Нийт дуудлагын 17-23 хувь наршилтай холбоотой байна

Нийт дуудлагын 17-23 хувь наршилтай холбоотой байна

Нийт дуудлагын 17-23 хувь наршилтай холбоотой байна

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд 30 хэмээс давж халахыг цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Энэ үед Яаралтай түргэн тусламжийн төвийн ачаалал өмнөх өдрөөс 13 хувиар өсчээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төвд өнгөрөгч 24 цагийн байдлаар осол гэмтлийн шинжтэй 1343 дуудлага иржээ. Тус төвд ирсэн дуудлагын талаар яаралтай түргэн тусламжийн 103 төвийн дарга С.Ариунболд хэлэхдээ "103 Яаралтай түргэн тусламжийн төвийн ачаалал өмнөх /2025.06.21/ өдөртэй харьцуулбал осол гэмтлийн дуудлага нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 1343 дуудлагад эмнэлгийн алба хаагчид ажиллаж иргэд олон нийтэд үйлчилж байна. Өнгөрөгч 24 цагийн хугацаанд насан хүрсэн иргэдийн дуудлага 1109, бага насны хүүхдийн осол гэмтэл 233, осол гэмтлийн шинжтэй 247, төрөлттэй холбоотой 24 дуудлага яаралтай түргэн тусламжийн 103 төвд ирсэн байна.

Ойрын өдрүүдэд халуун байгаатай холбогдуулан иргэд нарших, нарны хордлогод орох, даралт ихсэх, багассан гэх дуудлага тасрахгүй байна.

Мөн нарны хордлогод өртсөн иргэдийн дунд суулгах, дотор эвгүй оргих, бөөлжих, халуулах, толгой эргэх шинж тэмдэгтэй дуудлага 17-23 хувьд хүрсэн" талаар мэдээллээ. Тиймээс эмч нар цаг агаар хэт хальж байгаа өдрүүдэд иргэд олон нийтэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
• Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
• Нарны малгай, нарны шил, шүхэр хэрэглэг
• Цэвэр ус бололн шингэн зүйл хэрэглэх
• Хурц наранд удаан явахаас зайлс хийх
• Бага насны хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.172

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж