БНСУ: Цагаачдын баривчилгааны төвд хүүхэд хорих нь ноцтой зөрчил

БНСУ: Цагаачдын баривчилгааны төвд хүүхэд хорих нь ноцтой зөрчил

БНСУ: Цагаачдын баривчилгааны төвд хүүхэд хорих нь ноцтой зөрчил

Өмнөд Солонгос дахь цагаачдын баривчилгааны төвүүдэд 2020 оны эхэн үеэс 2025 оны тавдугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд 886 хүүхэд хоригджээ. Хууль зүйн яамны тайлангаас харвал Хвасон, Чонжу, Ёсү дахь цагаачдын төвүүдэд хоригдож буй хүүхдүүдийн ихэнх нь хууль ёсны оршин суух эрхгүй эсвэл албадан гаргах тушаалтай байгаа эцэг эхчүүдийн хамт байжээ.

Өмнөд Солонгосын хуулиар хүүхдийг албадан гаргах шийдвэр гаргадаггүй. Гэхдээ баривчлагдсан эцэг эх нь хүүхэдтэйгээ хамт байхыг хүсвэл тэднийг баривчилгааны төвүүдэд хамт байлгадаг.

Тэгвэл цагаачдын баривчилгааны төвд 100 гаруй хоног хоригдсон хүүхэд цөөнгүй байна. Тухайлбал, 2020 онд нэг настай хүүхэд 141 хоног, 2024 онд 18 настан 631 хоног тус тус хоригджээ.

Цагаачлалын алба хугацааг гурван сар тутамд сунгах боломжтой байдаг. Гэхдээ нийт хугацаа нь есөн сараас хэтэрч болохгүй. Хэрвээ цагаач иргэн орогнол хүссэн, эсвэл хууль шүүхийн шийдвэр хүлээж байгаа бол баривчилгааны төвд байх хугацаа 20 сар хүртэл хугацаагаар сунаж болдог.

Солонгосын социал демократ намын төлөөлөгч Хан Чан Мин энэ асуудлыг хөндөн гаргаж ирж, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчсөн үйлдэл хэмээн шүгэл үлээж байна. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "Олон улсын нийгэмлэг болон Өмнөд Солонгосын ард иргэд үүнийг хүний эрхийн ноцтой асуудал гэж нухацтай авч үзэх ёстой" гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1989 онд баталсан. Тус конвенцийг өнгөрсөн оны байдлаар дэлхийн 196 улс соёрхон баталсан бөгөөд Өмнөд Солонгосын хувьд 1991 онд конвенцид нэгдсэн байдаг. Олон улсын конвенцид нэгдээд 30 гаруй жил өнгөрсөн ч засгийн газрын сэтгэлгээ хоцрогдсон, ухарсан хэвээр байна гэдгийг Солонгосын социал демократ намын төлөөлөгч Хан Чан Мин хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц 2025-06-23 66.181.191.83

манай олон барилгын эзэд со нар гд бгаамдаа

Avatar

Нэргүй 2025-06-23 81.9.119.172

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-23 203.23.49.49

TЭнд байгаа Солонгосуудаас хариуг нь ав. Тэхгүй бол мөнхөд дээрэлхэнэ. Төр нь хамгаалж чадахгүй бол иргэд нь Солонгосуудыг хашраана

Avatar

Нэргүй 2025-06-23 122.201.31.21

гэмт хэрэгтэй холбоотой бол буцаах нь зөв байхаа. олон саяаараа байгаа улсын хүмүүсээс буцааж байх нь юуны түрүүнд шударга ёстой нийцсэн байна байх. Монгол юм байна. цөөхөн манайд байдаг юм байна. гэмт хэргийн үйлдэл гаргавал шууд буцаах болно гээд сануулад явуулж болохгүй юу?

Avatar

Нэргүй 2025-06-23 66.181.180.207

Монголчцуд бидэнд дээрэлхэгүй улс гэж алга даа.

Avatar

Нэргүй 2025-06-23 202.21.99.52

энэ талаар нөгөө сайд хүүхэн юу хийсэн бэ ярьсан зүйл бна уу арга хэмжээ авсан н**ш гэж

Avatar

Зочин 2025-06-23 223.38.72.14

Аав ээжийн л хариуцдага даа. Хүний газар хууль бусаар аиьдарч үр хүүхдээ ингэж зовоож байдаг үнэхээр хаоамсалтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж