Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанк Лхагва гаригт мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2025.06.23-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанк Лхагва гаригт мэдээлэл хийнэ

Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанк Лхагва гаригт мэдээлэл хийнэ

Монголбанк ирэх Лхагва гариг буюу энэ сарын 25-нд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд тэтгэврийн зээлийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл зургадугаар сарын 11, 12-нд хуралдаж, тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлд шилжүүлж, өр, орлогын харьцааг 50:50 болгон, хугацааг нь зээл олгож байгаа банк нь тогтоохоор зааж өгсөн юм. Энэ шийдвэрт ахмад настнууд бухимдалтай байгаа бөгөөд УИХ-ын гишүүдэд хандан асуудлыг тавьж буй. Ахмадуудын хувьд тэтгэврээ доод тал нь 70 хувь барьцаалж 36 сараар зээл авах сонирхолтой. Гэтэл одоогийн үйлчилж байгаа журмаар тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, 50 хувиар амьжиргаагаа залгуулна. Энэ нөхцөлөөр том асуудлаа шийдэх бололцоогүй. Тэр дундаа эрт цэргийн тэтгэвэрт гарсан иргэдийн хувьд бизнес хийхэд шаардагдах санхүүжилтийнхээ тодорхой хувийг тэтгэврийн зээл авч шийдье гэхэд урт хугацаагаар өгөхгүй, мөн 70 хувь хүртэл тэтгэвэр барьцаалах боломжгүй байгаа нь хүндрэл үүсгэж эхэлсэн. Иймээс УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос тэтгэврийн зээлийн асуудлаар мэдээлэл сонсох хүсэлт гаргасныг төв банк хүлээн авсан. Гэвч эл асуудлаар мэдээлэл сонслоо ч тэтгэврийн зээлд тавих шалгуур нөхцөл ахмадуудын хүссэний дагуу зөөлрөх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Ахмад настнуудын хувьд халууныг үл ажран тэтгэврийн зээлд тавьсан шалгуурыг зөөллөхийг шаардан Төрийн ордны гадаа суулт зарласан хэвээр байгаа бөгөөд зарим нэг төлөөлөлтэй нь УИХ-ын гишүүд биечлэн уулзаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
БурууБуруу
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж