“Эрдэнэт”-ийн босс хөдөлнө гэнэ үү? | News.MN

“Эрдэнэт”-ийн босс хөдөлнө гэнэ үү?

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн босс хөдөлнө гэнэ үү?

Монголчуудын анхаарлын төвд дандаа байдаг асуудлын нэг бол “Эрдэнэт”-ийн боссын суудал. “Улаанбаатар” төмөр зам, “МИАТ” гээд үргэлж л очсон эзнээ нойргүйдүүлж байдаг суудал сандал ч бас бий. Энэ нь бидний хэдхэн монголчууд төсвийн мөнгөө л хулгайлж амьдардгаас үүдэлтэй юм гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх цаг болж. Сонгууль болгоны дараа л дээрх суудлууд дээр “алаан” болж, аз нь шовойсон аавын хүү сандайлж аваад хэсэг хүнийг “гийгүүлж” өгнө. Харин тойргийн гадна үлдсэн хэсэг нь өдөр шөнөгүй матаас үйлдэж, суудлаас нь ховхолчих санаатай бас нойргүй хононо.

Хөөрхий минь хүн төрөлхтний байгалиас заяасан араншин хойно тэнд даргын суудалд суусан нөхөр “энхийн цагаан тагтаа” байна гэхэд хэцүү. Хэнийг ч аваачаад суулгасан ухаад үзвэл юм гараад л ирнэ. Бүр гадаадаас урьж авчраад ч нэмэргүй, өөрсдөдөө ашигтай гэрээ хийгээд л талийна. Тэхээр Баабар нэгэнтээ хэлснээр “Хүндээ байгаа биш тогтолцоондоо байгаа” хэрэг. Гэтэл төрд өмч хөрөнгө байлгавал дагаад авилга заавал байдгийг мэдсээр байж, “Тавантолгой” гэх мэтийн гигантуудаа өөртөө үлдээх гээд байгаа  төрийг юу ч гэж ойлгомоор юм.

Энэ бүхнийг нуршсаны учир нь нөгөөх “Эрдэнэт”-ийн боссыг хөдөлгөх нь гэдэг яриа дахин хүчтэй амилсных. Суудал сандлыг нь горилогчдын гаргасан яриа юм уу эсвэл үнэхээр болсон эсэхийг бүү мэд. Ямар ч байсан энэ Засгийн газрын тэргүүн маань Эрдэнэтийн боссд аллергитай хандах болсон гэсэн яриа тэнүүчилж байна. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн парламентын үед хэсэг хугацаанд сул гишүүн байхдаа Ганзориг захиралд жижиг хүсэлт тавьсныг анхааралгүй орхисон гэнэ. Хүмүүсийн ярьж байгаагаар л даа. Уг нь логикоор бол тэгэх учиргүй. Үйлдвэр худалдааны сайд байсан, хэсэг зуур нэг кабинетад ч сууж үзсэн хоёр шиг. Бодвол ажил ихтэй захирал анхаарал хандуулахаа мартсан ч юм уу, эсвэл аядуу зөөлөн С.Батболд гишүүн асуудлаа сайн захиж хэлээгүй ч юм уу. Ямартай ч үүнээс үүдэн тэдний хооронд үл ойлголцол гарч, суудал сандал сонирхогчдод “алтан боломж” нээгдэж магадгүй болсон гэнэ. Өнгөрсөн 8 дугаар сард “Амарбаясгалант “ хийдэд болсон нэгэн арга хэмжээний үеэр тэнд очсон Ерөнхий сайд “Эрдэнэт”-ийн захиралтай хар цагаан дуугүй, бүр гар ч барихгүй байсан шүү гэж баярлах хүмүүс олон байна.

Ганзориг захирлыг халах тухай зөндөө цуурдаг ч өдийг хүртэл биелсэн нь үгүйг бодоход тэр үнэхээр татаастай аавын хүү. Монголын уул уурхайн салбар түүний хувьд ёстой л ээлээ өгч байгаа гэхээс яахав. “Эрдэнэс Монгол” гэх “Эрдэнэт”-тэй харьцуулахын аргагүй том мангасыг төрсөн хүү нь удирдалцаж байгаа. Эрдэм боловсрол сайтай сайтай гэхэд “Эрдэнэт”ийн захирлын хүү л ганцаараа тэнд тохиров гэж үү.

Д.Амина   

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

idfhuvg 2010-09-08

neeree ganaa chi chvv naraagaas arail deer

Avatar

londongoos 2010-09-08

batbold erunxii said odoo bolimoor yumoo uuriinxuu yu ch medexgui oligtoi angli xel ch baihgui batbayar gedeg xamaatnii duugee xichneen jil londond gok-n tuluulugchuur suulgavaaavgainhaa xamaatan asralt gedeg dunguj 20 hursen zaluug xichneen jil anglid elchind konsulaar suulgavaa bolimoor yumaa

Avatar

Зочин 2010-09-08

Ãàíçîðèã øèã ýðäýíýòèéã àâààä ÿâ÷èõ ÷àäàëòàé õ¿í áàéãàà ãýõýä ýðãýëçýæ ë áàéíà ìîíãîë÷óóä ÿàõààðàà èíãýæ ãàéã¿é ÿâàà íýãíèéõýý áºãñèéã óõàæ ÿâäàã áàéíàà

Avatar

lucky 2010-09-08

Ganzorig zahiral sain hun shuu negniigee bitgii ingej bai mongolchuudaa Huu ni ch gesen saihan ch zaluu sain ch zaluu shuuMongolchuudinha toloo yum hiih humuus demjij bai humuusee

Avatar

Зочин 2010-09-08

alchihiim uu udam zalgasan boh gedeg shig udam zalgasan avilgachid ain

Avatar

dorj 2010-09-08

ganzorig shig l hun erdenet uildveriig udirdana

Avatar

эрдэнэт 2010-09-08

энд нэг зүйлийг хэлмээр байна Эрдэнэт Хотыг улс үнэхээр үгүй хийж байна Гок н хамаг мөнгийг улс үр ашиггүй цацаж идэж байна шүү дээ Том жижиггүй энэ олон гок н дарга нар ямар баян билээ Олон жил нэг суудалдаа суулаа Одоо эд нарийг явуулалдаа Шинэ сайхан боловсон хүчин зөндөө байна Шижигнэсэн сайхан залуучуудаар гок н солих хэрэгтэй Дандаа хөгшөн хүмүүс Хөөрхий шинэ сайн боловсон хүчнээ шууд дарамтлаад гаргаж байгаа юм даа Ганзориг одоо болилдоо Өмнө Наранхүү чинь арай гаагүй байдаг байсан юм Чамшиг намчирхаж байдаггүй Мөн хэрэгтэй зүйлд мөнгө гаргаж байдаг юм Ядаж чи яг эрдэнэт хотод зориулж мөнгө гаргаж юм хийсэн үү үгүй биздээ Засаг дарга нь гэж бас нэг мал юуч мэдэхгүй МАХН царайлсан ажил хийж болохгүй Ийм эргүү юмнуудаар ЭТ удирдуулйаад явж байдаг Хамгийн гаагүй засаг дарга нь Шархүү байсан юм Даанч энэ хэдэн нохой нар хор найруулаад зайлуулчихлаа

Avatar

Зочин 2010-09-08

Төлбөрөө ард талын хүмүүстээ сайн өгч байгаа байхгүй юу тэгээд л байгаад байна шүү дээ

Avatar

k 2010-09-08

erdenetin darga bolhod meleen lobby heregtei zuger neg enhiin tsaga tagtaa n nisch ochood suuchihdag mest bish

Avatar

hulan 2010-09-08

Neeree huu ni Erdenes MGL zahiral yum uu oo aldag yum baina nerteugeer huvichlaad avaad tor zasgiig

Avatar

zochi n 2010-09-08

Ganzorig guai chin gaigui l hun shdee naranhuugees l deer yumdag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж