Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаяагийн нөхөр Сергей Тихановский Беларусийн улс төрийн хоригдлуудын төлөө дуугарахыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас хүсчээ. Сөрөг хүчний идэвхтэн тэрбээр Бямба гаригт гэнэтийн байдлаар суллагдаж, Литвад суугаа эхнэртэйгээ уулзсан билээ. Түүнээс гадна 13 хоригдол суллагдсан бөгөөд тэднийг Беларусиас гарахыг албадсан байна.
АНУ-ын тусгай элч төлөөлөгч Кейт Келлогг Беларусьт айлчилж, Лукашенкотой уулзах үеэр ийн улс төрийн хоригдлуудыг сулласан аж. АНУ-ын ийм зэргийн өндөр албан тушаалтан тус улсад айлчлаагүй олон жил болж байна.
Тихановский таван жил ганцаараа хоригджээ. 2020 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиар Лукашенкогийн эсрэг өрсөлдөхөөр зэхэж байх үедээ тэр баригдсан юм. Лукашенкогийн эсрэг олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан болон улс төрийн зорилготой бусад хэрэгт түүнийг буруутгаж, 2021 онд 18 жилийн ял оноожээ.
Суллагдсаныхаа маргааш тэр олны сэтгэлийг хөдөлгөсөн хэвлэлийн бага хурал хийж, торны цаана суугаа 1000 гаруй улс төрийн хоригдлыг суллаач хэмээн нулимс дуслуулсан юм. Тэрбээр хамгийн хатуу дэглэм дор хоригдож, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагджээ.
"Захидал хүлээж авахгүй, утсаар ярихгүй. Санваартанд нүглээ наминчилж ч чадаагүй. Захидал, дуудлага, санваартан, хуульч юу ч байхгүй. Хар дарсан зүүд. Эрүү шүүлтийн талаар та бүхэн асуулаа. Энэ чинь эрүү шүүлт биш гэж үү? Алуурчид хүртэл шоронд телевиз үздэг, тэдэнд бүх юм байдаг. Гэтэл надад захидал ирэхгүй, саван, шүдний сойз ч байхгүй. Хүнийг яаж ингэж чаддаг байна аа? Биднийг гэмт хэрэгтэн гэж үзсэн. Гэтэл бидэнд эрх бий бий шүү дээ. Хүнлэг бус байлаа. Хар дарсан зүүд. Үүнийг зогсоох ёстой. Хүмүүсийг суллах ёстой" гэж тэр ярьжээ.
Трампаас тусламж хүсэн үг хэлэхдээ тэр "Ганц үг хэлээд л улс төрийн хоригдлуудыг бүгдийг нь суллуулах хүч, боломж Трампад бий. Би түүнээс ганц үг хэлээч гэж гуйж байна" гэсэн юм.
Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаяагийн хэлснээр хоригдлуудыг сулласныхаа хариуд Лукашенко АНУ-аас ганц л зүйл авчээ. Тэр нь Кейт Келлоггийн айлчлал. ОХУ-ыг дэмжиж, олон улсаас тусгаарлагдаад байгаа энэ цаг үед АНУ-ын өндөр албан тушаалтны айлчлал Беларусийн хувьд дипломат амжилт болно.






Нэргүй 2025-06-23 81.9.119.101
>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Iim buzaruud eh oronoo hudaldaj iddeg dee 2025-06-23 66.181.184.227
Ene metiin vl bvteh hvmvvs l hariin bool bolij erh medeld hvreh gej eh oronoo hudaldaj baidag daa.Avgai uuruuguu eronhiilogch gej baahan amerik baruunii oronuudaar ybj shou hiisen ch hen toohgui hen ch medehgui geriin avgai l bnaa..
Харваас бүтэхгүй гар 2025-06-23 103.57.93.181
Үл бүтэх царайтай нөхөр байна
Нэргүй 2025-06-23 178.174.229.45
MUU LUUYAG 1 UDUR ARD TUMEN N NOHOI SHIG BUUDJ **** DAA
Нэргүй 2025-06-23 66.181.160.68
Мөрөөрөө зайлсан. Нь дээр дээ
Нэргүй 2025-06-23 103.212.116.241
Ингээд АНУ-ын бүх ноход АНУ-д амьдрахыг хүсээд байвал АНУ-ын хүн ам удахгүй хоёр дахин нэмэгдэнэ.
Нэргүй 2025-06-23 154.41.95.1
Беларус гэж ороzын харяанд орчихсон зовчихсон улс даа. Дарангуйлагчаа дийлэхгүй бол алуулаад л байждээ.