Оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

“Петровис” ХХК-аас оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт урьж байгаа ажээ. Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад өөрийн чадварыг нээн илрүүлж, бусдад таниулах боломж олгохын дээр цалинтай дадлага хийх, сургалтын төлбөрийг нь хариуцах зэргээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Энэхүү хөтөлбөрт их дээд сургуулийн өдрийн ангийн нэгээс гуравдугаар дамжаанд нефтийн хадгалалт, тээвэрлэлт, сав тоног төхөөрөмж байгууламжийн инженер, нефтийн боловсруулалт хими технологи, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, маркетинг, менежмент, мэдээллийн технологи, программ хангамж, цахилгаан, автоматжуулалт болон  электроник инженерийн чиглэлээр суралцагсдыг хамруулах ажээ. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудын үнэлгээний голч дүн гурваас дээш байх ёстой ажээ. Оюутнуудын материалыг тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна. Түүнчлэн бусад өөр байгууллагын болон ижил төстэй тэтгэлэгт /үүнд төрийн сангийн зээл/ хамрагдаагүй байх, энэ талаар сургуулиас баталгаажуулж тодорхойлсон байхыг шаардах ажээ.
Д.Цээнэ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж