Хууль санаачлагчид хууль зөрчих мэдэгдэл хийлээ

Хууль санаачлагчид хууль зөрчих мэдэгдэл хийлээ

Хууль санаачлагчид хууль зөрчих мэдэгдэл хийлээ

Нуухыг авах гээд нүдийг нь  сохлов гэгч болох бий гэсэн болгоомжлол төрөх болов. Учир нь УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй хэсэг гишүүдийн танилцуулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон ээдрээтэй зохицуулалтууд бодит хөрсөн дээрээ хэрхэн буух вэ?

Мөн хуулийн төсөлд  татварын орлогын 50 хүртэл хувийг Эрүүл мэндийн санд төвлөрүүлж, тамхитай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулна гэжээ.  Одоогийн мөрдөж байгаа зохицуулалтаар 2  хувь байдаг. Энэ сангийг зарцуулалтыг хэн ч мэдэхгүй, тайлагнадагүй.  Тиймээс энэ сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ.

Тамхины татварыг огцом өсгөж, үнэр амтыг тас хориглон, ил тавьж худалдаалахыг хорьж хатуу хязгаарлалтыг хэрэгжүүлэх талаар хуулийн төсөлд оруулжээ. Энэ хуулийн төслийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл та D.парламент  (https://d.parliament.mn/tusul/9a48b1a8-2293-4a66-9b04-b4665898dc2f)  руу ороод нэг үзээрэй.

Хуулийн төсөл боловсруулах шатандаа байгаа бөгөөд 2025 оны 5-р  сарын 12-ны өдрөөс   олон нийтийн санал авах зорилгоор УИХ-ын d.parliament.mn сайтад байршуулсан байна. Дээрх хуулийн төслийг санаачлагч, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хэвлэлд ярилцлага өгөхдөө  “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  төслийг санал авахаар D. parliament дээр 60 хоног байршуулах шаардлагагүй. Тийм хуулийн зохицуулалт ч байхгүй. АНУ-тай хийсэн Ил тодын гэрээнд л хөрөнгө оруулалт худалдаа, бизнесийн орчинтой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах болбол олон нийтийн саналыг 60 хоног авах тухай тусгагдсан байдаг. Тамхины хяналтын  тухай  хууль бол  хөрөнгө, оруулалт, бизнесийн орчны тухай хууль биш. Энэ чинь   нийгмийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль юм. Тиймээс заавал 60 хоног байршуулах албагүй. 30 хоног л санал авч хэлэлцүүлээд хуулийн төслийг өргөн барина  хэмээн” мэдэгджээ.

Гэвч цагаан дээр хараар бичиж батласан хуулийн тов тодорхой зохицуулалт бий. "Хууль тогтоомжийн тухай" хуулийн заалтыг мэдэхгүйдээ ингэж мэдэн будилж мэдэгдэл хийв үү эсвэл яаран хаврын чуулган засварлахаас урьтаж улсын наадамтай давхцуулан хурдан шуурхай батлахаар яаравчлав уу    гэсэн хардлага төрүүлж байна. Учир нь "Хууль тогтоомжийн тухай" хуулийн 38.4 ба 40.1.1 40.1.2  заалтуудыг илэрхий зөрчихөөр мэдэгдэл хийгээд байгаа юм.

Олон нийтээс санал асуулга авах хугацаа 30 хоног байлгах нь дээрх хуулийн заалтыг илэрхий  зөрчинө.  Тамхины хяналтын тухай хууль нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн зорилго бүхий ч хөрөнгө оруулагч, импортлогчид, жижиг бизнес болон бизнесийн орчинд өндөр нөлөөтэйг хүн бүр гадарлана.Түүнтэй хэн ч маргахгүй.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.4-р заалтад “Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төсөл боловсруулсан бол энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг өөрийн албан ёсны цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 60 хоногоос доошгүй хугацаанд байршуулж, олон нийтээс санал авна. Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг англи хэл дээр орчуулж, хамтад нь байршуулна” гэж дэлгэрэнгүй заасан байдаг. Бас ямар албан бичиг хавсаргасан байх, ямар стандартыг хангасан байх, ямар судалгаа тайлан заавал хийсэн байх гээд нарийн зохицуулалттай.

Гэтэл хууль санаачлагч ажлын хэсгийнхэн бизнест ямарч холбоогүй хууль хэмээн мэдэмхийрч байна.

Гэвч өнөөдрийн нөхцөл байдлыг харвал  Монгол Улсын хэмжээнд мянган мянган тамхины бөөний болон жижиглэнгийн худалдааны цэгүүд бий.Улаанбаатар хотод л гэхэд 2000 гаруй цэг ажиллаж байна. Эдгээрт хэдэн монгол хүн ажиллаж, хэчнээн өрхийн орлогын гол эх үүсвэр болж байгаа үл хайхарч боломгүй. Энэ хүмүүсийн бизнесийн ашиг орлоготой холбоотой байхад эднийг ямар бизнес гэдэг юм,  энэ бол бизнесийн орчин биш хэмээн  хөрснөөс тасарсан амьдралгүй мэдэгдэл хийж болохгүй.

"Тамхины Хяналтын тухай"  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хууль санаачилагчид тамхины ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ 5 жил шат дараалан, жил бүр 2 дахин нэмэгдүүлэх замаар 10 дахин өсгөх төсөл боловсруулж байна.

Ингэж татварыг огцом өсгөснөөр үнэ цойлно. Худалдаа далд хэлбэрт шилжих эрсдэлтэй юм. Учир нь эрэлт хэрэгцээ ихтэй учраас хэсэг бүлэг нь ашиг олох боломж гэж харж  татвараас зугтаах байдлаар  далд хэлбэрээр борлуулах сүлжээ үүсгэнэ. Авч байгаа цалин, орлого доогуур учраас жирийн иргэд аль болохоор л хямдыг нь сонгоно. Тэгээд стандарт хангах эсэх үл мэдэгдэх зүйл рүү хошуурч эрүүл мэндээ ч эрсдэлд оруулах магадлал өндөртэй. Архийг хориход л шагийн наймаа газар авсантай адил хэт хорих, хэт өндөр татвар тогтоох нь тамхидалтыг бууруулдаггүй гэдгийг олон бодит түүх харуулдаг. Харин ч  хууль бус худалдаа цэцэглэж, контрабанд нэмэгдэж, тэр хэрээр улсын төсөвт төвлөрөх орлого буурдаг. Ил наймааг далд болгож, хяналт алдагддаг талтай.  Тиймээс энэ хуулийн төслийг нухацтай судалж, олон нийтийн хэлэлцүүлэг хийж, худалдаа эрхлэгч гээд бүхий талын саналыг сонсч, оночтой шийдлийг гаргах нь чухал юм. Торгож, хааж боож, татвараар далайлгах гэдэг хамгийн сонгодог зохицуулалт биш ээ.

Х.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.21.125.22

ямарч юмыг хорьж цагдаад сөрөг үр дагавар нь давамгайлдаг нь харин бичигдээгүй хууль шүү. иймэрхүү зүйлийг соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох байдлаар хийдэг юм.

Avatar

Erka 1 цагийн өмнө 202.9.47.64

2000 tamhinii tsegiin ashig orlogo niit mongol hunii eruul mendees iluu gejuu. Bod bod

Avatar

татвараа өсгө 2 цагийн өмнө 202.131.232.156

тамхи зардаг 2000 иргэний амьдралыг бодоод МУ бүх хүмүүсийн эрүүл мэндийг хордуулах юм уу? Тамхи зарахгүй өөр арга хайж ол. Тэгээд буруу аргаар нь хэдэн удаа аваад дахиж тийм үнэтэй тамхи хүн авахаа болино.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.93.134

ха ха толгой нь хэн билээ. энэ их хурал гээч бултаараа зайлбал таарах бус уу

Avatar

Зочин 3 цагийн өмнө 103.229.123.90

Тамир минь тамхины бизнесийнхний гар өөл болж хүүхдүүдийг хордуулах аянд нэгдээд яахав.Монголчууд яг ийм шуналын хүүдий болсон хүмүүсийг дээр үеэс МӨНГӨ ЦАГААН, НҮД УЛААН гэж зэмлэдэг байсан юм

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.113.229

за битгий хуцаад бай та нар бас хүмүүсийн эрүүл мэнд өвчин зовлонгоор баяжих санаатай муусайн авилгачин малнууд,тамхи татах хортой тухай төсөл хэрэгжүүлэх гэж байхад хахууль өгөөд зогсоочихоо биз дээ ирээдүй үр хүүхдээ хоролсон адгийн шаарууд далд ороорой

Avatar

Del 4 цагийн өмнө 202.55.188.110

наад боож хаах татвар нэмэх нь буруу аргын наймааг цэцэглүүлэх үндэс болно угаасаа хэрэглэгч нь байхад буруу аргын наймаачид хангалттай олдоно

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.176.31

Монголчууд амны тамхи татдаггүй байхдаа дэлхийн дайдыг дагуулж байсан. Харин тамхи гээч хорыг татаж эхэлсэн үеэс 1660 оноос эрчүүд нь хуяг дуулгаа тайлан Манж захирагааны зөвлөмжөөр лам болж хүрээнд сууж, хар тамхины дарамтад орсоноос хойш 1920 он хүртэлхи хар үеийг Монголчууд бид мартаж үл болно. Харин ч харааж зүхээд байдаг социалист нийгмийн үед тамхинд хэт автсан байсан бид тамхинаас гарч сэхээрч эхлээд байна. Одоо эргээд хар тамхины дарамтад орох нөхцөл үүсээд байх шиг. Тамхийг хорь сугай!!

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.9.41.40

Хөгжилгүй хүмүүжилгүй нийгэм иргэний ухамсаргүй монголчуудыг хүний ухамсарын өндөр хөгжил хүмүүжилтэй улс орнууд ба америктай зүйрлэж хууль хийнэ гэж тэнэгтэхээ болиочээ. Монголд зориулсан хуулийг монгол аргаар хийвэл арай амьдралтай болно.

Avatar

Буд 5 цагийн өмнө 64.119.29.46

Энэ тамхичин нөхөр юунд хамгаалаад буруу 60 хоног тавиад санал авна гээд бгаа тамхи архи бол нийгмийн дайсан Монголчууд живж бна шүү дээ хурдан шиг хуулиа гаргаад хэрэгжүллэх хэрэгтэй шүү дээ залуу үе архи тамхинд маш их орж бна шүү дээ

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.9.41.40

Монголчуудыг архи тамхиар хорлож устгах арга шалтаг олох гэж зүтгэх юмдаа энэ гамингууд.

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.126.89.151

Хуцалгүй дуугай наад електрон тамхиа хорь. Далд хэлбэрт шилжүүлэхгүйн тулд хил гаалийн хяналтийг чангаруулж, ийм төрлийн тамхин хам тамхи шиг хатуу хууль гарга. Ермнь аль ч төрлийн тамхи хэрэггүй. Цаана нь өчнөөн тэрбумын бизнес эргэлддэг учраас янз бүрийн хөлсний захиалгат сэтгүүлчид энэ электрон тамхийг хориулахгүй талаас нь үзэж байна. Монголын ирээдүй хүүхэд залуучууд хордох ёсгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж