НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр, маргааш /2025.06.24-25/ Гааг хотноо болно. Гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай тулгараад буй үед болж байгаагаараа энэ уулзалт онцлог.
АНУ холбоотнууддаа хандан батлан хамгаалахын зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж буй. Гэвч гишүүн орнууд үүнийг янз бүрээр хүлээж авч байна. Батлан хамгаалахын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувийг зарцуулах аль 2014 оны зорилтоо биелүүлээгүй улсууд ч бий. Энэ удаагийн уулзалтаар тэдгээр улс батлан хамгаалахын зардлаа нэмэх амлалт өгч магадгүй ч биелэх эсэх нь гол асуудал.
Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулахдаа 3.5 хувийг нь цэвэр батлан хамгаалахад, харин 1.5 хувийг нь кибер дайн, тагнуул зэрэг аюулгүй байдалтай холбоотой дэд бүтцэд зарцуулна.
Амлалт өгөх амархан. Гэвч бодит үйл ажиллагаа хамгийн чухал. 2019 оноос хойш анх удаа НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж буй Трамп бодит үр дүн хүсч байна.
НАТО дахь АНУ-ын төлөөлөгч, Европын бодлогын шинжилгээний төвийн ажилтан Курт Волкер хэлэхдээ "Тийм ээ, тэгье, бидэнд төлөвлөгөө бий. Таван хувь бол бодитой тоо. Бид энэ зорилтод хүрэх болно гэдэг үгийг АНУ бүгдээс нь сонсохыг хүсч байгаа. Гэвч Европын холбоотнууд жишээ нь өөрсдийн хэвлэл мэдээлэл юм уу парламентдаа өөр зүйл ярих нь бий. Иймэрхүү байдлаар тодорхойгүй байвал АНУ-тай сөргөлдөх шаардлага гарч магадгүй" гэв.
Украины дайн, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн зэргийг харгалзан үзвэл холбоотнуудын Гааг дахь уулзалт өндөр эрсдэл дор болж байна.
Батлан хамгаалахын шинжээчдийн үзэж байгаагаар энэ жилийн уулзалт нь эвслийн 77 жилийн түүхэн дэх хамгийн ач холбогдолтой уулзалт болж магадгүй. Тодруулбал, АНУ энэ уулзалтад тодорхой бөгөөд хүчтэй мессежтэйгээр оролцох гэж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет энэ сарын эхээр болсон НАТО-гийн уулзалтын үеэр таван хувийг мөн л онцлон тэмдэглэсэн. НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте ч энэ санааг холбоотнууддаа идэвхтэйгээр түгээж буй.
Батлан хамгаалахын зардал бол НАТО-гийн гишүүн орнуудын хувьд хэзээний л асуудалтай сэдэв. Өөрөөр хэлбэл, энэ сэдэв Трампын хувьд байнга бухимдал, уур уцаарын эх үүсвэр байсан. Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд батлан хамгаалахын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьд хүргэхийг холбоотнуудаас шаарддаг байв. Тухайн үед гишүүн орнуудын ердөө зургаа нь л аль 10 гаруй жилийн өмнө баталсан хоёр хувь гэх зорилтод хүрсэн байжээ. Түүнээс хойш батлан хамгаалахын зардал НАТО-гийн гишүүн орнуудын дунд огцом өссөөр 2024 он гэхэд 23 орон хоёр хувийн босгонд хүрээд байна.
Одоогоор таван хувийн зорилтоо биелүүлсэн улс байхгүй.
Польш, Эстони, АНУ, Латви, Грек зэрэг НАТО-гийн зарим жижиг, дунд улс хоёр хувийн зорилтоо хангалттай биелүүлж, тав руу дөхөөд буй. Гэвч Канад, Испани, Итали зэрэг томоохон эдийн засаг зорилтоос доогуур түвшинд хэвээр байна. Испани, Итали улсууд 2025 онд хоёр хувийн босго давах амлалт өгсний зэрэгцээ таван хувийн зорилтыг эсэргүүцэж буй томоохон сөрөг хүчин болж байна.
