БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар задраагүй

БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар задраагүй

БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар задраагүй

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2025.06.23/ Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.


Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа:

-Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй.

Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг.

Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байлаа.

Улаанбаатар хотод хамгийн их шалгуулагчтай дүүрэг Баянзүрх байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Налайх, Багахангай дүүрэг байлаа. Орон нутагт хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл 1701 байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Говьсүмбэр 213 байжээ. Элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд 50 шалгалтын байрны 3500 зааланд зохион байгуулсан. Шалгуулагчдын тоо давхардсан байдлаар 133.390 байсан. Аймаг болгонд нэг нэг шалгалтын төв ажилласан боловч шалгуулагчдын тооноос хамааран Хөвсгөл, Дорноговь аймагт тус бүр хоёр шалгалтын төв ажилласан байна. Дүүрэг тус бүрд 3-5 шалгалтын төв ажилласан.

Шалгалт авахдаа багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянаг багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад нийт 2966 хүн ажилласан бөгөөд шалгалтын төв бүхэн сахилга бат, дэг журмыг сахиулах үүднээс нэг цагдаа, эмчийг ажиллуулсан болно. Энэ оны зургадугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс 2025 оны тавдугаар  сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлсэн. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог Элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг 2598 суралцагч онлайнаар илгээсэн бөгөөд 1185 суралцагч SAT, 1012 суралцагч IELTS-ын шалгалтын дүн оноогоо дүйцүүлжээ.

Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна.

БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С. Гэндэнжамц:

-Элсэлтийн шалгалт дуусч байна. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулсны дараа даалгавар хүнд байлаа, бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй гэх гомдлыг сурагч, багш нараас гаргасан. Элсэлтийн шалгалт бол хүүхдүүдийг уралдуулж, жагсааж, эрэмбэлэх зорилготой. Шалгалт бол тодорхой зорилгоос хамаарч янз бүр байдаг. Авч байгаа арга хэрэгсэл нь ялгаатай. Уралдаант шалгалт тухайн хүүхдийн ур чадвар, мэдлэгийг жагсааж, эрэмбэлдэг. Тухайн хүүхэд өөрийгөө хамгийн сайн гэдгээ харуулж, хүссэн мэргэжлээ сонгон суралцах боломжтой. Сургалтын үндэсний хөтөлбөр дээр суурилж, сэдэв даалгавраа боловсруулдаг.

Боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу авдаг. Ингэхдээ нэг хичээл дээр 3 хүн ажиллаж, 2 хүн нь сэдэв даалгавраа боловсруулж, нэг нь хөндлөнгийн хянагчаар ажилладаг.

Суралцахуйн зорилтдоо хүрсэн эсэхийг хэрхэн үнэлэх вэ гэдэгт шалгалтын агуулга төвлөрдөг. Элсэлтийн шалгалтын агуулга хүнд байна гэдэг нь өмнөх жилийн онооноос хэт доошоо унах асуудал ингэж харагдуулдаг. Үр дүнг харахад, Элсэлтийн шалгалтын даалгавар стандарчилсан, сэдвийн тохирцыг хангаж боловсруулсан. Мөн агуулга зөрсөн тохиолдолд хүнд болсон гэдэг. Үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөг дөрвөн сарын өмнө мэдэгдэж, энэ хичээл ямар агуулгын хүрээнд байх вэ, 6-12 дугаар ангийн агуулгаас ямар нь хамгийн ач холбогдолтой чухал вэ гэдгийг сонгож боловсруулдаг. Элсэлтийн шалгалтын сэдэв, агуулга, блюпринт буюу үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөнөөс зөрсөн, түүнээс хүндэдсэн зүйл байхгүй. Ийм асуудал байвал өргөдөл гаргах боломжтой. Ямар хугацаанд, хэдэн онооны, ямар төрлийн даалгавар орох вэ гэдгийг дэлгэрэнгүй тавина. Жишээлбэл математикийн хичээл дээр 40 даалгавраас 36 нь сонгох даалгавар байна, 78 оноотой, задгай 4 даалгавар нь 28 оноотой гэнэ. Ямар бүлэг сэдвээр ямар хүндрэлийн түвшинтэй даалгавар байх нь тодорхой байдаг. Танин мэдэхүйн зургаан түвшин дээр хүндрэлийн түвшнээ тохируулдаг. Элсэлтийн шалгалтын даалгаврыг тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутгуудад хүргүүлдэг. Тиймээс даалгавар задрах ямар ч боломжгүй. Уралдаант шалгалт бол хөнгөнөөс хүнд түвшний бүх даалгаврууд орох ёстой байдаг. Хэт хөнгөн даалгавар орвол бүх хүүхдүүд өндөр оноо авч, эрэмбэлж чадаа больдог. Хэт хүнд даалгавар орвол бас эрэмбэлэхэд хэцүү болдог. Энгийнээс ахисан, дундаж, хүнд түвшний даалгавар орох шаардлагатай. Сурах бичиг, сургалтын хөтөлбөрийн агуулгыг судалж, боловсруулагчид даалгаврын дэлгэрэнгүйг гаргадаг.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 3 цагийн өмнө 66.181.178.254

12 жил юу ч хийлгүй гар утас гадуур тэнэж подвалын тоглоомын газруудаар явсаар нэг л мэдэхэд сургууль төгсөх болсон түүнийг аав ээж нь мэдэхгүй нөхдүүд бас л байгаа тэд шалгалтанд амжилт үзүүлэхгүй болохоор бусдыг буруутгадаг тохиолдолд бий шүү дээ бас хэн ямар нөхдүүд шалгалтын материал задруулсан гээд заргалдаад байгааг шалгах л хэрэгтэй өөрийн бурууг өрөөлд ширдэг муу зан Монголчуудад бий шүү

Avatar

Худлаа гарууд хаа сайгүй алга болвол таарна 5 цагийн өмнө 202.55.188.93

нийслэлд улсын дунд сургуулиудын элсэлтийн шалгалт ёстой худлаа болдогдоо.багш нар өөрсдөө ирээдүйн худалч хулгайч нарыг бэлтгэдэгдээ.худал хуурмагийн эсрэг зогсдог байх байтал.1000 хүүхэд бүртгүүлэх хураамж төлнө мөнгө босгоно.танил тал мөнгөтэй бол давуу байдал үүсгэдэг үнэншдээ.үнэхээр сайн хүүхэдтэй бол дуугай өнгөрөх хэрэггүй байхдаа эцэг эх асран хамгаалагчидаа

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.9

Шалгалтын босгыг бууруулж Монголын ирээдүйг хорлохоо зогсоо. Хэдэн хувийн дээд сургууль нэртэй жонхуунууддаа оюутан элсүүлж орлого оруулах л гэсэн арга. Монголд мэдлэг боловсрол өндөртэй, ёс суртахуунтай мэрэгжилтэн ялангяау инженерүүд хэрэгтэй болохоос болсон болоогүй ДИПЛОМНЫ ГОЛНУУД огт хэрэггүй. Төгсөөд дипломоо үзүүлээд лангууны ард суудаг л хүмүүс гарна биз дээ???

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.114.228

за даа хэцүүдсэн салбар даа яамнаасаа доошоо нэгж хүртлээ хөгжил боловсрол гэхэд хэцүү

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 43.242.242.162

багш нар сургалтын агуулгаа бүрэн олгож чадахгүй байгаа хичээлээ бүрэн ордоггүй чадвар муутай багш нар их байна.хариуцлаггүй хүүхдээ хохироодог

Avatar

Зочин 9 цагийн өмнө 202.126.89.104

Хүүхдийн 12 жилийн хөдөлмөрийг зөв үнэл.
Унгах зорилго тавьж тест хийдэг буруу.
Агуулга нь ердийн түвшин илэрхийлэх ирээдүйд ажил,амьдралд хэрэгтэй,сургамж авах хөнгөхөн хэрнээ ухаарал өгөх.
Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооц…
Солонгос…аль ч оронд ерөнхий шалгалтанд өндөр ач холбогдол өгч шалгалтын орчны замын хөдөлгөөн,агаарын нислэгийн чиглэлийг зохицуулдаг ….

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 122.201.23.83

Энэ жилийн хувь хариулт бөглөх хүснэгт нь жижиг байсэн. Хичээлээ бэлдэх юм уу жижиг хүснэгт бөглөж сурах юм уу. Тэр бөглөх хүснэгтийн хэмжээг яаж мэдэх вэ? жил болгон өөрсдийн хамаарал бүхий хүүхдээ яаж давуу байдал олгох вэ гэдгээ эд нэр мэднэ.

Avatar

Шалгалт өгөөгүй хүүхэд яагаад 800 оноо авсаныг тайлбарлана уу 9 цагийн өмнө 202.9.47.45

тайлбарлана уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж