Монголбанкнаас тэтгэврийн зээлтэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.06.23/ мэдээлэл өглөө.
Монголбанкины хэвлэлийн төлөөлөгч Б.Түмэнцэнгэл:
-2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээлтэй 281.2 мянган зээлдэгчийн 1.8 наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэл нь нийт хэрэглээний зээлийн 15 хувийг бүрдүүлж байна. Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд сард дунджаар 802 мянган төгрөгийн зээл буюу тэтгэврийн орлогынхоо 83.7 хувийн зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байгаа юм.
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2021 оны хоёрдугаар улиралд 100 гаруй тэрбум төгрөг байсан. Монголбанкины Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хурдтай өсөлтийг харгалзан үзэж энэ онд дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:
- 2025 оны гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлийг сарын төлбөрийг төлсний дараах үлдэгдэл нь хүн амын орлогын түвшнээс доошгүй байхаар тогтоосон.
- Түүнчлэн зургадугаар сард банкнаас шинээр олгох зээлийн нөхцөлийг өөрчлөх буюу тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн хувьд өр орлогын дээд хязгаарыг бусад зээлийн адилаар 50 хувиар тогтоосон.
Өөрөөр хэлбэл зээлдэгч тэтгэврийн орлогынхоо 50 хувийг гар дээрээ үлдээнэ гэсэн зохицуулалт хийсэн. Энэ нь тухайн үеийн эдийн засаг, мөнгөний бодлоготой уялдсан, цогц шийдвэрийн нэг хэсэг гэж ойлгож болно. Эдгээр арга хэмжээ нь Төв банкны үндсэн бодлоготой уялдсан олон талт шийдвэр юм. Хэрэглээний зээлийн хурдацтай өсөлт нь инфляци өсөх, өрхийн амьжиргаа доройтох зэрэг олон эрсдэл дагуулдаг. Монголбанкнаас гаргасан өр орлогын хязгаарлалт нь 2025 оны зургадугаар сарын 16-наас өмнө тэтгэврийн зээл авсан иргэдэд хамааралгүй буюу тэдгээр зээлдэгч нь зээлээ сунгах нэмж зээл авах бололцоотой.
Ерөнхийд нь авч үзвэл эдгээр нь Монголбанк тэтгэврийн зээлийг тусгайлан авч үзэж гаргасан шийдвэр биш. Дээр дурдсанчлан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн шийдвэр юм.
Монголбанкины Макро зохистой бодлогын хэлтсийн захирал Н.Батболд:
-Тэтгэврийн чанаргүй зээл сүүлийн нэг жилийн хугацаанд 100 хувийг давсан үзүүлэлт гарсан. Тэтгэврийн зээл өөрөө 40-50 хувьтай явж байсан. Гэтэл чанаргүй зээлийн өсөлт сүүлийн хоёр жил дараалан хурдацтай өслөө. Хэрэв цаашид энэ хэвээр өсвөл банк, санхүүгийн байгууллагууд хүнд эрсдэлд орно. Тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ 11.7 тэрбум төгрөгт хүрсэн.
Монгол Улсад нийт таван банк тэтгэврийн зээл олгодог. Банк бүр өөрийн шаардлагаар зээл олгодог. Тэгэхээр шинэ зээлдэгчид зээл авч чадахгүй байгаа асуудал тухайн банкны тооцооллоор явна гэсэн үг. Тэтгэврийн зээлийн хүү мөн тухайн банкны зохицуулалтаар явна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Зочин 2025-06-23 202.126.89.45
тэтшэврийн зээлээр оролдоод яахав дээ, харин тэтгэвэр нэмэгдүүлэх талаар дуугардаг дарга нар алга байх юм даа. юмны үнэ яаж өсөөд байгааг мэддэггүй ТЭНГЭРИЙН АМЬТАД юм даа
Зочин 2025-06-23 202.9.46.171
Ахмадууд тэтгэврийн зээл авах албагүй.Сар сард нь тэтгэвэрээ аваад амьдарсан дээр шүү
Нэргүй 2025-06-23 202.9.44.37
chanargvi aldagdaltai ene ter gej bitgii vu ch medehgvi hvmvvstei yrij bga vm shig hutsaarai tetgeweriin zeel shig hotsroltgvi chanartai zeel haa ch bgvi baih shvv tsag bvrt ni ergen tololtoo hiigeed ywj baidag zeel shvv oorsdoo bankaa dampuuruulchihaad heden muu ahmaduudiinhaa amjirgaagaar toglood suudag maluud ta nar shvv
Нэргүй 2025-06-23 103.229.122.26
хэцүү л байгаа юм байна.
Ахмадууд 2025-06-23 66.181.161.111
банкны шулаачид хэзээ ч өөрсдөдөө ашиггүй шийдвэр гаргахгүй. Тэтгэвэр нэм, хүүгий нь буулга, эхэлж хүүгий нь суутгахаа ЗОГСОО!!!!!!
Дд 2025-06-23 202.126.91.30
Насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд тэтгэврээ яааж захиран зарцуулах нь тухайн хүний асуудал гэтэл монгол банк хүний эрэхнд халдаж бна тэд өөрсдийхө л мөнгө авч байга
НАСТАН 2025-06-23 202.126.91.95
ЯАСАН ЯНГУУЧ ДАРГАВДЭЭ БАС Л ҮЛЭЭНЭ ШҮҮ ТЭДНҮҮСИЫГ НЬ УЛСААСАА АВЧИХААГҮЫ ЮМУУ ИЙМ МОНГОЛ НЭР БАРЬСАН БАНКТАЙ БАЙГААД ЯАХАВДЭЭЭЭ ЧААВААСДААА
Нэргүй 2025-06-23 202.126.89.210
36 saraar 100 huvi olgoochee
Нэргүй 2025-06-23 66.181.161.231
энэ шаардлага арай биш хө.24 сараар 70/ 30 байхад болно.Бид чинь араан бодох хэрэгтэй.
Нэргүй 2025-06-23 103.229.121.169
юу гэнээ тэтгэврийн зээл яагаад чанаргүй зээл болдог вэ.Тухайн хүн нас барахад үр хүүхдүүд нь төлдөггүй гэж үү тийм юм бас бна уу
Наран 2025-06-23 203.91.115.49
Тэтгэврийн зээлийг тусгайлан авч үзэх,шиидвэрлэх шаардлага тавиад байхад,тусгайлан авч үзээгүй гэсэн хариу өгчөөд гэдийгээд байгаа төрийг хамгийн харгис төр гэхээс өөрөөр үнэлэх арга байна ууу
Нэргүй 2025-06-23 66.181.161.231
Банк төрийн дээр байдаг болсоншүү.
