"Хүрээ цам-Даншиг" наадам дөрвөн уулын тахилгаар эхэлнэ

"Хүрээ цам-Даншиг" наадам дөрвөн уулын тахилгаар эхэлнэ

"Хүрээ цам-Даншиг" наадам дөрвөн уулын тахилгаар эхэлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд болно. Тус наадмын зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан өнөөдөр /2025.06.23/мэдээлэл өгөв.


 -НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТСҮХ:

-Анх 1639 онд Өндөргэгээн Занабазарыг Монгол төрийн шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залсан үеэс Даншиг наадмыг хийж эхэлсэн түүхтэй. Нийслэлийн иргэдийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын эхээр тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Хүрээ цам-Даншиг наадамтай хамт тэмдэглэхээр болж байна.  Зургадугаар сарын 27-ны өдөр Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дөрвөн хайрхан уулаа тахина. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд шашин, номын үйл ажиллагаа зохион байгуулна. "Хүрээ цам-Даншиг" наадам нь  Монголын соёл, зан заншлын  уламжлалт хэв шинжийг агуулсан өвөрмөц онцлогтой бөгөөд жуулчдыг татах томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.

Тус наадмыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар болон бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр Монголын ард түмнийг ивээгч Очирваань бурханы тахилга, Их эзэн Чингис хааны тахилга, Балин тосон урлалын тэмцээн, унзад голч лам нарийн тэмцээн, номын мэтгэлцээн, 256 бөхийн барилдаан, зургаан насны хурдан морьдын уралдаан, үндэсний сур харвааны тэмцээн, үндэсний шагайн харвааны тэмцээн, морьт харвааны тэмцээн, сээр шалгах тэмцээн, есөн дүүргийн ардын авьяастнуудын тоглолт, Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт, иргэдийн хүрээ цам наадам урлагийн тоглолт болно. Мөн Улаанбаатар хотын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг үйл ажиллагаанууд болно.

Мөн хамгийн гол арга хэмжээний онцлог бол Хүрээ цам харайх энэ ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ үеэр мөн 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээвэр зорчихоор бэлтгэл ажлыг хангаад байна. Нэг маршрут маань Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хүй долоо худаг, дараагийн маршрут бол Боловсролын их сургуулиас хүй долоо худаг гэсэн чиглэлд нийтийн тээврийн автобус 18-20 минутын давтамжтай иргэдэд үйлчилнэ" гэв.

Энэ үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглоно. Тодруулбал, “Хүрээ цам – Даншиг наадам 2025” соёлын урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн 2 үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулна. Найман хэсэгт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар аж.

• A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,

• B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,

• С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,

• E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,

• F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.57.95.41

харахаас дургүй хүрмээр зүйл дээ???????

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 73.109.136.113

МАНЖ ХЯТАД ТӨВДИЙН БАЯР

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.179.247

VANXANDI80955877BOOW XXNO

Avatar

Найр 3 цагийн өмнө 202.9.46.105

Нянбактерийн наадам наадам биш найр болно.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 38.42.106.107

Даншиг ч гэхшиг, тэгээд хотбн наадам дараа нь улсын наадам залгах билүү? Ингэх хэрэгтэй л байдаг юм байх даа? Хайран мөнгө, цаг. Хулгaй ч бүр ил цагаандаа гарчээ

Avatar

сонгогч 5 цагийн өмнө 202.9.46.37

"…Тэдэнд мөхөж буйг нь мэдэхгүй болтол нь хүний эрх эдлүүлж, юу дуртайг нь хийлгүүл….Залуучуудыг нь с***р з**х*й зүйлд, хэрэггүй зугаа цэнгннд дасга. Худал нотолгоогоор хуучин үнэт зүйлсийг нь үгүйсгэж нураа. Бодол санааг нь улс төр, нийгмийн асуудлыг сонирхохгүй болгож холдуул. " энэ бол улс орныг сүйрүүлэх барууны философи…..Манайд ийм зүйл болж бна.

Avatar

иргэн 5 цагийн өмнө 202.9.46.37

Бид өдөр шөнөгүй шоудаж, өвөл зунгүй наадацгааж, бөх морь ярьж 35 жил болсон ч хөгжсөнгүй…..одоо болимоор юмаа….

Avatar

Дампуу юм 6 цагийн өмнө 202.9.46.105

Бас л найр наадам, ший янгуу, хийсэн ажил юу ч үгүй. Ядуурах тусам баяр наадам олширдог гэж үнэн юм. Ямар юмных нь жуулчин татах, хэдхэн гятад солонгос ирээд буцахдаа жорлон ч байхгүй, үзэж харах юмгүй, үнэтэй халуун чулуутай түлэнхий амттай махгүй нил өөхтэй, хүмүүс нь ажилгүй шал дампуу юм билээ л гэнэ биз.

Avatar

Н 7 цагийн өмнө 202.9.46.173

наадаадл.өвөл хөлдөх гд бхад..

Avatar

🪓🌘 8 цагийн өмнө 66.181.182.137

үүр битгий цайгаасай 😵‍💫😏🙁

Avatar

👹👺🤡👻💀🎃🙀 8 цагийн өмнө 66.181.182.137

сар бүрийн 29нд танцлаж битүүлэх

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.162.118

Зайлаа. яасан их мөнгөтэй юм. Хотын татвар нэмж олсон мөнгөө үрж ядаад байхгүй иргэддээ явган хүний зам ч болтугай тавьж зөв зүйлд зармаар байна. Энэ нийслэлийн аялал жуулчлалын дарга эргүүд энэнээс өөр юм чадахгүй, мөнгө дэмий үрэхээс өөрийг хийх биш…. Явган хүн, скутер 2 тусдаа замтай баймаар байна. Мөргөж унагаачихах гээд явган явахад үнэхээр төвөгтэй юм

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.55.188.114

Энэ чинь аялал жуулчлалын үндэсний компани аж ахуйн нэгж,наймаачидаа дэмжиж явуулж байгаа юм.Чи очихгүй л байна биз.Жоохон мөнгө олж байгаад замыг чинь засья.

Avatar

🍄 8 цагийн өмнө 66.181.182.137

чинэрээж байгаад унагах or хангарьд шууд тасар татаад идэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж