АТГ: МҮЭХ-ны ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатарыг саатуулаагүй

АТГ: МҮЭХ-ны ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатарыг саатуулаагүй

АТГ: МҮЭХ-ны ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатарыг саатуулаагүй
Авлигатай тэмцэх газраас МҮЭХ-ны ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатарыг шалгаж байгаа талаар мэдээллээ. Түүнийг хуулийн байгууллагаас саатуулаагүй бөгөөд гадуур шалгаж байгаа аж. Хуулийн байгууллагаас Х.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн авлигын гэмт хэргийн 22.12 болон 22.13 зүйл ангиар буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Тодруулбал,
 22.12 дугаар зүйл.Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах
  • Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.13 дугаар зүйл.Хахууль авах

  • Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорж 5 цагийн өмнө 202.131.251.130

Эрдэнэбат, Рагчаа нарын хийж буй гүтгэлэг.Энэ нөхдүүд өчүүхэн албан тушаалын төлөө хүн гүтгэхээс огт сийхгүй гарууд даа. Хөдөлмөрийн дээд төгссөн, хоосон толгойтой, юм үзээгүй, өлөн новшнууд шүү.

Avatar

зочин 5 цагийн өмнө 192.82.64.153

эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.91.115.49

МҮЭ-ийн их хурал өнгөрөөд л гэм буруу тогтоогдоогүй гэнэ дээ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.160.12

ХАХУУЛЬ ч бүр аль эрт алигаа алдсан нөхөр ш дээ …

Avatar

Зочин 7 цагийн өмнө 103.57.94.53

Өө чааваас ийм л юм байж таарна даа. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалагч нь ийм авлигалчин байсан байх нь ээ. Ээ баас,баас,баас Түмний итгэл даах хүн ч байхгүй юм байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж