Долоо хоногийн өрнийн зурхай (2025.VI.23-VI.29)

Долоо хоногийн өрнийн зурхай (2025.VI.23-VI.29)

Долоо хоногийн өрнийн зурхай (2025.VI.23-VI.29)

Хонь

Хонины ордныхны хувьд нэлээд завгүй долоо хоног өнгөрөх бололтой. Амьдралын эргэлтийн цэг тохиох, гэнэтийн өөрчлөлт гарах зэрэг адал явдлаар дүүрэн байх төлөвтэй байна. Нөгөөтээгүүр өмнө нь шийдэгдээгүй байсан асуудал сэдрэх, эргэн бодогдох магадлалтай. Гэхдэ энэ нь тэргэл сарны нөлөө байх бөгөөд таныг өнгөрсөнтэйгөө нүүр тулж дараагийн боломжоо хүлээн авахад бэлтгэх юм. Энэ үед өөрийгөө буруутгахаас илүү хайрлаж, өөрийнхөө төлөө бат зогсоорой гэж зөвлөе.

Үхэр

Үхрийн ордныхон үгүй бол энэ хорвоо амттай хоол, тайван байдлаар дутах байсан биз ээ.  Энэ долоо хоногт орчлон ертөнц та бүгдийг ивээх болно. Хэрэв та  ганц бие бол тохирох нэгэнтэй учирна. Харин хостой болон харилцаанд байгаа үхрийн ордныхон харилцаандаа цэг тавих, эсвэл нэг шат ахиулах төлөвтэй байна. Хүнд санагдаж байж магадгүй ч энэхүү үйл явдал нь танд хэрэгтэй байсныг та ойлгох болно.

Ихэр

Энэ долоо хоног ихрийн ордныхон өөртөө анхаарал тавиарай. Дархлаагаа дэмжиж, сайн унтаж амрахгүй бол өвдөх магадлал өндөр байна. Ажлын шахуу хуваариас болж гэр бүлдээ цаг гаргах нь багасах болно. Иймд хайртай дотнын хүмүүстэй цаг гаргаарай. Хостой ихрийн ордныхны хувьд нэг нэгнээ ойлгож, сайтар ярилцах цаг гарч ирнэ. Ганц бие ихрүүд болзоонд уригдаж магадгүй. Мөнгөө зөв, ашигтай зүйлс зарцуулахыг бодоорой. Долоо хоногийн сүүлээр зарим нэг сөрөг хандлагатай учирч болзошгүй байна. Ажил амьдралын ачааллаас болж ядрах магадлалтай байна.

Мэлхий

Мэлхийн ордныхны хувьд хайр дурлал оргилсон долоо хоног болно. Хосууд нэгнээ ойлгож, ирээдүйгээ төлөвлөнө. Ганц бие мэлхийнүүд таалагддаг хүнээ болзоонд уривал бүтэмжтэй байна. Ашигтай  үйл явдалд оролцох боломж гарч магадгүй. Энэ хугацаанд та хуучин найз, эсвэл хайртай хүнтэйгээ уулзах болно. Долоо хоногийн хагаст та тав тухтай байдалд их хэмжээний мөнгө зарцуулж магадгүй. Аяллаар явахад тохиромжтой үе таарч байна. Хэт их баяр хөөрөөс болж дээд албан тушаалтнаас зэмлэл хүртэж магадгүй.

Арслан

Арслангийн ордныхны хувьд ойрын хугацаанд хүсэл тэмүүллээр оргилуун байх төлөвтэй байна. Дараагийн хэдэн долоо хоногт та зорилгоо биелүүлж, амжилт гаргахад бэлдэх болно. Өөртөө хөрөнгө оруулж гадаад төрхөө шинэчлэх, чухал арга хэмжээнд оролцох, даргатайгаа уулзах зэрэг олон үйл явдал өрнөнө. Энэ бүгдийн эцэст та хичээж зүтгэснийхээ үр дүнг хүртэх учраас өөртөө итгэлтэй байгаарай. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учрах өндөр магадлалтай. Хосууд харилцаандаа шинэ мэдрэмжийг эрэлхийлэх болно.

Охин

Охины ордныхон буд гарагийн нөлөөгөөр энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл бага зэрэг адармаатай цаг хугацааг туулах төлөвтэй байна. Харилцааны асуудал, санхүүгийн төлөв байдал гээд олон зүйлс энэ долоо хоногт шийдэгдэх болно. Өөрийн тав тухтай бүсээс гарч, хүрээллээ өргөжүүлэх тохиромжтой үе тохиож байна. Пүрэв гаригаас Ням гариг хүртэл танилын хүрээгээ тэлж, шинэ зүйл сурна. Ганц бие бол болзоонд явах магадлалтай.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхны хувьд өөртөө өөрчлөлт хийх тохиромжтой үе ирж байна. Аливаа зүйлийг нэг талаас биш олон талаас нь судлаарай. Мөн хайр дурлалын асуудалд болгоомжтой хандаж, хэн нэгэнд хэт их итгэхээс зайлсхийх хэрэгтэйг гараг эрхэс сануулж байна. Шинэ харилцаа тогтоохдоо хуучин найз нөхөд, гэр бүлийн гишүүдийнхээ зөвлөгөөг дагаарай. Эс тэгвээс та дараа нь харамсаж магадгүй. Мөн өөрийнхөө зан авир дээр ажиллаж, хэн нэгэнд төөрөгдөл үүсгэхгүйн тулд нээлттэй байгаарай. Энэ долоо хоногт та бүхэн санхүүгийн асуудалд илүү болгоомжтой хандах хэрэгтэй.

Хилэнц

Хилэнцийн ордныхны хувьд энэ долоо хоногт холын болон ойрын зайд аялахад нэн таатай байх болно. Иймд агаар салхинд гарч өөрийгөө цэнэглээрэй. Мөн шалгалт, тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс уншиж байвал та бүгд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадна гэж гараг эрхэс дамжууллаа. Хэрвээ энэ долоо хоногт том шийдвэр гаргах болбол бүү яараарай. Сэтгэл санаагаа тайван байлгаж ахмадын зөвлөгөөг авах нь нөхцөл байдлыг хялбар шийдэгдэхэд туслах болно. Хайр дурлалын харилцаанд зарим үл ойлголцол гарч болзошгүй. Ер нь л сэтгэл санаагаа тайван байлгавал бүх зүйл зүгээр дээ хилэнцүүд минь!

Нум

Нумын ордныхны хувьд хайр дурлалын асуудалд харилцан итгэлцэл нэмэгдэнэ. Мөн та бүгдийн зарим нь гэр бүлийн гишүүн нэмэхээр төлөвлөж байгаа бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой байх болно. Энэ долоо хоногт та бүгд ажилтай холбоотой аялалд явж болзошгүй. Тэрхүү аялал нь танд тааламжтай бөгөөд ашигтай байх болно. Мөн ажил хэрэг дээр дээд  удирдлагатай   хамтран ажиллах шаардлага гарна.Иймд сэтгэл санаагаа тайван байлгаж, анхаарлаа төвлөрүүлээрэй.

Матар

Гадаадад ажиллаж байгаа хүмүүст ашигтай боломж гарч ирж магадгүй. Долоо хоногийн эхээр  зардал гэнэт нэмэгдэх төлөвтэй байна. Хайр дурлалын асуудалд болгоомжтой байгаарай. Учир нь маргаан гарч, асуудалд орж магадгүй. Ганц бие матрууд  хайр дурлалын асуудлаа бүх хүний  өмнө ил гаргахаас зайлсхий. Та бизнесийн хамтрагчаасаа  дэмжлэг авах болно. Ажил дээрээ алдаа гаргаж магадгүй ч асуудлыг түргэн шийдвэрлэж магтаал сонсоно. Тушаал дэвших боломжтой байна.

Хумх

Энэ долоо хоног таны хайр дурлалын харилцаанд таатай байх болно. Таны хайртай хүн ирээдүйд  гарч болох  асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ. Эхнэр, нөхрүүд эвтэй байна. Мөн долоо хоногийн сүүлээр та хүүхэдтэй холбоотой таатай мэдээ авах бололтой. Гэр бүлийн гишүүдтэйгээ эерэг харилцаатай байх шаардлагатай. Гэр бүлийн аливаа маргааныг шийдвэрлэхдээ хамаатан садныхаа мэдрэмжийг үл тоомсорлож болохгүй. Ганц бие хумхууд болзоонд явна. Ажлын стрессээ аялалд явж тайлах хамгийн таатай үе ирж байна. Дээд албан тушаалтнаасаа магтаал авч, тушаал дэвшиж магадгүй.

Загас

Шалгалт, тэмцээнд бэлдэж байгаа оюутнууд сайн мэдээ авах боломжтой. Хайр дурлалын харилцаанд учирч буй саад тотгорууд арилж, хамтрагчтайгаа итгэлцэл, эв найрамдалтай байна. Гэр бүлийн амьдралд сайхан үйл явдал тохиолдоно. Аялал нь тааламжтай бөгөөд ашигтай байх болно. Бизнес хийхээр төлөвлөж байвал ашиг сайн олно. Гэхдээ  гүйлгээнд та маш болгоомжтой байх хэрэгтэй байна. Ганц бие загасны ордныхон хостой болох гэж яараад хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр бие өвдөж магадгүй байна. Иймд хоолоо зөв зохицуулж, сайтар амраарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-23 203.98.76.78

Udriin mend bayrla.Amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж