ХӨСҮТ: Халдвар авсан тохиолдлын 71 хувь нь вакцинд хамрагдаагүй

ХӨСҮТ: Халдвар авсан тохиолдлын 71 хувь нь вакцинд хамрагдаагүй

ХӨСҮТ: Халдвар авсан тохиолдлын 71 хувь нь вакцинд хамрагдаагүй

Монгол Улсад 2025 оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8000 гаруй тохиолдол давсан гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж буй. Хамгийн их халдвар авсан бүлэг нь 10-14 насны хүүхдүүд байна. Халдварын нөхцөл байдлын хувьд 8154 тохиолдлоос 6272 нь эмчлэгдэн эдгэрч, 666 нь эмнэлэгт байгаа бол 1210 нь өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад эмчлэгдэж байна. Мөн харамсалтайгаар нас барсан зургаан тохиолдол бүртгэгдээд байна.

Бүртгэгдсэн тохиолдлын 71 хувь нь улаанбурханы эсрэг товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй.

Монгол Улсад хамгийн сүүлд 2015-2016 онуудад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч, нийт 53,737 тохиолдол бүртгэгдэж, 132 нас баралт бүртгэгдсэнээс 90,7 хувийг 0-1 насны хүүхдийн эндэгдэл эзэлж байсан. Энэ дэгдэлтийн хариу арга хэмжээнд зургаан сараас таван нас хүртэлх 347,685  хүүхдийг, 18-30 насны 549,846 иргэнийг улаан бурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг таслан зогсоосон байна.

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд:

  • Шуурхай удирдлагын баг 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх удирдлагын багийг томилон ажиллаж байна.
  • Эрүүл мэндийн сайдын 2025 оны “ Улаанбурхан өвчний тархалтаас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах, дархлаажуулалтыг зохион байгуулах тухай” 08 дугаар албан даалгаврыг тус тус батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Эрүүл мэндийн сайдын 2025 оны зургаадугаар сарын бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.
  • Улаанбурхан өвчний нөхцөл байдал, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд, аймаг нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн.
  • ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ 14 аймагт дэмжлэг хяналтын баг ажиллаж, улаанбурхан өвчний хариу арга хэмжээний бэлэн байдал, дархлаажуулалтыг эрчимжүүлэх талаар 240 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил арга зүйн зөвлөмж, чиглэл өгч ажилласан.
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад цахим болон ажлын байрны 18 удаагийн сургалтыг зохион байгуулжээ. Дархлаажуулалтын чиглэлээр 4325 эмч мэргэжилтнүүдийг хамруулсан байна.
  • Улсын хэмжээнд 0-15 насны 231.093 хүүхэд байгаагаас зургаадугаар сарын 12-ны өдрийн байдлаар нөхөн дархлаажуулалтын хамралт 26 хувь, нийслэлд 20 хувьтай байна.
  • Улсын хэмжээнд голомтын дархлаажуулалтад хамрагдвал зохих 63.052 хүнийг илрүүлснээс 44.887 хүн 72 цагийн дотор дархлаажуулалтад  хамрагдсан байна.
  • Эрүүл мэндийн сайдын 2025 оны А / 223 дугаар тушаалын дагуу улаанбурхны эсрэг нэг цент вакцинаар товлолын нас бараагүй 6-8 сартай хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна.
  • Улаанбурхан өвчний нөхцөл байдал болон бусад халдварт өвчнүүдийн талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс хэвлэлийн бага хурлыг долоо хоногт 2 удаа тогтмол зохион байгуулан олон нийтэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл бэлтгэн цахим сүлжээгээр ард иргэдэд түгээж байна.

Улаанбурхан зүгээр нэг ханиад биш. Хүн бүр хариуцлагатай байж дархлаажуултандаа идэвхтэй оролцсон цагт л бид энэ өвчнийг хяналтдаа оруулж чадна.

   С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.172

——– Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.229.121.205

Оросууд Монголд очсон буриад хүүхдүүд өвдсөн гээд л блээ

Avatar

Зочин 11 цагийн өмнө 66.181.185.193

Чанаргүй вакцин өвчин болно. хаанахын ямар юмаар тариад байгаагаа нийтлээч.

Avatar

ИИИ 2025-06-23 202.9.40.116

Хаанахын ямар вакцин вэ? тэр талаар бичээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж