"Хүннү-айр” компани Узбекистан-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийнэ

"Хүннү-айр” компани Узбекистан-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийнэ

"Хүннү-айр” компани Узбекистан-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийнэ

Бүгд Найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Энэхүү айлчлалын хүрээнд аялал жуулчлалын анхны форум өнөөдөр /2025.06.23/ боллоо.Тус форум нь хоёр орны аялал жуулчлалын салбарт Торгоны зам болон тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх харилцан сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэгт ач холбогдолтой юм.


Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхий менежер Д.Энхцэцэг:

-Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ дагуу аялал жуулчлалыг өргөжүүлэх шат дараатай ажлууд хэрэгжүүлээд явж байна. Үүний нэг арга хэмжээ нь Узбекистан Монгол Улс хоорондын аялал жуулчлалын форум юм. Энэ жил БНСУ-аас ирэх жуулчдын тоо буурах байдалтай ажиглагдлаа.

Харин Европ, Америкаас ирэх жуулчлагчдын тоо харьцангуй илүү байх хандлагатай байна. Монгол Улс аялал жуулчлалын олон төрлийн маркетингийг хийж байна. Аялал жуулчлалыг илүү сайжруулахын тулд хоёр улсын хамтарсан цайны зам буюу торгоны замаар үйл ажиллагаагаа явуулж хөгжүүлэх хэрэгтэй.

Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор, профессор Д.Гантөмөр:

-Узбекистан болон Монгол Улс нь түүх, соёлын гүн холбоотой. Соёлын болон түүхийн нөөц дээр тулгуурлаад хөгжих боломжтой салбар бол аялал жуулчлалын салбар. Бид гэхдээ зөвхөн нөөцөөс илүү анхаарч, шийдэл хайж байна. Монгол талаас сонирхож байгаа гол зүйл бол хоол ундаа, соёл, түүхийн хадгалалт, хамгаалалт болсон зүйл. Мөн аялал жуулчлалын холбоо “Хүннү-айр” компани хоёр улсын хооронд шууд нислэг хийх судалгаа явагдаж байгаа. Хэрэв ийм байнгын нислэгтэй болж эхэлвэл тогтвортой явуулах гол үндэс нь аялал жуулчлалын салбар байх болно. Манай компаниуд хоёр улсын эргэн тойронд байгаа хөрш зах зээлийг харилцан бие биедээ ашигтай солилцох, Узбекистан улсаар дамжуулан Монголыг сонирхох жуулчдыг хүлээж авах энэ үйл ажиллагааг ярилцаж байна.

Узбекистан улсын аялал жуулчлалын холбооны нэгдүгээр орлогч дарга Джамшид Абдусаломов:

-Узбекистан улс өнгөрсөн жил 10 сая жуулчин хүлээж авсан. Энэ бол бидний дээд хязгаар гэж харахгүй байгаа. Энэ тоог дахин нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Манай улсын ерөнхийлөгч аялал жуулчлалын салбарыг стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн хамгийн том боломж гэж харж байгаа учраас энэ тал дээр томоохон бодлого явуулж буй. Энэ форум бол бидний хамтын ажиллагааны эхлэл болж байна.

Түүхэн болон соёлын аялал жуулчлалыг хамтарсан бүтээгдэхүүнээр хөгжүүлэхэд бэлэн байна.

Юун түрүүнд, Торгоны замд анхаарал тавих нь зүйтэй юм. Мөн форумын үеэр Узбекистан, Монголын хооронд шууд нислэг хийдэг болох тухай ярилаа. Хоёр улсын хооронд шууд нислэг хийдэг болох нь аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж болох тухай дурдав. Шууд нислэгийг энэ оны есдүгээр сараас эхлэн явуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг "Хүннү айр" компанийн Коммерийн дарга Ц.Төрболд хэлсэн юм. Тасалбарын үнийг 400 ам.доллар байхаар төлөвлөж байна.

Т.Хүслэн

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүн байна уу 6 цагийн өмнө 202.9.46.105

Энэ хооронд явдаг хүн бий юу хөөе, гарын 5 хуруунд байгаа юу, бүгд Казахаар дамжина даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж