Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.06.23/сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, Боловсролын үнэлгээний төв /БҮТ/ бол Элсэлтийн шалгалттай холбоотой асуудлыг хариуцдаг мэргэжлийн байгууллага. БҮТ-өөс Элсэлтийн шалгалтын хүрээнд боловсруулсан бүх материалуудаа ил тавьчихсан байгаа. Үүнийг та бүхэн харж болно. Жил бүрийн Элсэлтийн шалгалтын дараа ямар нэгэн байдлаар асуудал үүсдэг. Энэ жилийн тухайд нэлээдгүй асуудал үүслээ. Учир нь энэ жил маш олон буюу 41 мянган шалгуулагч Элсэлтийн шалгалт өгсөн. Миний хувьд шүүмжлэл дагуулаад байгаа шалгалтын асуултуудыг тулгаж харсан. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой, тэтгэврийн талаар боловсруулсан асуулт тухайн хичээлийн сурах бичгийн 69 дүгээр хуудаст байна.
БҮТ төв 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Энэ байгууллага өөрөө энэ ажлыг гардаж хийгээд бүх тайлбараа өгчихсөн байна.
БҮТ-ийн даргаар өмнө нь маш туршлагатай хүн ажиллаж байсан. Энэ хүн маань өөрөө "би энэ байгууллагатаа олон жил ажиллалаа, надад хувийн шалтгаан байгаа" гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Боловсролын яаманд хүргүүлсэн. Нэмж дурдахад БҮТ бол төрийн захиргааны байгууллага биш. Тийм учраас БҮТ-ийн даргын орон тоонд төрийн албан хаагчид тавьдаг шаардлага тавьдаггүй. Гэхдээ ажлын байранд тавьдаг шаардлага гэж байгаа. Г.Гантуяа даргын хувьд үүнийгээ хангачихсан хүн. Тухайлбал, "Мобиком" компанид олон жил ажилласан туршлагатай мөн мэдээллийн технологиор мэргэжил эзэмшсэн. БҮТ-ийн гүйцэтгэх албан тушаалтнууд бүгд боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс байгаа. Тухайн хүмүүс мэргэжлийнхээ дагуу ажлаа хийгээд л явж байна.
Элсэлтийн шалгалтад хэрэглэгддэг харандаа, баллууртай холбоотой асуудлыг тодруулсан. Жил бүрийн стандартын дагуу худалдан авсан байна лээ. Түүнчлэн шаардлага хангаагүй тохиолдолд шинээр сольж өгөхөөр нөөцтэй байсан.
Гар утас авч орсон гэх долоон тохиолдол гарсан талаар мэдээлэл ирсэн. Эдгээрийг тухайн тохиолдол бүрт илрүүлж, шалгуулагчийн оноог тэглэх арга хэмжээ авсан.
Энэ жилийн Элсэлтийн шалгалт Бямба гаригт дууссан. Үүнээс хойш дүрмийн дагуу өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа. Мөн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.
Нэргүй 2025-06-23 202.9.41.89
Наад оноотой оноогүй хүн амьдарнашдэээ бүгд дээд сургуульд орж дарга болох алба ууу
Нэргүй 2025-06-23 66.181.188.158
ЭНЭ ТЭНЭГИЙГ ТҮРГЭН ГАНТУЯАТАЙЙ НЬ ЗАЙЛУУЛ НЯЛХ ХҮҮХЭД ЭЙ ЮУ ЯРИАД БАЙГАА х***а ВЭ ДАРХАНЫ 71 ОНОО ОЙ ХҮҮХЭДИЙН ОНОО ЯАХААРАА 96 БОЛЧИХООД 1 ДҮГЭЭРТ ЗОГСОЖ БАЙХ УУ МАШ ИХ АВИЛГАЛ АВЧ МӨНГӨ УГААСАН НӨХДҮҮД ОЛОН ХҮҮХД ЙН ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ ХАР ТОЛБО ҮЛДЭЭЛЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТААД АТГ Д Ш ЛЖҮҮЛ
Зочин 2025-06-23 103.145.234.48
Зөв ёстой зөв. Боловсрол чанартай байж Монгол улс хөгжинө.
Иргэн 2025-06-23 103.229.123.115
Заасссс битгий хуцаад бай х***а царайтай н**ш минь. Өчнөөн үзээгүй сэдэв оруулсан байж. Зайл хар л***р минь.
Зочин 2025-06-23 59.153.114.186
хуурахгүй гэж бодсон бол утсаа авч орохгүй л бсан
Зочин 2025-06-23 59.153.114.186
гар утас авч орно гэдэг чинь өөрийгөө хорлолоо гэсэн үг бараг ороогүй нь дээр
Нэргүй 2025-06-23 202.179.27.60
утасыг нь хурааж оруулаагүй та нарын буруу
Нэргүй 2025-06-23 81.9.119.172
)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Jorj 2025-06-23 202.9.46.224
Та нар өөрсдөө огт мэдлэг боловсролгүй. Яаж бусдаас шалгалт авдагыг гайхаж байна.😂
Зайл 2025-06-23 192.82.64.215
Хүүхэд шүү дээ, утас унтраагаад эсхүл унтраалгүй аваад орсон ч толгойгоор шалгалт өгсөн харин гар утсаа ашиглан шалгалт өгөөгүй бол өөр асуудал шүү
Зочин 2025-06-23 103.145.234.48
Хориглоод байхад авч орсон бол шалгалтаас хөөх нь зөв. Худал хуурмагыг зогсоох ёстой.
Бат 2025-06-23 192.82.64.215
Эргүү ац минь ээ, утас авч орсон ч ашиглаагүй хуулаагүй бол тэгээд хүчингүй болгох нь зөв үү
Иргэн 2025-06-23 103.68.107.106
Мобикомын оператор гэсэн үнэн юм байна.
Нэргүй 2025-06-23 202.126.89.228
Монголын ирээдүй хүүхэд багачуудын боловсролыг үнэлэх асуудал мобикомын одераторын гарт байхаар яах юм бэ? Өмнөх Ерөнхий сайд чинь 10-р анги төгсөөгүй, баахан хулхи диплом худалдаж авсан луйварчин байсан шүү.