Төрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох, төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг авахыг төсвийн захирагч нарт үүрэг болгосон.Өөрөөр хэлбэл хоёр жилийн өмнө батлагдаж энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн Төрийн хэмнэлтийн хуулийн 13.1.1 дэх заалт хэрэгжиж эхэлсэн нь энэ.
Уг хуулийн заалт амилсантай холбоотойгоор энэ оны төсөвт суулгасан байсан 535.9 тэрбум төгрөгийн 130 гаруй төсөл арга хэмжээ хэмнэлт нэрийн дор хэрэгжих боломжгүй болж байна. Энэ бол төсөв мөнгө хэмнэсэн сайн мэдээ гэхээс илүүтэй төсвийн ерөнхийлөн захирагч нарын санаачилгагүй, зохион байгуулуулалтгүй, хариуцлаггүйн тод жишээ боллоо.
Энэ оны төсвийг хэлэлцэн батлах үед төсвийн ерөнхийлөн захирагч нар энэ онд хийх ажил, төсөл хөтөлбөрүүдээс нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зардлуудаа хамгаалж үлдэж тавиулсан байдаг. Гэтэл эдгээр төсөл хөтөлбөрөө хугацаанд нь хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтгүйгээс болж бүх сайд нарын төсвөөс тодорхой хэмжээний төсөл арга хэмжээнүүд хэмнэлтэд орлоо. Тухайлбал,
- Эрүүл мэндийн сайдын багцаас- 69.9 тэрбум,
- Хот байгуулалт, орон сууцжуулах сайдын багцаас- 36 тэрбум,
- Боловсролын сайдын багцаас- 33 тэрбум,
- Зам тээврийн сайдын багцаас -33 тэрбум,
- Соёл, спорт аялал жуулчлалын сайдаас- 19.7 тэрбум,
Бусад сайд нарын багцаас 122.7 тэрбум төгрөг гээд нийт 535.9 тэрбум төгрөгийн 130 төсөл арга хэмжээ хэмнэлтэд тооцогдож байна. Энэ оны төсвийн гүйцэтгэл тааруу байгаа учраас ийм хэмжээний таналт хийгдэх нь төсвийн зарлага тасалдах эрсдэлийг тэр хэрээр бууруулж байгаа нь макро эдийн засгийн төлөвлөгөө боловсруулж, тооцоо гаргадаг Сангийн сад ыолоод Эдийн засаг, хөгжлийн сайд нарт сайн мэдээ. Харин эдгээр төсөл хөтөлыаөрүүд цаг хугацаандаа хэрэгжсэн бол үр өгөөжийг нь тэр хэрээр хүртэх байсан иргэдийн хувьд тийм ч таатай мэдээлэл биш. Тухайлбал, хэл ам хэрүүл тэмцэл болж байж, Монгол Улсын 2025 оны төсөвт эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор тодорхой хөрөнгө тусгуулж, УИХ-аар батлуулсан ч цаг хугацаандаа багтаан зарим ажлыг гүйцэтгээгүйгээс эрүүл мэндийн салбар 60 тэрбум төгрөгөө буцаан татуулаад буй. Хэний буруутай үйл ажиллагаанаас болж 60 тэрбум төгрөг эршүүлэн татуулсан талаарх хэлэлцүүлэг нийгэмд өрнөсөн ч гэм буруутай хүн нь одоогоор тодроогүй байна. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газрынхныг буруутай гэж мэдэгдсэн бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Ашиг сонирхлын зөрчил үүсээгүй. Т.Мөнхсайхан сайдын хувьд төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хөдөө орон нутгаар санал авах мөн орон нутгаас тоног төхөөрөмжийн судалгаа авсан нь цаг хугацаа алдсан. Хөрөнгө оруулалтын асуудал нь сайдын бүрэн эрхийн асуудал” гэсэн байр суурь илэрхийлж, хэн хэн нь “арьс”-аа хамгаалаад буй. Төсөв рүү буцаан татагдаад буй 60 тэрбум төгрөгөөр Ховд, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт MRI, Амгалан амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд компьютер томографи аппарат хоёрыг суурилуулах. Хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах зорилгоор арван аймагт хөхний зураг авч, хавдар илрүүлэх аппарат, хэвлийн хөндийн мэс заслын тоног төхөөрөмж 10-ыг авахаар төлөвлөөд байсан гэх.
Эцэст нь буруутныг хайж будилж байх зуур 60 тэрбум төгрөгөөр тоног төхөөрмжөө авчихсан байсан бол эмнэлгийн үүд сахин дугаарлаж зогсох иргэд, энд тэнд үнэтэй аппратад орох иргэдийн санхүү мөнгө, цаг хугацаа хэмнэгдэх байсан талаар хэн ч сөхөж ярихгүй байна.
Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал хэлэхдээ “Энэ бол тухайн салбарын сайдын хариуцлагагүй байдал. Төсөвт нь мөнгө тавигдчихаад байхад яагаад он гарангуут тендерээ зарлаад ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаад чиг үүргийг нь хариуцуулаад яваагүй, тавдугаар сарын 31-н болгосон юм” гэж мэдэгдсэн. Тэгвэл хуулиар заасан хугацаанд багтаж гэрээ байгуулаагүй салбарын сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцож, алдагдсан боломжоо иргэд нэхэх ёстой. Гавьяа болохоор бүгд өөртөө наадаг шиг гай болохоор ухамсартайгаар хариуцлагаа хүлээж сурах ёстой. Цаашид төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсөвт батлагдсан санхүүжилтийг бүрэн ашиглах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Жил бүр хаа хаанаа хариуцлага алдаж төсөвт суулгасан төсөл арга хэмжээнийхээ гэрээг цаг хугацаанд нь байгуулж чаддаггүй, ажил цалгардуулагсадыг нэр ус, ажил албан тушаалтай нь зарлаж нийтийн эрх ашгийг хөсөрдүүлсэн шалтаг шалтгааныг асуудаг болох хэрэгтэй.
Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцн баталж, захиран зарцуулах эрхийг огцрох хүртэлээ эдэлсэн хүмүүс бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж ажиллаж байсан сайд нар юм. Өнөөдөр тэдний зарим нь дараагийн Засгийн газарт үргэлжлүүлэн сайдын суудалд суусан. Өөрөөр хэлбэл огцорсон 22 сайдаас 10 нь ажлаа үргэлжлүүлэн хийж байна.
Харин үлдсэн 12 нь нэгэнт сайдын суудлаа өгсөн учраас үнээ тугал нийлэх нь надад хамаагүй гэж чихэн дүлий аашилж мэдэх. Тиймээс унасан, үлдсэн хэн хэнээс нь хариуцлага нэхэж, ам асуух нь зүйн хэрэг юм.
Нэргүй 7 цагийн өмнө 103.212.118.200
УЛСЫГ ЭЛГЭР ХЭВТҮЛЭХ ТӨСӨВ ЗОХИОЖ ХУЛГАИ ЛУИВАР ХИСЭН ЖАВЛАН ЛАЛЫГ ЭРГҮЛЭН ТАТИ
Нэргүй 7 цагийн өмнө 103.57.93.134
энэ нам дагасан өлөн хулгайч луйварчидаас салах цаг болсон. огцрох амархан
A 7 цагийн өмнө 103.212.116.42
saas
Нэргүй 8 цагийн өмнө 202.5.202.36
КККККК
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.182.221
Цавчаа нь дээрээ тохирч чадаагүй байхөө, өөдгүй пязнууд
зочин 9 цагийн өмнө 66.181.187.17
Худлаа, Улс орон ард иргэдийн төлөө ажиллагчид эх орончид болж жүжиглэнэ, Хийх ажил, бүтээн байгуулалтад саад хийж,төр засгаар тоглоом тохуу хийхийг л оролдоно, Тэнд ажиллаж байгаа гол хүмүүсийн нэр төрийг унагахыг хичээнэ, Хулгайч луйварч авилгач болгон орон даяар сурталчилна, Ээлжит хоолондоо орлоо гэж ирээд л гөрдөнө Хамгийн харгис дарангуйлагч ,эрх чөлөөг хязгаарлагч болгоно, Орос,хятадын уяаны нохой гэх нэр зүйнэ, Хоёр хөршийг үзэн ядах үзлээ л дэвэргэнэ