Улсын хэмжээнд ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэгтэй он гарсаар бүртгэгдсэн түймрийн голомтын байршлыг харьцуулан судалжээ. Аюулын хувьд “маш их” эрсдэлтэй үнэлэгдсэн нутагт нийт гарсан түймрийн 30 хувь, “их” эрсдэл бүхий нутагт 56 хувь, “дунд” эрсдэл бүхий газар нутагт 10 хувь, “бага” эрсдэл бүхий нутагт дөрвөн хувь тус тус тохиолдоод байна.
Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, нийт нутгаар хуурайшил нэн их байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай гал түлэхгүй байх, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах, хог хаягдлыг ил хаяхгүй, шатаахгүй байхыг анхааруулж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.16-06.22/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.172
🙂 Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 10 цагийн өмнө 202.55.191.130
30 ширхэг 30 хувь хоёроо ялгачхаад мэдээ бичээсэй.