Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.06.22/ Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо.
Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг. Хүүхдүүдийг эрсдэлд оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа.
Монгол Улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр насанд хийх товлолтой. Дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулжээ. 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд байжээ. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ.
Энэ оны хоёрдугаар сараас хойш 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон хүүхэд нас бараад байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа.
Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад зөвлөмж өгч, цахим сургалт зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.
Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг холбогдох албаныханд мөн анхааруулав.
Үер усны аюулаас сэргийлэх, мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хангалтад анхаарч, дутагдал үүсэх тооцоололтой бол нийлүүлэлтийг одооноос төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд наадмаас өмнөх 14 хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.
Нэргүй 2025-06-22 66.181.189.202
уул уурхай, эрчим хүч , уран , өнгөт металл болон монгол улс эрх шиг эсрэг тэмцэгчид гэх жонхуу бүлэглэл хүмүүс л байдаг шүү дээ , эг үүрийн отгон гэгч , цэнхэр үст цэнхэр үст , хэмээх цэрэн , гишүүн байсан уянга гээд л цувж өгнө дөө. …тагуул цагдаа ажилаа хийх цаг болс он
Бодит байдал 2025-06-22 66.181.185.189
Цуурхал дэгдээж ,нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг хүмүүсийг цагдаа,тагнуул шалгахгүй байгаа нь тэднийг улам өөгшүүлдэг
TB 2025-06-22 202.21.113.146
иргэдээ мэдээллээр хангах хэрэгтэй хаанахын вакцин хэн нийлүүлэх хадгалалт тээвэрлэлт чанд байх боломж эмч ажилчид хүрэлцээтэй эсэх мэдээллээр ханга. Маш олон төрлийн вакцин байгаа. Талх бол талх гэж болохгүй шаардлага хангахгүй талх байдаг шүү иргэдээ итгэлтэй болтол үнэн зөв мэдээлэл сайн өгөх хэрэгтэй
Зочин 2025-06-22 59.153.115.227
Зөв шүү дээ. Юу ч мэдэхгүй хэрнээ мэдэмхийрч байдаг хүмүүсийг ямар зорилготой, ямар үндэслэл, баталгаа нотолгоон дээр үндэслэж, мэдээлэл тараагаад байгааг шалгаж, худлаа бол шийтгэж, арга хэмжээ авах ёстой. Афганистаны Талибан хөдөлгөөнийхөн шиг цуурхал тараагаад байж болохгүй …
Нэргүй 2025-06-22 192.82.65.88
Вакцин нь хаанахын, хэзээ үйлдвэрлэсэн, хир баталгаатай гэдэг нь асуудалтай. Эм, тариа маш асуудалтай байгаа гээд өөрсдөө мэдэгдэл хийгээд байсан биз дээ. Вакцин ч хадгалалт, тээвэрлэлтийн горим хангаж орж ирсэн нь эргэлзээтэй. Хөлдсөн эм тариа зарж борлуулсан асуудал гарсан. Эмнэлэгт хэвтэх, өвдөхөөс айж байна шүү. Өөрсдөө дээрээсээ ийм дампуу байж, хүмүүсийг хардаж хэлмэгдүүлэхээр тушааж байдаг. Занданшатар гуай ингэвэл зайлсан дээр шүү.
Зочин 2025-06-22 103.212.162.21
Зөв шүү худал мэдээлэл тарааж улс ын эсрэг ажилсан гээд хүнд зүйл ангиар яллах ёстой
Нэргүй 2025-06-22 122.201.23.83
37 он уу Вакцин хор шүү.
Зочин 2025-06-22 107.122.173.140
Ингээд мэдрэл муутай юмнууд элийрээд байдаг юм. Вакцины хүчинд хэчнээн хүн өвдөхгүй, өвдсөн ч хүндрэл багатай өвдөж байгааг ойлгодоггүй, ухаардаггүй, ёстой л ухаанд нь ухна ишиг унаж үхсэн гарууд шүү.
Нэргүй 2025-06-22 73.132.11.36
heniig darramtlah geed baigaa halzan ongon be
Нэргүй 2025-06-22 66.181.187.219
Вакцин хийсэн хүмүүстээ судалгаа явуулах хэрэгтэй. Хийлгэсний дараа зүрхний пульс нэг хэсэг өндөр байсан шүү
Нэргүй 2025-06-22 81.9.119.198
! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Иргэн 2025-06-22 66.181.181.187
Эрүүгийн хуудиндаа өөрчлөлт оруулаад цуурхал тараасан гээд зүйл анги нэмчихээ.Тэгээд л 37 он шиг бужигнуулаад хориод, шалгаад яллаад бай Занданшатараа..Ингрээд л ард түмнээ чангалах юм яриад эхэлдэг шүү.Энэ ордонд суусан нөхдүүд ард түмнийг дайсан гэж харахаа хэзээ болих юм бэ.Ордон дотор та нар хрд түмнийг дандаа занаж суудаг юм уу.Монголын баялгийг цөдмөж идсэн хулгайчуудынхаа талаар шанц үг ган гахгүй юмаа.
Зочин 2025-06-22 80.187.84.176
Та нар зүгээр эх орныг минь өөд нь татаад эх орныг минь ард түмэнд нь үлдээ,бусдаараа бууз хуушуур шиг явцгаа рулгай хийж улс орныг уран мэтээр зарж идхээ зогсоо.Юун вакцин та нарт хамаагүй хүмүүс өөрсдийнхээ төрүүлсэн рүүхдээ өөрсдөө л мэднэ.
Нэргүй 2025-06-22 49.13.125.170
Энэ ороzын тролл мояа, ояануудыг үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан гэж бүх насаар нь хорь эсвэл устгачих
Нэргүй 2025-06-22 202.55.188.108
covidiin vaktsinaar tor n ard tumnee yadagiig harsan bolohoor tordoo itgeh itgel irgeded bhgu bolson. ene bol haramsal
Нэргүй 2025-06-22 103.168.34.91
Нэгэнт алдсан итгэлээ хаана алдчив хайгаад ир гэж байгаамуу
Нэргүй 2025-06-22 66.181.177.211
уянга биз дээ
Даам 2025-06-22 66.181.189.177
Өөрсдөө л ийм хэмжээнд ард түмний итгэлийг алдсан байна гэдэгтээ дүгнэлт хийх хэрэгтэй.