Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.23/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүнтэй ажиллах юм. Ингэхдээ Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын уламжлал, шинэчлэлийн бодлогыг хослон хэрэгжүүлнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн залгамж чанар, уламжлалыг хадгална. Ер нь Засгийн газар өөрчлөгдөж, яамд солигдон, бодлого нь өөрчлөгдөхөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төдийгүй нийт ард иргэдэд маш их хүндрэл учруулдаг. Нэг цахилгаан станц барих гэж байснаа өөрчлөөд өөр цахилгаан станц бариад явчихдаг. Энэ мэт чирэгдэл ард иргэдэд хүнд дарамт учруулж, хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн жишээ, судалгаа олон байна. Тиймээс бодлогын залгамж чанарыг хадгална гэж зорьж байгаа юм. Мөрийн хөтөлбөр, хийх ажил нь тодорхой бөгөөд Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Шадар сайдын эрхлэх асуудлуудыг илүү тодорхой болгохыг зорьсон" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэрбээр, "зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж байгаад харамсаж байна. Бүтэцдээ бас өөрчлөлт хийж болохгүй байсан уу. Уг асуудлыг өмнө нь бас хөндөж байсан. Засгийн газрыг тогтвортой байлгах ёстой гээд байх юм. Засаг тогтвортой байх нь зөв юм уу, үр ашигтай, үр дүнтэй байх нь чухал биш юм уу. Энэ олон яамдуудаа үүрэг, чиглэлээр нь нэгтгэх боломж байгаа юу. Удирдах ажилтнуудынхаа тоог цөөлөхөөс энэ ажил эхлэх байх.
14 мега төсөл гэдэг үлгэр үргэлжлэх юм байна гэж ойлголоо. Тэрний оронд Эрчим хүч, нефть боловсруулах үйлдвэр гэсэн чухал ажлуудаа хөдөлгөөд үлдсэн ач холбогдолгүй төслүүдээ хөдөлгөөд бусад 10 орчим төслөө болиулах дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай юм биш үү" гэв.
Г.Занданшатар тэрбээр, төрийн албаны шинэтгэл удирдах албан тушаалтын тоог цөөлөхөөс эхэлнэ. Жишээлбэл, Эдийн засаг, хөгжлийн яам гэхэд 28 газар хэлтсийн даргартай болсон байсан. Үүнийг 50 хувиар цомхотгох үүрэг өгсөн. Бүх сайд нарт давхацсан орон тоог хоёр дахин бууруулах үүрэг өгсөн. Яамдуудад өөрчлөлт хийхээр эмх, замбараагүй асуудал үүсдэг. Тухайлбал, Эрчим хүчний яам гэхэд олон толгойтой болсон. ДЦС-3-т гарсан дэлбэрэлтэд хариуцлага хүлээх хүн байхгүй байх жишээтэй байна" гэв.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.172
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
y 44 минутын өмнө 50.169.138.78
### ;
UBCHTEI, ta naruin xybi zayag + ychryyldgyi, ( BALIArXOT xuidegs? -clfbytsaa& + bainguin xylgaichduigs xaana baix be?) 46 минутын өмнө 50.169.138.78
XUlgaich xylgaich naraan TAVINAACJ YNEr, munguteig ASHifglan, 1ydaaguin mirzit sab, TARNSHAANi gyilagjid; zailyyl, keN;i saitaar Zasaglyylj.
(goe yum saindxaaraa bn. tsulmsun.)
storages xylgairy, Nyraagch&; ? 37 минутын өмнө 50.169.138.78
#
Худлөө 6 цагийн өмнө 202.9.46.105
бүх дарганууд нь үлдээд ажлаа хийж байсан гэмгүй баахан ажилтан мэргэжилтэн нярав нягтлан цэвэрлэгч жолооч үүдний манаачууд нь орон тооны цомхотголоор халагдана дөө чааваас…
сонгогч 7 цагийн өмнө 202.9.46.37
Их сургууль дээр оюутан нас барахад захирал нь огцордоггүй, ажилтан нь ажил дээрээ нас барахад сайд дарга нар нь огцордоггүй, улс даяараа угаартаж байхад засаг нь огцрох ийм л ёс зүйгүй улс болов….хэн ч хаана ч хариуцлага хүлээдэггүй, эзэнгүй Монгол ….