Хогийн цэгүүдэд очсон хаягдлыг ангилж, ялгаж нэг тонн хог хаягдалыг аж ахуйн нэгжүүд хогийн цэгт хаяхдаа 2700-3000 төгрөгийг төлдөг байжээ. Өнөөдрийн байдлаар нэг тонн хог хаягдлын үнэ 4000-5000 төгрөг болж үнийн өөрчлөлт оржээ. Аж ахуй нэгж, айл өрхийн хогийг дээрх цэгүүд хаяж ландфилл технологи буюу хөрсийг хучиж даран талбайг нөхөн сэргээх хийдэг гэж албаныхан мэдээллээ.
Улаанбаатар хотын хөрс 89 хувийн бохирдолтой. Өдөр тутамын хог хаягдал хэрэглээий цэгээс хогийн цэг рүү шилжих ёстой хог гудамж талбай, гол усны дэргэд үлддэг.
Түүхий эд байгаль дэлхийд шингэх хугацаа урт, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчлах хэрэгтэй. Хоёр дахь түүхий эд болох хуванцар сав, лааз, шил, зэс, төмөрыг үнэ тохиорч худалдаж авдаг 300 гаруй цэг бий . Үүнээс гадна хаяг хаягдалын ангилж хаях нь эрүүл мэнд болон экологийн тэнцвэрт тустай.
Монгол Улсын хэмжээнд жилд ойролцоогоор 1,2-1,5 тонн хог хаягдлыг устгалд оруулдаг байна. Улаанбаатар хотод хаяг хаягдал хүлээн авах гурван цэгтэй.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт хог хаягдлын 50 хувь, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цагаан давааны хогийн цэгт нийт хог хаягдалын 35 хувь, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваны хогийн цэгт нийт хог хаягдлын 15 хувь тээвэрлэгдэж очдог байна.
Улсын хэмжээнд 1000 орчим иргэд хог хаягдал түүж амьдарч байна гэсэн судалгаа бий. Өвлийн улиралд хог түүх иргэд буурч зуны саруудад эрс нэмэгддэг байна. Өдөрт нэг иргэн доод талдаа 40-50 мянган төгрөг олдог байна. Нийслэл хотын хэмжээнд өдөрт дунджаар 3000-4000 тонн хог хаягдал гурван байршил руу хаяж цэсийн устглыг хийдэг байна.
А.Тамир
Нэргүй 2025-06-23 202.131.225.197
hog shataaj erchim huch dulaan uildverledeg boloh tolovlogoo ene ULSAD algaa????!!!!
tehnologi n ulam saijraad baihad l hiihgu ym. baigali orchind hor noloogui uildver barii gehed hurungu oruulalt hiih uls/baiguullaga bga l bh bodoh ym.