2024 оны төсвөөс 9.2 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ
УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхөж байгаа тул төслүүдээ хэлэлцэх үүднээс чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолыг төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслөд тусгаснаар тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,652.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 20,533.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 99.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Төсвийн тогтворжуулалтын санд 478.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс нийт 443.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20.089.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны гүйцэтгэлээс 24.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 21,372,4 тэрбум төгрөг буюу 94.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан болохыг онцлов.
Харин 2024 оны төсөвт хийсэн аудитаар 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тодотголоо.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дэмжлээ
НЭМЭЛТ:
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь буюу 50 гаруй хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Мөн энэхүү хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү төслөөр импортоор орж ирэх гурил, улаанбуудайг Гаалийн албан татвараас хөнгөлж байгааг зогсоох зохицуулалтыг тусгасан юм. УИХ өнгөрсөн тавдугаар сард энэхүү хуулийн төслийг хэлэлцэж байсан ч эцсийн хэлэлцүүлгийн шатанд Засгийн газарт буцаах шийдвэр гаргаснаар хууль батлагдаагүй. Иймээс шинэ Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д дахин өргөн мэдүүлснээр парламент дахин хэлэлцэж эхлээд байна.
Энэхүү хуулийн төслийг гишүүдийн 60 гаруй хувь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Төрийн ордонд цахилгаан тасарснаас санал хураах боломжгүй болов
Улаанбаатар хотод өнөөдөр орсон гэнэтийн аадар борооны улмаас Төрийн ордонд хоёр удаа цахилгаан тасарсан байна. Иймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөөр санал хураахад техникийн саатал гарсан тул асуудалгүй болгох зорилгоор чуулганы нэгдсэн хуралдааныг 10 минутын хугацаатай түр завсарлуулаад байна.
П.Сайнзориг: Ярвайсан дарга царайлсан хэдэн нөхөр яамдын ажил хийлгэхгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Боомт, Засгийн газрын үйл ажиллагааны чиг үүргийг давхцуулаад хэд хэдэн Засгийн газрын гишүүд ажиллалаа. Засгийн газрын гишүүдтэй зэрэгцээд Үндэсний хороод байгуулж ажиллалаа, мөн компанид шилжүүлж ажиллалаа. Ерөнхий сайд энэ асуудлыг зоригтой шийднэ гэж байгааг дэмжиж байгаа шүү.
Хуульд байхгүй Үндэсний зөвлөл, хороодын татан буулгах цаг нь болсон.
Эдгээр байгууллага яамдуудыг ажил хийлгэхгүй байна. Тоон мэдээлэл гаргаж өг, илтгэл бэлдэж өг гээд ярвайсан дарга царайлсан хэдэн улсууд яамдын ажил хийлгэдэггүй. Гадуур нь гараад PR хийлээ гэдэг. Эрчим хүчин дээр жишээ авчихъя. Цаашдаа ийм асуудал гаргамааргүй байна. Боомтын үндэсний хорог Сангийн яам авч явах нь, хавсарга байдлаар авч явуузай. Боомтын асуудлыг цэгцтэй авч яваагүйгээс экспорт, импорт хумигдсан шүү. Замын-Үүд боомт дээр осол гарахад үндсэндээ боомтын ажил зогсож байгаа шүү. Боомтын асуудлыг онцгой анхаараарай.
Хагас, бүтэн сайнд Сонгинохайрхан дүүргийн сонгогчдоос маш их гомдол ирлээ, элсэлтийн шалгалттай холлботойгоор. 42 мянган хүүхэд алтан гахай жилд төрсөн, тэдгээр хүүхэд төгсөж байна. Амьдралын алхам хийх гэж байгаа үед нь хайхрамжгүй, зохион байгуулалтгүй оролцсон хүмүүст арга хэмжээ аваарай. УИХ -ын дарга анхаараасай. Боловсрол шинжлэх ухааны байнгын хороо шалгалт явуул, мөн нээлттэй сонсгол зохион байгуулах ёстой.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Нийт 11 үндэсний хороо, есөн санг татан буулгах зорилготой энэ төсөл орж ирсэн. Сайн юм болохоор эзэн олон буцаацалддаг, муу юманд хариуцлага тооцох болохоор эзэн олддоггүй. Энэ бол чиг үүргийн давхардлын шинж гэсэн дүгнэлт гарсан.
Ийм учраас олон чиг үүргийг нэгтгэх хүрээнд 28 хороодын нэгтгээд есөн санг татан буулгаснаар нийт зөвлөл хэлбэрээр ажилладаг 60 гаруй бүтцийг цэгцэлнэ.
Яамныхаа чиг үрэгтэй давхцаад хоорондоо сөргөлдөөд олон толгойтой болсон тохиолдол олон байна. Хоёр юмны уялдааг хангах гэж зөвлөл байгуулаад сүүлдээ гурван толгойтой болсон байх жишээтэй.
Зарчмаар нь ажиллуулахад асар их мөнгө хэмнэх бололцоо энэ хуулиар бий болно.
Г.Занданшатар: Элсэлтийн шалгалт зөрчилгүй гэсэн мэдээллийг өгсөн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр элсэлтийн шалгалттай холбоотой асуудлыг Ерөнхий сайд мэдсэн эсэх талаар асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сандал суудал ярьж байх хооронд элсэлтийн шалгалт боллоо. Нийт 42 мянган сурагч оролцлоо. Нэлээд хуудуутай, асуудалтай шалгалт боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар та мэдсэн үү, мэдээлэл авсан уу. П.Наранбаяр сайд өөрийгөө өмөөрч, арьсаа хамгаалсан мэдээлэл маш олон удаагийн давталттай хийж байна. Монголын ирээдүйн төлөө УИХ-ын гишүүд бид дуугарч дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Асуудал гаргасан Боловсролын сайдад хариуцлага тооцохыг Монголын мянга мянган багш нар шаардаж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн шалгалт бүгдийг самраад хаялаа. Монголын багш нар дуу нэгтэй Багш нарын Үйдвэрчний эвлэлийн групп дээр Боловсролын сайд П.Наранбаярыг огцрохыг шаардаж байна. Та ямар зарчим барьж байна вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Элсэлтийн шалгалттай холбоотой нийгэмд үүссэн асуудлаар Боловсролын яаманд үүрэг өгч, сайд нь хянаж шалгаад хэвлэлийн мэдээлэл хийсэн. Нийт 43318 хүн шалгалт өгсөн, 50-60 хувь нь тэнцсэн нь улсын дундажтай ойролцоо. Шалгалтыг үндэсний хэмжээнд 50 төвд зохион байгуулсан. Эмч, үйлчлэгч, цагдаа хяналт тавьж ажилласан.
Тест нь задарсан асуудал байхгүй, долоон сурагч гар утастай орж хураагдаж, шалгалтаа тэглэсэн зөрчил гаргасныг эс тооцвол, зөрчилгүй гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ бид энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтран шалгалт хийж байна. Шууд засалтыг шилэн технологи ашиглан, тусгайлан зассан байрны шалгуулагчийн анхны оноог мэдээлсэн, ил тод байдлыг хангасан. Энэ бүх мэдээллийг Боловсролын үнэлгээний төв дээр ил тод болгосон. Ард түмний өмнө нээлттэй байгаа. Алдаа дутагдал гарсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг сайдад нь үүрэг болгосон.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Ямар нэгэн байдлаар материал задраагүй. Арван төрлийн шалгалтыг бүгдийг ил тавьсан. Жил, жил ирдэг дундажтай адил агуулгын хүрээнд шалгалт авсан байна гэдэг дүгнэлтийг багш нар өгч байна. Шалгалтын материалын нууцлалыг маш сайн хадгалсан. Ноднин долдугаар сард шалгалтын материалыг ил тавьж байсан, энэ жил шалгалтын дараа өдөр тавьж байна.
Гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой асуудлыг ярьж байна. 37 мянган багшаас гүйцэтгэлийн үнэлгээ аваад явж байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээ эерэг дүн үзүүлж байгаа. Илүү хүүхэддээ хүргэе. Гүйцэтгэлийн үнэлгээг дөрвөн төвшинд үнэлдэг. Сайн ажиллаж байгаа багш илүү гүйцэтгэлийн үнээлгээгээр үнэлүүлээд явдаг тогтолцоо үйлчилж байна. Шударга явуулахад онцгой анхаарсан. Харамсалтай нь, 248 багш хүүхдүүддээ хуулуулсан гэдэг асуудал үүссэн. Сэжиглэх нөхцөл байдал үүссэн учраас тодруулах ажил явж байна. Багш нар амарч байна, амралтыг нь дуусгаад тодруулах ажил хийгээд шийдвэр гаргана. багш нь ёс зүйтэй шударга байж, шавь нар нь мөн ийм болно.
Энийг битгий дэвэргээд бай. 248 багш дээр асуудал үүссэн байна. Хууль эрх зүйн хүрээндээ шийдээд явна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
-П.Наранбаяр сайд аа, материал задарсан, задраагүй тухай ерөөсөө асуугаагүй. Хүний асуулт ойлгож хариул л даа. Багш нарыг хуулуулсан гэж хэлэхээсээ та ичдэггүй юм уу. багш нар яаж хуулуулах юм. Дүүргийн багш нарыг сольж, шалгалт авсан. Ангийнх нь багш нарыг шалгалт авахад байлгаагүй, гаргасан. Жишээ нь нэгдүгээр ангийн хүүхэд хуулна гэж байх уу, таны ой тойнд яаж орж байна, Ийм балай юм яриад сууж байдаг салбарын сайдтай байхаасаа ичиж байна. Бага нсны хүүхдүүд юу гэж биенээсээ хуулаад суух юм. Тэр богинохон хугацаанд яаж хуулах юм. Ийм болчимгүй ярьж болохгүй.
Тэтгэврийн зээлд тавьсан нөхцлийг сулруулахгүй бол жагсаал зохион байгуулна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Дөрөв тавхан хоногийн дотор дахиад Засгийн газрын бүтцээ оруулж ирж байна. Бүтцээ оруулж ирж байж бүрэлдэхүүнээ томилох ёстой. Түүнийгээ яаж тойрсон бэ гэхээр хуучин Засгийн газрын бүтцээр явж байгаа гэж тойроод, хуулиа хэлэлцүүлэх явцад Ерөнхий сайдын мэдэлд биш Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд аваачаад бүтцийн шинжтэй юм хийсэн. Та нар аргалаад гарах л байх л даа, Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр.
Төсвийн тодотголыг хийхдээ ард түмний санал авахгүйгээр хийж байгаад харамсаж байна. Та нар мэдэх шаардлагагүй, би та нарын төлсөн татварыг дураараа зарцуулна гэдэг концепци дээр хууль орж ирж байгаа, үүнийг Ардчилсан нам эсэргүүцэх ёстой.
Бүтэц бүрэлдэхүүний асуудал явж таарах байх.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.9-д хэрэв Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийг оруулах юм бол үзэл баримтлалынх нь хувьд тусад нь хэлэлцэнэ гэж байгаа. Тэгэхээр тусад нь хэлэлцэхдээ дагуулж төсвийн тухай оруулж ирэх асуудал байхгүй. Нэг удаагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах хуулийн дагуу суурь хуулиуд орж ирж тэр нь өөрчлөгдөж болохгүй. Энэ бол хуулийн хулгайд орно. Ингэж ард иргэдийн мэдэх эрхийг хааж болохгүй тийм учраас энэ хууль дээр эсрэг байгааг хэлье.
Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хаан банкны гүйцэтгэх захирал Мөнхтуяа нартай уулзахад тэтгэврийн зээлийг хуучнаар нь олгоод явна, энэ талаар өнөөдөр хэлэлийн хурал хийнэ гэж амласан. Гэтэл мэдээлэл хийсэнгүй. Хэрвээ Пүрэв гаригт мэдээлэл хийхгүй бол Баасан гаригаас жагсаал зохион байгуулна гэж уриална. Манай ахмадууд гараад ирнэ. 100 хувийн төлөлттэй зээлийг хаах ямар шаардлага байгаа юм бэ. Зээл авсан ахмад өнгөрлөө гэхэд ард нь батлан даагч хүүхэд нь төлдөг, ямар ч зээлийн эрсдэл гардаггүй. Хэдэн төгрөгийн зээл аваад төлөх нь та нарт ямар хамаатай юм. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч, Хаан, Төрийн банкны захирлуудтай хамт гарч ирж зөв мэдээллээ өгч, доошоо журам дүрмээ хүргэх ажлыг хийгээрэй шаардаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Төсвийг өнгөрсөн онд хэлэлцэж баталж байхад энэ хууль мөрдөгдөөгүй, тэр үед хэлээд засаж болох байсан.
Өнөөдөр өдөр хоногоор дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж, геополитикийн нөхцөл байдал хурцдаж байна.
Намайг Ерөнхий сайдаар томилогдож байхад нүүрсний үнэ, төсвийн орлогын бүрдүүлэлт 2.3 их наядаар тасрах байсан бол өнөөдөр 3.3 их наяд болоод долоо хоногийн дотор нэг их наяд төгрөгөөр орлого буурч байгаа мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа:
-Бүх салбараас хүний нөөцийг 20 хувь танана гэлээ. Үүнийг яаж үнэлж тогтоосон бэ. Төрийн албан хаагчид гэдэг хадны завсар хавчуулагдсан, халиуны зулзага гэдэг шиг иргэд талаасаа хулгайч гэж хэлэгддэг. Төр талаас т хэрэгтэй үедээ томилдог, хэрэгцээгүй үедээ халж сольж болдог ажилтан албан хаагч болж хувирсан. Нийт 14 мянган хүнийг хална гэж байна. Гэтэл энэ хүмүүсийн арын амьдрал яах вэ. Цалингийн зээлтэй хүмүүс яах вэ.
Яг үнэндээ татлаа түтлээгүй, танил талгүй хүмүүс л халагдаад танил талтай нь үргэлжлүүлээд л ажиллаад явна. Үүнийг та яаж шийдвэрлэх вэ.
Давхардсан чиг үүргийг бий болгоод ажиллуулаад байсан сайд нар хариуцлага хүлээх юм уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Төрийн албан хаагчдын талаар таны үнэлэмжтэй зарим талаар санал нийлж байна. Төрийн албанд мерит зарчмаар ажиллаад явж байгаа төрийн албан хаагчдын нэр хүндийг зарим нэг хүнээс болоод унаж байна. Энгийн ард түмний дунд төрийн албан хаагч гэхээр авлигач гэдэг байдлаар хардаг. Тиймээс төрийн албан хаагчдын дунд адистатчилал хийнэ. Ард иргэдийн санал асуулгаар үйлчилж байгаа байдлаар нь ангилж салгаж адистачлал явуулж өгөөч гэж хүсэж байгаа. Төрийн албыг цомхотгох хуулийг та баталсан. Энэ жил хуулийг хэрэгжүүлэхгүй бол ирэх жилийн төсөвт дарамт үүсгэнэ. Төсвийн хайчинд орсон байгаа.
Ийм учраас сул орон тоог царцаах, давхардлыг арилгах, жишээлбэл, эрчим хүчний салбарт үүссэн 4-5 шат дамжлагыг цөөрүүлж, давхцалгүй болгоно.
Төрийн албанаас 14 мянган төрийн албан хаагчийг хална гэж буруу ойлгоод байна. Давхардсан орон тоо, дарга нарын тоог багасгах юм. Эдийн засаг хөгжлийн яам 28 газрын даргатай, тэднээс дарга нарыг нь хална. Яамдын орон тоо бүтцийг давхардалгүй, чирэгдэлгүй болгох, стандартыг би Засгийн газрын анхны хуралдаанаараа баталсан. Цүнх барьсан гэж шүүмжилдэг дарга нараас цомхотголыг эхэлнэ, 260 даргыг цөөлнө.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-Хамгийн том ажил олгогч Засгийн газар боллоо гэж Ерөнхий сайд та хэлж байна. Бүтцийн хуулиа эхэлж оруулж ирээд дараа нь Засгийн газраа байгуулсан бол зүгээр байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цаг хугацаа харуулах биз. Хууль нь өмнөө орж ирсэн бол санал хэлэх гээд байсан юм.
Цомхон, цаг үедээ зохицсон Засгийн газар байгуулахаар оруулж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан.
2015 онд Хятад улс Цахим худалдааны тухай хуулиа баталж байсан. Бид цахим худалдааг зохицуулах эрх зүйн орчингүй явж ирлээ. Худалдааны яам байгуулах байсан болов уу гэж боддог. Цахим орчинд худалдааны салбар хил хязгааргүй болж гадагшаа урсаж байгаа мөнгөн гүйлгээг яаж хянах вэ. Гаальтай каргогоос хэрхэн татвар авах вэ. Зохицуулалт байхгүйгээс үндэсний үйлдвэрлэгчээсээ илүү ашиг олдог орчинд амьдарч байна. Энэ асуудалд ямар байр суурь баримтлах вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлэг дээр ямар нэг хуулийн зөрчил байхгүй. 2021 онд Засгийн газрын гишүүдээ томилоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй явж байгаад жилийн дараа өөрчлөлт оруулж байсан жишиг бий.
Хоёрдугаарт, тантай 100 хувь санал нэг байна.
Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхгүй бол худалдааг дэмждэг эдийн засаг болсон.
Нэмүү өртөг нэмдэг үндэсний үйлдвэрлэлийн салбар хохиролтой, худалдааны бодлого алдагдсан. Худалдааны яам, Экспорт, импортын зөвлөл, хороо, Экспорт, импортын банк, гааль гэсэн цогц тогтолцоо байж худалдааны схем, худалдааны эрх зүйн орчин бүтэц тогтолцоо ажилладаг журамтайг. Харамсалтай нь, 30 жилийн гажуудлыг нэг өдөр өргөс авсан юм шиг засах боломж алга. Эдийн засаг хөгжлийн яамыг шинээр байгуулж, худалдааны бодлогоо зангидая гэж төлөвлөж анх эдийн засгийн хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн үндсэн санааг Үндсэн хуульд оруулсан.
Үсрэнгүй хөгжлийн загварыг цахим шилжилтээр хийх бололцоотой. Энэнд бид онцгой анхаарч ажиллана. Цахим худалдааны хуулийг өргөн барих ёстой гэсэн санаачлагыг дэмжиж ажиллана, хамтарч ажиллахыг хүсэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.23/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ.
Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-аас 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгалаа.
Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан, Үндэсний баялгийн сангийн асуудал, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нэгдсэн бодлого, төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэлийн асуудал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайдын, хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого зохицуулалт, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудалд тус тус хамааруулахаар заасан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын зарим гишүүний эрхлэх асуудлын хүрээний нийцлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулсан гэлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна.
Г.ХОРОЛ
з 3 цагийн өмнө 202.9.46.114
Боловсролын сайдыг өөрийг шийтгэ
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.218
Тар тар тараа.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.218
Далд ор далд орцгороо
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.73
Тэтгэвэрийн зээл гэдэг юмаа бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Ахмадууд хийдэгээ хийгээд одоо зүгээр л сар бүрийнхээ тэтгэвэрийг аваад амраад сууж байх нас нь болсон шүү дээ. Ер нь тэтгэвэрийн зээл авч юу хийдэг байнаа?
Ахмад 4 цагийн өмнө 202.9.40.65
Энэ хүнд ард түмний нэр барьж бвал улс орны эрх ашиг гэж үгүй. Тэтгэврийн зээлийг ахмадууддаа бодсон ч 50:50 байх нь ахмадуудын эрх ашиг, банкны эрсдэлд ч нийцсэн бодлого биш үү.
Хховд 5 цагийн өмнө 66.181.165.234
жинсэн поп гөлөгөнцөр
123 5 цагийн өмнө 122.201.31.91
𒀀='',𒉺=!𒀀+𒀀,𒀃=!𒉺+𒀀,𒇺=𒀀+{},𒌐=𒉺[𒀀++],
𒀟=𒉺[𒈫=𒀀],𒀆=++𒈫+𒀀,𒁹=𒇺[𒈫+𒀆],𒉺[𒁹+=𒇺[𒀀]
+(𒉺.𒀃+𒇺)[𒀀]+𒀃[𒀆]+𒌐+𒀟+𒉺[𒈫]+𒁹+𒌐+𒇺[𒀀]
+𒀟][𒁹](𒀃[𒀀]+𒀃[𒈫]+𒉺[𒀆]+𒀟+𒌐+"(𒀀)")()
Зочин 5 цагийн өмнө 202.9.46.106
Уих ын гишүүн жагсаал зохион байгуулах зөв үү?
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.177.214
Jagsaal zohion baiguulna gej yugsen ug ve? Jagsaaliig chi zohion baiguulaad baidag yumuu? Ene tegvel uimen samuund uriaalagch eserguu daisan baisan yum bishu?
ЗОЧИН 6 цагийн өмнө 192.82.64.167
ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНЭЭ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭХЭЭ БОЛИО. ЗҮГЭЭР Л АХМАДУУДАД 24 САР БУЮУ 2 ЖИЛИЙНХ ТЭТГЭВРИЙГ ЗҮГЭЭР Л ЯМАРЧ ХҮҮГҮЙГЭЭР УРЬДЧИЛААД ОЛГОХ ХУУЛЬ САНААЧИЛ. ХЭРВЭЭ ЗЭЭЛ АВСАН АХМАД НАСТАН 2 ЖИЛИЙНХЭЭ ДОТОР ҮХЭХ ЮМ БОЛ ТЭР УРЬДЧИЛЖ АВСАН ТЭТГЭВРИЙГ НЬ ТӨЛЖ ДУУСТАЛ НЬ ТЭТГЭВРИЙГ НЬ САР САРД НЬ ГАРГААД НӨГӨӨ БАНКИЙГ НЬ ЯМАРЧ АЛДАГДАЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛЬД ЭНЭ ТАЛААР ТОДОРХОЙ ТУСГА. ТЭГСЭН ТОХИОЛДОЛД АХМАД НАСТАН ҮНЭХЭЭР ТӨР ЗАСГАА ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮНЭЛНЭ. ИЙМ ХУУЛЬ ӨРГӨН БАРИВАЛ ПҮР
Зөвөө зөв 6 цагийн өмнө 202.9.46.105
Анх байсан хуучин хэвэнд нь оруул, юун цалингийн зээл, юун 50/50% , муу банкууд хөгшдийг чангалж байна. өндөр хүү авна, t нь бага, бас эрсдэл гэж шунана. өөрсдөө тэтгэвэрт гарахгүй юм шиг, үхэн үхтлээ авилга хулгайгаа авах юм шиг!