Нэргүй 2025-06-23 66.181.182.9
монгол банк гэх цус ойртсон өлөн луйварчидын бүлэглэл бус уу
Нэргүй 2025-06-23 202.126.89.59
Зээлийн хүүгээ л бууруулаад өгчих. 13 сая төгрөгний зээлэнд 16 сая төгрөгний хүү төлж байнашдээ… арай дэндүү. Тэгэхлээр хөгшчүүлийн чинь амьдрал нь яаж өөдлөх юм. Өөрсдөө хэдэн тэрбумаар идээд, идсэн хөрөнгө мөнгөө нуугаад явж байгаа байлгүй…
Нэргүй 2025-06-23 66.181.161.231
1,6 сая байх
Одонтунгалаг утас 99720536 2025-06-23 203.91.115.44
Зээл авсан хүн маань нас барсан гэвч тэр өрийг төлөх маш их тарамт ирж бна ээж маань асаргаанд19 жил блаа асрахын хувьд тэтгэврийн зээлийн нь эм тариа асаргаа сувилалд хэрэглэдэг би өөрөө ажилтай бхдаа цалингийн зээл энэ тэр гээд амьжиргаа маань болдог блаа гэвч нонддин буюу 2024 оны 5 сард 55 хүрээд тэтгэвэрт гарав ингээд асаргаанд бгаа хүнээ асрахын тул зээл авав ээжийн минь зээл нэхэгдээд бна яахуу зээлийн энэ шалгуур аас чинь болоод одоо яаж төлөх үү гишүүдээ
Нэргүй 2025-06-23 103.229.121.169
аанн ийм асуудал бгаад бдаг юм бна ш дээ эцэг эх нь амьд сэрүүндээ авсан бол үлдсэн үр хүүхэд нь төлөх л ёстой
зочин 2025-06-23 66.181.189.101
Тэтгэврийн зээлийн хүү бага 12-18 сарын хугцаатай 70/30 харьцаатай өгч боломжтой юу эрсдэлтэй зээл энэ хугцаанд
зээлдэгч нас барвал ард үлдэх хүмүүст дарамт үүсэнэ шд
Нэргүй 2025-06-23 66.181.161.231
санал 1 бна.хүү бага,6-24 сараар 70/30 харьцаатай зээл яг таарна.36 гэж туйлширч болохгүй.
Бат 2025-06-23 202.126.88.105
Ер нь хүн орлогоо нотолж байж ЗЭЭЛ авддаг, Тэтгэвэрийн насны хүмүүсийн ихэнх нь хадгаламж байхгүй тэтгэвэрээрээ амь зогоодог. гэтэл банкнаас зээл авах янз бүрийн шаардлаг гардаг бас тэвгэвэрийн зээл төрөөс баталгаатай тул хүү нь бага байдаг тул хүмүүс зээл авч банк болон банк бусадад өндөр хүүтэй байршуулж зөрөөнөөс бага хэмжээний ашиг олж амь зогоож байхна ш дээ. Иймд тэтгэвэрийн зээл гээчийг болиулж, төрөөс үе шаттай бага багаар тэтгэврийг нэмэх, тэтгэвэрт хүн ажил хийвэл татвар авдаггүй болго
Нэргүй 2025-06-23 66.181.161.231
Өө.Бас тэтгэвэрээ банк бусд хүүлдэг гэж анх удаа сонсож байна.Харинч эсрэгээрээ банк бусынхаа өрөөнд өгдөгшдээ.
Нэргүй 2025-06-23 66.181.161.188
Тэтгвэрийн зээлийг найдваргүй чанаргүй зээл гэж ямар шулмас нь та нарт шивэнчэхвээ энэ зээл чинь бусад зээлээс хамггийн найдвартай зээлд ордог байгаа шүү
Б 2025-06-23 202.55.188.124
зээлээ төлж дуусгалгүй чад хийгээд байхаар чанаргүй зээлд орно ш дээ.
Нэргүй 2025-06-23 66.181.168.8
Зээл авахаас биш төлөхөө мэдэхгүй нөхдүүд их байна.
Нэргүй 2025-06-23 66.181.161.231
автоматаар татаад төлөгдөөд явдаг.Мөнгөө бариад банк ордог гэж бодоо юу
Нэргүй 2025-06-23 81.9.119.172
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Иргэн 2025-06-23 103.57.95.195
Найдваргүй зээл найгаа алдлаа!!! Монголчууд санхүүгийн сахилга бат Энэ тэр мэдэхгүй зөвхөн авах л гэхээс биш буцааж өгнөө өр гэж ойлгодоггүй хүмүүс шүү! зээлийг надад өгч байгаа өглөг, би авч хэрглэх юм бн гэж ойлгодог! !! Одоо мөнгө зээлээ жаахан хумихгүй бол балрах вий!
Нэргүй 2025-06-23 103.229.122.162
улсын эдийн засгийг хэн ингэтэл нь сүйрүүлчих вэ МАН бүлэглэл мафи уу том дарга хүрэлсүхээ хариулаач айн.хөгшид зээл авч өодохгүй болтол сүйрүүлсэн бна шд таминь
зочин 2025-06-23 103.140.11.83
Монголбанк минь худлаа инфляци ярьж үнэ өдөөгөөд өндөр хүү тогтоож буруу юм яриад нэр хүндгүй болсондоо юу ч яриад хэрэггүй дээ
зочин 2025-06-23 103.140.11.83
Ахмадуудаа зээлтэй болгож, хүү төлүүлж хохироогоод яах вэ
Нэргүй 2025-06-23 66.181.168.8
Тэтгэвэрийн зээл ер нь хэрэггүй
Түй 2025-06-23 202.9.46.105
Зайл хулгайчууд, авилгалчид, цүнхчид, Монголбанкны ББСБ ломбардны эздүүд
С. Энхтуяа 2025-06-23 103.212.116.68
Та нараас мөнгө гуйсан уу. яагаад тэтгэвэрээр оролдоод бна аа. бид ямар хэрэглээндээ гэж төрдөө хадгалуулсан уу. Алсдаа өөрсөндөө болон гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгалуулсан юм шүү. 30)70 өг мөн хүүг буулга.
зочин 2025-06-23 66.181.187.17
Банкны шийдвэрийг дэмжиж байна,Аав ээжийнхээ тэтгэвэрийг дээрэмдэж амьдарч болохгүй,
Зочин 2025-06-23 103.229.121.176
Тэтгэвэрийн мөнгө НДС-даа байгаа байх. Энэ зээл авах гээд байгаа хүмүүс тэтгэвэрийн мөнгийг биш, иргэн Дулмаагийн хадгалуулсан мөнгийг зээлэх гэж байгаа штэ. Үүнийгээ ойлгодоггүй юм уу? Хүний мөнгийг дураараа авч зарцуулах эрхийг хэн эдэнд олгосон юм. Төв банк хадгаламж эзэмшигчдийнхээ эрсдлийг хамгаалах үүрэгтэй штэ.
Нэргүй 2025-06-23 202.126.90.55
хуцаа
Зочин 2025-06-23 66.181.184.188
Тэр Энх-Амгалан НД-ын мөнгө болох 108 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад 12%-ын рүүтэй хадгхлууллаа гээд байсан биз дээ! Битгий худлаа юм ярьж гөлөг төөрүүлж байгаа юм шиг юм бичээд бай!
Нэргүй 2025-06-23 122.201.31.229
энэ хэдэн хөгшчүүл хиидгээ хиисэн та нар яаж амьдар гээд бгаа новшнууд вэ та нараас авч бгаа бишшүү
Нэргүй 2025-06-23 66.181.168.8
Миний хадгаламжийн мөнгөнөөс зээлж байна. Нийгмийн даатгал, банк хоёр чинь тусдаа шүү!!!
Нэргүй 2025-06-23 202.9.46.106
50/50 үлдээ.
Огцор! 2025-06-23 202.9.46.105
Хугацаа нь хэтэрсэн муу консерв Лхагвасүрэн үтэр түргэн огцорч далд ор, оронд нь ББСБ-Ломбардны эзэд хэрхэвч сонгогдож болохгүй шүү!
зочин 2025-06-23 66.181.187.17
Үүнийг чам шиг хулгайч мэддэг зүйл биш
иргэн 2025-06-23 202.21.99.52
тэтгэврийн зээлээс болоод банкнууд хүнд байдалд орно гэдэг худлаа шүү банкнууд бүгд мөнгө хүүлдэг газрууд болсон учир битгий ард иргэдээр оролдоорой
Яг үнэн 2025-06-23 202.9.46.105
Банкууд чинь одоо бүр цагаандаа гарч доороо ББСБ байгуулан апп-ын зээл өгч мөнгө хүүлдэг Даашинхүүгийн пүүснүүд болсон. Өрийн дансыг нь авч шатаавал таарна!