Дэлхийн томоохон эдийн засагт тооцогдох Канад улс 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.3 хувийг батлан хамгаалахдаа зарцуулжээ. Энэ нь Итали, Португал, Монтенегрогоос ч бага дүн юм.
Харин Их Британи, Польш, Герман улс батлан хамгаалах зардлаа шаардлагатай зорилтот хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн боловч хугацаа нь тодорхойгүй байна. Их Британийн тухайд зардлын өсөлтөө гурван жилээр хойшлуулахыг оролдож байгаа аж.
Европын сансар, батлан хамгаалахын компаниуд НАТО-гийн батлан хамгаалахын зардлын асуудалд нухацтай ханддаг боловч тэд улс төрийн амлалтууд болон засгийн газрын худалдан авах ажиллагааны хооронд баригдмал байдалтай байна.
Тухайлбал, Шведийн батлан хамгаалахын "Saab" компанийн гүйцэтгэх захирал Микаэл Йоханссон "Хэрэв бидэнд батлан хамгаалахын цэвэр зардал болох 3.5 хувь оногдвол маш их ач холбогдолтой байх болно. Батлан хамгаалахын хүчин чадалд энэ нь их хэрэгтэйэ. Бид илүү ихийг хийж чадна. Гэхдээ Европын орнууд нэгдэж, илүү өргөн цар хүрээнд ажиллах, эрэлт хэрэгцээг хооронд нь уялдуулах шаардлагатай" гэсэн юм.
Харин Италийн батлан хамгаалахын "Леонардо" фирмийн Гүйцэтгэх захирал Роберто Синголани хийх ажил их байгааг хүлээн зөвшөөрсөн ч гэлээ юун түрүүнд Европ дахь улс орнуудын хуваагдлыг багасгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлжээ.
зочин 2025-06-24 202.9.47.23
НАТО- с бусад бүх улс орнууд нэгдэж цэргийн эвсэл байгуулмаар юм байна …………..
АН ЫН АХМАД ГИШҮҮН 2025-06-24 103.57.95.199
40.2 chi muu ebi gui haachih wee dee
Нэргүй 2025-06-24 45.95.169.109
Заа Европын улсууд жил бүр багадаа 800 тэрбум татварлан дээрэмдэж фашист НАТО-д үүрэгтэй боллоо доо, ккк
Нэргүй 2025-06-24 122.201.23.83
PUTLER KAPUT болох нь дээ
Нэргүй 2025-06-24 45.95.169.109
Трампын популист мэдэгдлийн талаар Израйль, Иран аль нь ч ямар нэг тайлбар хийсэнгүй. Хэрвээ Трампын хэлсэний дагуу талууд үнэхээр гал зогсоолоо гэхэд Израйль түрүүлж зөрчих магадлал өндөр гэж Европын шинжээчид ТВ-р ярьж байна. Яагаад Израйль түрүүлж гал зогсоох үйл ажиллагааг зөрчих юм бэ гэсэн чинь Тель-Авив, Иерусалем, Хаифа хотуудад өгсөн Ираны хариу цохилт Израйлийг бүхэлд нь гутамшигт дорой байдалд оруулсан, тэр тусмаа Израйлийн бахархал Iron Dome-г гэж тайлбарлаж байна. ккк
Нэргүй 2025-06-24 122.201.31.12
Эхлээд батлан хамгаалах зардалаа ДНБ-ний 5%-д хүргэ. Дараагийн шаардлага нь манай энэ, энэ компаний з****г, программ хангамжийг ав гээд шахаад эхлэх юм байна.
Нэргүй 2025-06-24 202.9.40.2
АНУ-д амьдарч Элбэгдорж энэ асуудалд их санаа зовж байгаа бололтой. Оросын эсрэг тэмцэхэд з****г армийн тоог нэмэх нь чухал гэдэг тал дээр Элбэгдорж монголчуудад зориулж яриа таниулгыг онлайнаар хийх байхаа