АН: НДШ-ийг бууруулах хуулийн төслийг 100 хувь дэмжлээ

АН: НДШ-ийг бууруулах хуулийн төслийг 100 хувь дэмжлээ

АН: НДШ-ийг бууруулах хуулийн төслийг 100 хувь дэмжлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.23/ хурлаар 100 хувь дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы өнгөрөгч Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар, Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Намын бүлгүүдэд танилцуулаагүй, байнгын хороон дээр сайтар хэлэлцээгүй шууд оруулж ирсэн тул ийм асуудал үүсэж байна. Хэлэлцэхийг хойшлуулах нь зөв. Ийм олон хүний аж, амьдралтай холбоотой хуулийг попролоор, ард түмэнд таалагдах гэсэн байдлаар шийдэж болохгүй" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Үүний дагуу өнөөдөр хуулийн төслийг намын бүлгүүдэд танилцуулсан байна.

Хуулийн төсөлд дараах суурь гурван асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Үүнд:
1. Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
2. Ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
3. Ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, хязгаарлах зэрэг хамаарна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-06-23 49.0.139.91

Ажиллагсадын нийгмийн хамгаалал бараг үгүй болж байна, том мөнгөтөнгүүд цүндийлээ. АН-ийн үнэн нүүр, мафи болноо тэд… юуны ард түмэн вэ тийм биздээ хамгаалалгүй болгож улныхнийг цөөлнөө, үүнд баясагчид нь олондоо… их хуралд ч олон бий..

Avatar

Нэргүй 2025-06-23 81.9.119.172

– Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Иргэн 2025-06-23 202.126.90.240

Баялаг бүтээгч ААН маш хэрэгтэй. Татвар төлдөггүй баагий нарт хамаагүй л байх

Avatar

Нэргүй 2025-06-23 202.9.46.106

Амьдрал дээр биелээ олох үү? Мань мэтийн амьдралд нөлөө үзүүлж яадах үү ?

Avatar

Нэргүй 2025-06-23 202.21.111.218

НДШ бууруулна гэдэг чинь Тэтгэвэр, тэтгэмж, төлбөрөө бууруулнаа л гэсэн үг шдээ. Үүнийг мэдэж л баймаар юм. Үүнийг бол хорлон сүйтгэх үйл ажиллагаа л гэж ойлгогдоод байна даа.

Avatar

Зочин 2025-06-23 103.229.123.90

Ирэх сонгуульд ялахын тулд Ардын намын мууг үзэх гэдэг нь АН-ынхны хувьд зөв. Цаанаа ямар хүндрэл гарах нь АН-д падлийгүй. Ардын намын асуудал. АН-ыг хэн хамтарсан засгаас хэн хөөлөө. МАН. тэрнийхээ шанг амсацгаа гэж байна. Буруу гэхэд хэцүү, зөв гэхэд хэцүү юм даа.

Avatar

Нэргүй 2025-06-23 103.212.118.200

ХАТАРСАН ЗАСАГГҮИ БОЛСРН АНУСУУД УЛСА ХОРЛОЖ ЭХЛЛЭ

Avatar

Нэргүй 2025-06-23 103.212.118.200

ГАДНАС ГУИЛГА ГУИЖ ЗЭЭЛ АВАХА БОЛЬ НДШ 50% БОЛГО БИЗИН ТҮЛШНЭС ОНЦГОИ ТАТВАР АВЧ 3000 БОЛГО ЦАХИЛГАН ДУЛАНЫ ҮНЭ НЭМ

Avatar

Нэргүй 2025-06-23 103.212.118.200

АНУСУУДЫН УЛСА ЦӨЛМӨХ БОДЛОГО НӨТ 20% БОЛГО

Avatar

зочин 2025-06-23 66.181.187.17

Манай орон хамгийн бага НДШ-тэй орон , НДШ -ын фонд хүрэлуэхгүй, улсын төсвөөс үлэмж хэмжээгээр зулгааж байна Бусад ихэнх оронд нийгмийн даатгалын шимтгэл 40-50 хувь байна, Гэтэл манайд 23-26 хувь гэдэг биз дээ, Манай эдийн засагт нөлөөлөх гадны нөлөө маш их байна, Эдийн засаг хүндэрч, экспортын орлого буурч, валютын нөөц багасан төсөв тасалдаж цалин тэтгэвэрээ ч хугацаанд нь тавьж чадахгүй байдалд орж болзошгүй байдалтай байна, НДШ-ийг багасгах цаг үе биш, АН-ын дайсагналын нэг илрэл,

Avatar

Нэргүй 2025-06-23 103.212.162.118

Питиша!!! НД төлдөггүй шимэгчид ийм юм ярьж бичдэг. Биеээрээ олон 10 жил төлөөд үр шим нь хаана байна? Цалингийн бараг тал нь татвар яваад арай чүү болгож байна. Гэтэл татавр даатгал огт төлдөгггүй шимэгч нар хоосон чалчихаас өөр хийж чадах биш.

Avatar

Danko 2025-06-23 96.248.41.119

Daatgal sh dee, mal min. Daatgal gej yu baidgiig durak min chi hezee oilgoh ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж