

баахан хятадууд сууж байна гэж харлаа ш дээ
энэ хувцас яг хятад шиг харагдуулж байна шүү

Avatar

Нэргүй 2025-06-23 66.181.184.103

яг хятадууд ?!?!?!

Avatar

Нэргүй 2025-06-23 66.181.187.83

нэг тэнэг эргүү нь Хятадаас хямдхан хувцас авчраад шахчихаж , нөгөөдүүл нь аргагүй эрхэнд өмсөөд х***а шиг чацга царайлаад суучихсан

Avatar

Зочин 2025-06-23 103.145.234.48

Бүүр Хятадын Соёлын хувьсгалын үеийн улаан хувьсгалчдын ногоон малгай байнадаа….

Avatar

Зочин 2025-06-23 103.215.14.2

Хувцсы нь хараад гайхлаа, энэ монгол цэргийн хувцас биш ээ. Яш хятадууд сууж байгаа мэт. Тэдний цэргийн жагсаалыг хараарай, ийм хувцастай л жагсдаг биз дээ. Монгол цэргийн шинель хувцасаа загвар дизайных нь дагуу хийлгээд өмсөөч. Күэ тэр малгайг нь ээ, яг гитад.

Avatar

Нэргүй 2025-06-23 103.212.116.9

энэ санаатай бодлого явагдаад бна даа.хядадуудын уламжлалт малгай ороод иржээ.өнгө нь ч тэр .хэн хаанаас авчихсан хувцас вэ мөрөөр нь мөшгөж эзэийг нь илрүүл дээ сэтгүүлчид ээ.нэг хятад э****з ч юм уу х***а шааж яваа даа

Avatar

Нэргүй 2025-06-23 103.212.116.9

юү үү вэ хятадууд гэж харлаашдээ.одоо ч хамаагаа алджээ нэртэйгээр нь шууд хятад ыолчихооч ерөөсөө.тэр малгайгий нь ээ хятадын улаан хамгаалагч шиг

Avatar

Монгол Улсын иргэн 2025-06-23 122.201.31.163

хувцас нь яг 60.аад оны Хятадын улаан хамгаалагчдын өмсдөг байсан хувцас бн. энэ санаатай үйлдэл үү, санамсаргүй үйлдэл үү. тэрнээс биш санаа нь бол сайхан л юм.

Avatar

Нэргүй 2025-06-23 81.9.119.172

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж