Эхний ээлжид 900 сая долларын зээл авна

Эхний ээлжид 900 сая долларын зээл авна

Эхний ээлжид 900 сая долларын зээл авна

УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний төслүүдийг эрэмбэлж, ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулах саналыг Эрчим хүчний яамнаас Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, бусад донор байгууллагуудад тавьж, эх үүсвэрүүдийг шийдвэрлэх чиглэлд ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улс эрчим хүчний салбарт алдагдалд орж, хомсдол хэдийнэ нүүрлэсэн.

Тэгвэл ирэх өвлүүдэд дахин хүнд байдалд орох эрсдэлд байгаа Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг өргөтгөхөд хоёр тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ.

Дээрх эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлж, эрчим хүчний төслүүдээ хэрэгжүүлэх талаар салбарын сайдыг өгсөн мэдээллээс дурдвал,

Хоёр тэрбум ам.доллароос эхний ээлжид Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 900 орчим сая ам.доллароор санхүүжүүлж, Монголын тал 100 сая ам.доллар гаргаад нэг тэрбум ам.доллароор эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр сар гаруйн өмнө хоёр талын төлөөлөл уулзалт хийсэн байна. Иймд энэ жилдээ багтаад уг хэлцэл байгуулагдах уу болов уу гэсэн тооцоолол байгаа аж.

Түүнээс гадна 200 сая ам.долларын эх үүсвэрийг Чайна эксим банкнаас санхүүжүүлэх бололцоотой гэсэн хариу ирсэн. Одоогоор төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм байна.

Гуравдугаарт Дэлхийн банкнаас 2026-2027 онд Монгол Улсад олгох зээлийнхээ орон зайд 200 орчим сая ам.долларыг Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн дэд бүтцийг шийдэхэд санхүүжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тохиролцоонд хүрээд байна.

Дашрамд дурдахад, Засгийн газрын нийт өр 2025 оны эхний улиралд 34.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 их наяд төгрөг буюу 16.3 хувиар өссөн байна. Тухайлбал, Засгийн  газрын  гадаад  өр  2025  оны  эхний улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 их наяд төгрөгөөр, Засгийн  газрын өрийн  баталгаа, дотоод  өр тус тус 6.3 дахин өсчээ.

Засгийн газрын нийт өрийн 33.2 их наяд төгрөг буюу 95.9 хувь нь гадаад өр байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.101

~ Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.95.226

МАН ЫГ СҮҮЛИЙН 3 СОНГУУЛЬ ДАРААЛЖ СОНГООД МОНГОЛ УЛС СҮҮРЛИЙН ИРМЭГТ ИРЛЭЭ ДЭЭ. МАНГАРУУДАД САНАЛАА ХУДАЛДАЖ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН УЛНЫ ЯЛААНУУД ТАМД ШАТАГ. ОДООГИЙН МАН ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨХ МАН БИШ ШҮҮ ДЭЭ. ТЭД ХКН ЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН. ТЭД УРВАГЧДААР ДҮҮРСЭН.

Avatar

Нэргүй 2025-06-23 103.212.116.241

Ардын нам ухаантай хүмүүсийг намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ. Тэгээд гадаадаас зээл авахаас өөр арга мэддэггүй мангар удирдлагууд болжээ.

Avatar

Хүрэлсүх 2025-06-23 59.153.112.153

урвагчдаа өрөөндөө эх орноо өгөөд дууслаа

Avatar

Нэргүй 2025-06-23 103.57.93.134

Монголын ард иргэд үнэн арчаагүй байна. Нам дагасан өлөн хулгайч луйварчид нь ил тод хулгай луйвар хийгээд л байхад

Avatar

Нэргүй 2025-06-23 103.57.93.134

н**ш гэж нам дагасан өлөн хулгайч луйварчид нь Монголын хамаг баялаг, ард иргэдийн татварын мөнгөөр тансаглаж ард иргэд нь өрөнд унаж арай л бус уу.

Avatar

Нэргүй 2025-06-23 103.212.118.200

ЖАВХЛАН ЛУИВАРЧИНГ ЖАДЛАН ЗАИЛУЛИ ЖАГСИ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.193

solior orkoo

Avatar

Иргэн 2025-06-23 66.181.186.51

Төрийн толгойд гарсан улс төрчид та нар улс орноо яаж авч явснаа яруу тодоор харцгаа! Та нар улсаа өрөнд оруулж байгаа шүү! Наад данхайсан том бүтцээ одоо болиочээ! Татвар төлөгчдийнхөө мөнгийг ариг гамтай зарцуулаачээ! Хувалз хачиг болсон ямар ч чадваргүй татвар төлөгчдийн мөнгөн дээр амьдардаг хүмүүсээ халаачээ. Мөнгө идэж уудаг төслүүдээ зогсоогоочээ! Монгол шиг улсад цомхон сахилга баттай төрийн тогтолцоо хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2025-06-23 202.131.225.242

Монголын нүүрс бол одоо ч борлогдох боломжтой, стратегийн баялаг. Гэвч төрөөс санаатайгаар нүүрсний үнийг уян хатан болгохгүй, экспортын бодлогыг саармагжуулж байгаа нь алт ухах замыг зорилготойгоор сонгож буй бодлогын шинжтэй. Энэ бол зүгээр алдаа биш — өөр ашиг сонирхол давамгайлж байгаагийн илрэл.

Avatar

зочин 2025-06-23 66.181.187.17

Ардчилагч гэх бүлэг этгээдүүд бусдыг гүтгэх гүжирдэхдээ л сайн, Хулгайч луйварч авилгачид болгон доромжлоно Энэ бол тэдний мэрэгшсэн ажил, Өөрсдөө адгийн хулгайч луйварчид байж Манай орны хамгийн хүнд асуудлын нэг нь эрчим хүчний хангамж боллоо, Хөрөнгө мөнгө гарган эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай боллоо,Гэтэл түүнийг буруу талаас нь харж,нийгмийн хөрөнгө идэж уух гэлээ,Зээл өр нэмэх нь, Авилгын эх үүсвэр үүслээ гэж гүтгээд л эхлэв,

Avatar

Нэргүй 2025-06-23 202.179.25.231

Зээл авсаар авсаар огт хөгждөггүй, өарсдөө идээд байдаг. Улс орон өрөнд баригдаж гүйцлээ яанаа

Avatar

зочин 2025-06-23 66.181.187.17

Манай орны хамгийн хүнд асуудлын нэг нь эрчим хүчний асуудал боллоо, Чи цахилгаангүйгээр амьдарч чадах уу,

Avatar

Нэргүй 2025-06-23 202.179.3.111

ТЭЗҮ гаж маш өндөр үнэтэй хэрэггүй цаас хийгээд мөнгө дуусна даа. Төр ийм балай юм хийхээ больчихмоор юм даа. Хэрэглээгүй маш олон үнэтэй цаас байгаадаа. Хийлгэсэн сайдыг хариуцлага тооцож шоронд нь явуулаад яамыг дампууруулдаг боломоор юм.

Avatar

иргэн хүн 2025-06-23 66.181.184.138

ТЭЗҮ гээ хийгээгүй байж яахаараа 2,000,000,000.00 ам. долл-ын зээл авна ч гэх шиг. огт ойлгохгүй байна

Avatar

ХУУЛЬЧ 2025-06-23 202.9.47.85

ӨРТЭЙ БАЙХ УЛС ОРОН БҮРТ БАЙДАГ ҮЗЭГДЭЛ ШҮҮ ДЭЭ.,,,,ТЭГЭЭД Ч 2012 ОНЫ ӨРИЙН ХАЖУУД БАГА Л ДАА .,,,,,ГОЛ НЬ ОНОВЧТОЙ , ӨГӨӨЖТЭЙ АЛСЫН ХАРААТАЙ ,ТООЦОО СУДАЛГАА БАЙХ НЬ ЧҮХАЛ ШҮҮ ДЭЭ,,,,,ҮНЭНДЭЭ ӨРГҮЙ,,, ЗЭЭЛГҮЙ ,,МОНГОЛ ХҮН ХОВОР ШҮҮ. ДЭЭ.,,,,, , МОНГОЛ УЛС ХУРИМТЛАЛГҮЙ ,,ЦУГЛУУЛСАН ЗҮЙЛЭЭ 1990 ээд ОНД АРДЧИЛАЛ НЭРЭЭР МУРУЙТАЙ ТОГЛОЖ ТҮҮНИЙГ САЙЖРУУЛЖ ЧАДААГҮЙ ,,,,ЯДУУ БАЙЛГАЖ ИРСЭН " АН-МАН" -ЫН ҮР ДАГАВР ШҮҮ,,,,,ОДОО Л ХУРИМТЛАЛЫН МӨН ЧАНАРЫГ МЭДЭРЧ БАЙГАА ҮНДЭСТЭН БОЛЖ БАЙГАА НЬ ТЭР ,,

Avatar

Нэргүй 2025-06-23 202.179.3.111

чи чинь шорондоо сууж байвал таарах тархи угаагч уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж