"BTS"-ын Шюга аутизмтай хүүхдүүдэд 5 тэрбум вон хандивлав

"BTS"-ын Шюга аутизмтай хүүхдүүдэд 5 тэрбум вон хандивлав

"BTS"-ын Шюга аутизмтай хүүхдүүдэд 5 тэрбум вон хандивлав

"BTS"-ын гишүүн Шюга аутизмтай хүүхдүүдийг дэмжих зорилгоор Сөүлийн Северанс эмнэлэгт таван тэрбум вон хандивлажээ. Северанс эмнэлэг өнгөрсөн Баасан гаригт "Мин Юн Ги эмчилгээний төв"-ийн шавыг тавих ёслолыг зохион байгуулсан. Тус төв нь Шюгагийн жинхэнэ нэрээр нэрлэгдэж буй юм.

"Мин Юн Ги эмчилгээний төв" нь есдүгээр сард нээлтээ хийх бөгөөд аутизмтай хүүхдүүдийн сэтгэл зүйн болон бусад эмчилгээг хийнэ. Үүнд, хэл яриа, сэтгэл зүй, зан төлөвийн эмчилгээ багтана. Мөн эмчилгээ, судалгаа хослуулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Шюга сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд олон жилийн өмнөөс санаа тавьжээ. "BTS" хамтлаг идэвхтэйгээр уран бүтээлээ туурвидаг байх үед тэр буяны үйлсүүдэд мөнгө хандивлаж, сэтгэл гутрал, зан төлөвийн асуудалтай хүүхэд залууст туслах хүчтэй хүсэл эрмэлзэлтэй гэдгээ харуулдаг байсан аж.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Северанс эмнэлгийн хүүхдийн сэтгэл судлалын мэргэжилтэн Чон Кюн Атай уулзаад, аутизмтай хүүхдүүдэд урт хугацааны анхаарал халамж шаардлагатай байдгийг мэджээ. Улмаар Чон, Шюга нар хамтран "MIND" гэх шинэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ нь "Music, Interaction, Network, Diversity" буюу "Хөгжим, Харилцан нөлөөлөл, Сүлжээ, Олон талт байдал" гэсэн үгсийн товчлол юм. Дуу хөгжимөөр дамжуулан аутизмтай хүүхдүүдийн нийгмийн ур чадварыг дээшлүүлж болно гэдэг нь тус хөтөлбөрийн гол санаа. Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд хөгжмийн зэмсэг тоглох, дуулах, дууны үг бичих байдлаар бодол, мэдрэмжээ илэрхийлдэг.

Шюга өнгөрсөн гуравдугаар сараас хойш өнөөг хүртэл амралтын өдрүүдийг алгасалгүй сайн дурын ажилд оролцжээ. Энэ хүрээнд тэр аутизмтай хүүхдүүдтэй уулзаж, хөгжимөөр дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд нь тусалдаг.

"Мин Юн Ги эмчилгээний төв" нь дээр дурдсан "MIND" хөтөлбөрийг өргөжүүлж буй явдал юм.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.178.213

Төр нь дэмждэг дэлхийн хамтлаг

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.9.46.106

Монголд өгсөн үү ?монголд өгөөгүй бол хэрэггүй мэдээ бна

Avatar

Зочин 4 цагийн өмнө 66.181.177.241

ЭНЭ BTS ХАМТЛАГ ГЭЖ ЁСТОЙ НЭГ БУЯН НЬ ДЭЛГЭРСЭН ЗАЛУУС ЮМ ДАА.

Avatar

Bi medqi 5 цагийн өмнө 66.181.181.68

mongolz hyyhdyyded erthen gaviyat baatar tsoloo ogoh heregtei 5 honog tereljid amruulmaar bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж