"Tesla" компани робот такси үйлчилгээг зургадугаар сарын 22-ны Ням гаригаас албан ёсоор эхлүүллээ. Робот такси үйлчилгээ Техас мужийн Остин хотод нээлтээ хийсэн бөгөөд үйлчлүүлэгчид 4.20 ам.долларын тогтмол хураамж төлнө.
"Tesla"-ийн робот такси бүрэн автоматчилагдсан ч гэлээ анхны үйлчилгээний үеэр аюулгүй байдлын үүднээс компанийн ажилтнууд бүхээгт үйлчлүүлэгчийн хамт зорчжээ. Шинэ робот таксины сургаар олон нийт асар өндөр хүлээлттэй байсан. Гэвч албан ёсны аппликейшн нэвтрүүлэлтийн ажлаас болоод нээлт бага зэрэг хойшлогджээ.
"Tesla"-ийн шүтэн бишрэгчдийн нэг Чак Күк робот такси үйлчилгээний анхны хэрэглэгч болж, үйл явцыг шууд дамжуулсан байна. Энэ үеэр робот такси жолоочгүй хэрнээ уран жолоодлого үзүүлж, эцэст нь зогсоолд зовлонгүйгээр өөрийгөө байрлуулжээ. Аяллын төгсгөлд аппликейшн түүнээс "гарын мөнгө" өгөх эсэхийг нь асуужээ. Гайхаж хоцорсон Чак Күк зөвшөөрөх товчийг дартал, "Тоглосон юм аа" гэсэн үг гарч иржээ.
Одоогоор робот такси үйлчилгээний салбарт "Waymo" компани тэргүүлэх орон зайг эзэлж байна. Тус компани Остин, Финикс, Сан Франциско, Лос Анжелес зэрэг томоохон хотод 10 сая удаа төлбөртэй үйлчилгээ үзүүлжээ. "Tesla" компани робот такситай болсноор өрсөлдөөний талбар ширүүсэх төлөвтэй болж байна.
"Amazon" компани ч энэ жил робот такси үйлчилгээний салбарт хөл тавихаар зэхэж байна. Тэд таван жилийн өмнө 1.2 тэрбум ам.доллар зарцуулан робот такси бүтээгч "Zoox" компанийг худалдаж авсан. Үүнээс хойш тус компани жилд 10 мянган робот такси үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ Цахиурын хөндийд байгуулжээ. Гэсэн ч тэдний цар хүрээ "Waymo" болон "Tesla"-тай хараахан дүйцэхгүй.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.172
)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Түй 8 цагийн өмнө 202.9.46.105
Зайлаа зайл, гайгүй ухаантай хүн гэж бодсон чинь шал тэнэг мал билээ ш дээ… Жоохон хувьцааныхаа үнийн хоосон хөөсрөлтөнд сагачихсан дураак.