"Авлигын гэмт хэрэг дагаж зохион байгуулалттай гэмт хэрэг өсөхөөр байна"

"Авлигын гэмт хэрэг дагаж зохион байгуулалттай гэмт хэрэг өсөхөөр байна"

"Авлигын гэмт хэрэг дагаж зохион байгуулалттай гэмт хэрэг өсөхөөр байна"

Авлигын индексийг хэрхэн сайжруулах, авлигын индексээр Монгол Улс дэлхийн улсуудтай харьцуулахад ямар шатанд явж байгаа талаар “Транспэрэнси Интернэшл” ТББ-ын зөвлөх Д. Тэгшбаяртай ярилцлаа.


-Монгол Улс авлигын төсөөллийн индексээр байнга муу үзүүлэлттэй гарч байгаа. Энэ юунаас үүдэлтэй вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад, 34 дэх Ерөнхий сайд томилогдоод удаагүй байна. Авлигатай тэмцэх чиглэлийн нэг санаачилга гаргах л байх. Үе, үеийн Засгийн газар авлигатай тэмцэх төрөл бүрийн санал, санаачлагыг гаргадаг. Ингэхдээ хоёрхон зүйл дээр анхаардаг. Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмжийн дагуу авлигын ялд өөрчлөлт оруулж, ихэвчлэн ялын хэмжээг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, гэмт хэрэгтнийг барих, шийтгэх гэсэн асуудлууд дээр анхаарч ирсэн.

Тухайлбал, өнгөрсөн Засгийн газар авлигатай тэмцэх ажиллагааг өргөн, далайцтай хэрэгжүүлнэ гээд Авлигатай тэмцэх газарт түшиглээд өмнө нь хийж байсан ажлыг илүү эрчимжүүлэх зорилго дэвшүүлж 5Ш ажиллагааг хэрэгжүүлсэн.

Үр дүнд нь авлигын гэмт хэргээс учирсан хохирлын хэмжээг барагдуулах тоон үзүүлэлт сайжирсан. Бусад үзүүлэлтэд ахиц гарсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод нээлттэй байдал, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлага тооцох зэрэг үндсэн эрхийн асуудлуудад огт анхаараагүй. Өнгөрсөн хугацаанд хохирол барагдуулахтай адил бусад үзүүлэлт сайжирсан бол авлигын төсөөллийн индекс дагаад өсөх байсан.

-Дэлхийн улсуудтай харьцуулахад Монгол Улс авлига, ардчиллын индексээр хаана нь явж байна вэ?

-Улс орнуудыг авлигын индексээр үнэлээд 25 орчим жил болж байна. Авлигын индексийг 180 улсын хүрээнд үнэлдэг. Монгол Улсын хувьд 114 дүгээр байрт жагсч байна. Бид 2023 онд авлигын индексийг үнэлэх үзүүлэлтийн нэг болох ардчиллын индексээр саарал бүсэд орсон шүү дээ.

Энэ жил бид  ардчиллын  олон талт байдлын үнэлгээний хамгийн чухалд тооцогддог V-DEM институтын ардчиллын индексээр Азид автократ дэглэм рүү орсон зургаан улсын нэг болчихлоо.

Авлига, ардчилал, хуулийн засаглалын индекс бүгд ухралттай байна. Индексийн үзүүлэлтээр бид дэлхийн улс орнуудаас сүүл хавьд явж байна даа.

Монгол Улсад одоо гарч буй авлигын гэмт хэргийн жишгийг дэлхийн улс орнуудын ижил төстэй гэмт хэргийн он цагаар харьцуулж харвал,

  • АНУ, Европын холбооны зарим орнуудын 1700-аад оны сүүл, 1800-аад он хавьцаа гарч байсан тендер будлиантуулах, хэт өндөр үнийн дүнгээр төрөөс тендер гүйцэтгэх, олсон ашгаа улс төрчдөд хуваах,
  • Сингапур, Хонконг улсуудтай харьцуулахад 1960, 1970-аад оны үед түгээмэл байсан ажил бүтээхэд төлдөг авлигын шинж элбэг байгаа бол,
  • Франц, Испанийн 1700 оны үеийн эрх баригчид эрх мэдлээ ашиглаж албан тушаалын томилгоо хийж, тухайн хүнээс улс төрийн санхүүжилт авах, ашиг хүртдэг байсан энэ нөхцөл байдал манайд түгээмэл байна.

Тэгэхээр сайн туршлага хуулах хэрэггүй. Өөрсдийн нөхцөл байдлыг сайн судалж, хаанаас нь ямар ажлыг хийхээ сайтар ойлгож төлөвлөх хэрэгтэй байна.

-Авлига, ардчиллын индексийг сайжруулах зөвлөгөөг өгдөг ч эрх баригчид үүнийг хэрэгжүүлдэггүй. Шинэ Засгийн газар байгуулагдлаа. Авлига, ардчиллын индексийг сайжруулахад ямар арга хэмжээ авч юун дээр анхаарвал авлигын индексээ урагшлуулах боломжтой вэ?

-“Трансперенси Интернэйшнл байгууллага”-аас өнгөрсөн 24 жилийн хугацаанд Монгол Улсын  Засгийн газарт, Монгол Улс авлигаас ангид байх, авлигыг цогцоор нь шийдэхийн тулд ямар ажил хийж, юун дээр анхаарах шаардлагатайг тусгасан зөвлөмжийг тогтмол өгч байсан.

Манай Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх дорвитой алхмууд хийгээгүй, өөрчлөлт гараагүй учраас энэ жил Монгол Улсын Засгийн газарт сүүлийн таван жилд өгсөн зөвлөмжөө нэгтгээд дахиад хэрэгжүүлээч ээ гээд өгсөн.

Нэгдүгээрт, одоо мөрдөгдөж байгаа хуулиа байгаа чигээр нь хэрэгжүүлчих хоёрдугаарт, гаргах гэж байгаа ямар ч шийдвэр байсан үүнийгээ иргэдийн оролцоотой шийдвэрлэ гуравдугаарт, байгаа мэдээллүүдээ ил тод болгох, хамгийн чухал нь хариуцлагын механизмаа хуулийн дагуу тооцдог байх гэсэн үндсэн дөрвөн зөвлөмжийг 24 жил өглөө. Авлигыг үндсээр нь бууруулахын тулд ямар нэг авьяас чадвар шаардлагагүй дээрх зөвлөмжүүдийг л хэрэгжүүлж чадвал авлигын төсөөллийн индекс тодорхой хэмжээнд ахих бүрэн боломжтой.

-Үе үеийн Засгийн газруудын алдаа юунд байсан гэж та харж байна.

-Өнгөрсөн Засгийн газрууд хууль тогтоомжоо байгаа чигээр нь хэрэгжүүлээгүй. Дандаа давхар стандарттай явж ирсэн. Шинэ Засгийн газраас бараг бүх л гишүүд авлигатай яаж тэмцэх вэ гэж асуулаа. Шинэ Ерөнхий сайд "ил тод байдлыг нэмэгдүүлнэ" гэлээ. Бидний алдаа энэ. Нэг алдаа нь мэдээллийг ил тод болгох гэдэг асуудлыг дангаар ашигласаар ирсэн. Ингэж болдоггүй. Мэдээллийг ил тод байлгахыг шаардах нь зүйн хэрэг.

Зөвхөн мэдээллийг дангаар нь ил тод байлгаад хариуцлагын асуудлыг давхар ярихгүй бол нийгэмд ХАОС буюу эмх замбараагүй байдал үүсдэг.

Жишээлбэл, хөгжлийн банк, эмийн, нүүрсний гэх мэт сонсгол хийж томоохон хэргүүд дээр мэдээлэл ил тод болсон ч хариуцлагын хэлбэр нь ил тод байсангүй. Үүнээс үүдэж иргэдийн шүүхэд итгэх, улстөрчдөд итгэх итгэл буурсаар байна. Ингээд бид шүүх рүү дайрч эхэлдэг. Тэгэхээр мэдээллийн ил тод байдлыг хариуцлага гэдэг зүйлтэй хамт ярих хэрэгтэй. Мэдээллийн ил тод байдал, хариуцлага хоёр саланги байх нийгэмд ноцтой эрсдэл дагуулдаг.

-Сүүлийн жилүүдэд иргэдийн шүүхэд итгэл итгэл буурсан. Тэгвэл иргэдийн шүүхэд итгэх итгэлийн нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарах ёстой юм бэ?

-Иргэд шүүхийг ажлаа хийхгүй байна, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхгүй байна гээд байгаа нь одоогийн хэрэгжүүлж байгаа практик буруу байна гэсэн үг. Тиймээс хариуцлагын асуудал яригдахгүй, шийдвэрлэлт нь удаан болохоор мэдээллийн ил тод байдлын үр дүн нь сөрөг болоод байна. Тэгвэл одоо бид иргэдийн шүүхэд итгэх итгэлийн нэмэгдүүлэх, шүүх ажлаа хийж байгааг хэрхэн батлах вэ гэвэл шүүхээс өмнө тооцох хариуцлагаа хуулийн дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуульд төрөл бүрийн хариуцлагын хэлбэрүүдийг хангалттай тусгасан, хэн нь ч хэрэгжүүлэхгүй байна шүү дээ. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг цомхон оновчтой болгох шаардлагатай. Ингэснээр онолын хувьд иргэдийн бухимдал тодорхой хэмжээгээр буурдаг. Бүтэц том байх тусам үргүй зардал их гарахаас гадна татвар өндөр, төрөөс авдаг үйлчилгээ, халамж өндөр байна.

Швейцар, Швед, Англи, Норвеги, Дани зэрэг улсууд ДНБ –ний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний  зардлыг төрийн бүтэц зохион байгуулалтыг авч явахад зарцуулдаг. Монгол Улсын хувьд ДНБ-ний 26-28 хувьтай тэнцэх хэмжээний зардалтай байх шиг байна. Гэхдээ дээрх улсуудад иргэд яагаад бухимдахгүй байна вэ гэхээр татвар өндөр байж болно, харин төрөөс хамааралтай халамж, үйлчилгээ бага байна.

Монголд хувийн хэвшил бус төрийн оролцоо их, төр бүгдийг хийдэг, шийддэг нэмээд татвар өндөр.

Энэ хоёр нөхцөл бүрдэхээр иргэд зардлаа бууруулах, цомхон бүтэц, төрөөс хамаарлаа бууруулахыг хүсдэг, эцэстээ тэр нь үр дүн харуулахгүй учраас бухимдаад байгаа юм. Төрийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож зардлаа хэмнэх, татвараа аль болох бууруулах, төрийн оролцоог багасгах механизмд зайлшгүй орох шаардлагатай байна. 2016 оноос хойш авлига, засаглал гэх асуудлаар сургалт, судалгаа хийж хэчнээн тэрбум ам.доллар зарцуулсан ч үр дүн алга. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, судлаач, зөвлөхүүдийг дагнаж сургах, мэргэшүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.

Тухайлбал, УИХ-ын гишүүд маш олон зөвлөхтэй тэр дунд тухайн хийж, хэрэгжүүлэх асуудлаар нь мэргэшиж дагнаж судлаагүйн улмаас буруу зөвлөгөө өгдөг асуудал бий.

Чиглэл, чиглэлээр нь мэргэшүүлж сургаж байж л чанартай судалгаан дээр, чанартай зөвлөгөө үзүүлж, чанартай төлөвлөгөө гарна. Мөн хэвлэл мэдээлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг мэргэшүүлэх нь чухал.

-Нэг нам дангаараа засаглаад олон жил болсон. Иргэдийн зүгээс сөрөг хүчин ажлаа хийхгүй байна гэж шүүмжилдэг. Өнгөрсөн жил анх удаа олон намын тогтолцоотой боллоо. Олон намын тогтолцоотой болсноор хяналт сайжрах уу?

-Олон намын тогтолцоотой гэдэг бол нэгэндээ хяналт, шаардлага тавих зорилготой ардчиллын концепц. Тэгэхээр сөрөг хүчин бол хяналт тавьж хариуцлагыг сайжруулах үүрэгтэй. Хууль, бодлогоо тодорхойлох бүтэц, нөгөө талд үүнийг хэрэгжүүлэх бүтэц буюу гүйцэтгэх засаглал нь нэг намаас хараат байна. Тэгэхээр олон намын тогтолцоотой болж сөрөг хүчин нэмэгдсэнээр хариуцлагаа шаардаж, хяналт нэмэгдэнэ. Сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийх хэрэгтэй байна.

Хариуцлага тооцох механизм огт хэрэгжихгүй, эцэстээ иргэдийн шүүхэд итгэх итгэл буураад байхад хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтээ хянах хяналтын процесс УИХ-д огт алга.

Монгол хамгийн гайгүй хуультай улс. Мэдээж цоорхой бий гэхдээ бусадд улсад систем нь жигд, хууль нь байгаагаараа хэрэгждэг учраас иргэд өс санаж бухимдал нь хуримтлагддаггүй, замбраагүй тэмцэл өрнүүлдэггүй. Монгол Улс ашиг сонирхлын зөрчилтэй гүйцэтгэх засаглал, гүйцэтгэх засаглалынхаа процессийн хяналтыг шүүхээс өмнө хэрэгжүүлэх үүрэгтэй ч өөрсдөө хуулиа дагадаггүй хууль тогтоох засаглалтай. Ингээд хянах бүү хэл тэдэн дээрээ очиж золгодог шүүх засаглалтай байна. Ингээд бантан болчхоор дайснaa буулгах гэж мэдээлэл цацахдаа буруутныг үлдээчихдэг. Иргэд хуваагдаад бухимдахаар савласан хэсгийг эргүүлэх гэж нэмээд мэдээлэл цацдаг, эцэстээ харилцан барьцаалагдаж хариуцлага хэн нь ч хүлээхгүй нөхцөлд байна. Энийг зарим нь ардчиллын буруу гэж ойлгодог ч үнэндээ энэ гурван тогтолцоог манлайлж байсан үе үеийн удирдлагуудын хариуцлагын асуудал. Түүнчлэн, сөрөг хүчин, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид маань аливаа этгээдээс хариуцлагыг эцсийг нь хүртэл шахаж, шаарддаг байх хэрэгтэй энэ процесс руу орох хэрэгцээ өндөр байна.

-Нэг нам дангаараа олон жил засаглахын сул тал.

Нэг нам дангаараа засаглаад удсан. Ингэснээр нам дотроо бүлэглэл болж хуваагдаад нам доторх бүлэглэлүүдийн дунд тэмцэл явагдаад байна. Өмнө нь сөрөг хүчинтэйгээ өрсөлддөг, сөрөг хүчнийхээ хяналтад орохгүйн тулд хичээдэг байсан. Саяны улс төрийн үйл явц ч тэр намын доторх бүлэг хоорондын тэмцэл гэж харагдаж байна. Яваандаа илүү хүчирхэг бүлэглэлдээ бусад нь хүссэн, хүсээгүй шингэх, улмаар цөөн хүний мэдлээр бүх юм шийдэгддэг болох вий гэсэн айдас байна. Засгийн газрын томилгоог харахад ч улирч томилж байгаа нь бүлэглэлүүд хүчтэй байсаар байгааг харуулж байна. Энэ нь задрах улам л хүндрэлтэй болно.

-Авлигын индексээр ахиц гарахгүй энэ хэвээр үргэлжилбэл дотоодод болоод олон улсад гадагшаа ямар үр дүн гарах бол.

-Авлигын индекс сайжрахгүй бол гадны эх үүсвэрийн хүү буурахгүй, бид эрсдэлтэй хэвээрээ, өндөр хүү төлсөөр байна. Авлигын гэмт хэргийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг дагаж гарах магадлал маш өндөр байдаг. Гэтэл эдгээр гэмт хэргийг дагаад хамгийн санаа зовоож байгаа асуудал бол онол ба судалгаагаар үл хөдлөх хөрөнгийн үнэ үндэслэлгүйгээр өсөх, оюуны өмч, хувь эзэмшил, компани зэрэг томоохон хөрөнгийн рекет, дээрэм олширдог гэж үздэг. Заавал төрөөс биш, иргэд хооронд ч олширдог. Мөнгө угаах гэмт хэргийг дагаад зохион байгуулалттай гэмт хэрэг өсдөг. Цаашлаад цахимжилттай холбоотой гэмт хэргийг илэрүүлэх нарийн асуудлууд байдаг ч судлаагүйгээс гадна, ер нь асуудлаа харж чаддаг эсэхт нь эргэлздэг.

-Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогоо нотлох асуудал шалгалтын шатанд явж байна. Уг асуудал ер нь хэрхэн шийдэгдэх бол. 

-Авлигын гэмт хэргийг илрүүлэх чадавх хяналтаас гарч байна. Орлогыг шалгаж байгаа шигээ зарлагыг давхар хянадаг болох, татварын системтэй уялдуулж шалгаж зоригтой өөрчлөлт хийх шаардлагатай. Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалын орлогын эх үүсвэрийг одоо болтол гаргаж ирж чадахгүй байна. Яахав, шаардлагатай бол хугацааг сунгаж болно. Гэхдээ АТГ-т шалгуулснаас хойш нэг сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд судалгаа нь ийм үе шаттай, ийм мэдээллийг хянаж, шалгана гэдгийг өдийд гаргаад өгчихсөн байх ёстой шүү дээ.

Энэ тохиолдолтой холбоотой НҮБ-ын гишүүн орны хувьд, НҮБ-ын авлигын эсрэг конвенцын 52 дугаар бүлэг, ФАТФ-ын зөвлөмжүүд гээд цөөхөн хэдэн баримт бичиг бариад шалгах ёстой. Ингэх бүрэн эрх манайд бий.

Мөн цөөхөн хэдхэн газраас баримт татаж хянах ёстой шүү дээ. Иргэд хүлээсээр, одоо мартагдах тийшээ орж байна. НҮБ-ын гишүүн орны хувьд улс төрд нөлөө бүхий этгээдийг шалгахад ямар нэг хүндрэл учрах нөхцөл байдал гаргавал олон улсад онигоо л болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.55.188.126

pissdddduuuu amn umhiiii alllan umhhiii huuhen shde

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.178.213

Хүрэлсүх түүний мафжсан бүлэглэлийн дарангуйлалд өөрсөдөө яваад ордог, тэгэж байхдаа таарсан ч ард түмэн

Avatar

Зочин 9 цагийн өмнө 103.229.123.90

ЭНЭ ЭМЭГТЭЙН ЦАРАЙ ЧИНЬ АВЛИГААР ДАЛАЙЛГААД МАН-ЫН ЗГЫГ БАЙНГА ШАНТААЖИЛДАГ ЭМЭГТЭЙН ЦАРАЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АН ЗГ-ЫН ЭРХЭНД ГАРВАЛ МОНГОЛЫН АВИЛГЫН ИНДЕКС СУГА ӨСНӨ. ВАНГА ШИГ ХЭЛЬЕ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.72.243.182

Хаанаас санхүүждэг ТББ вэ?

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.242.47.254

энэ авгай хэн бэ? битгий гуц америкруугаа тонил

Avatar

зочин 11 цагийн өмнө 66.181.187.17

Монголын хулгайч луйварч танхай зэрлэг этгээдүүд нийлж, АН гэгчийг буй болгосон, Төрийн толгойд заларч эрх тушаалаа ашиглан нийгмийн хөрөнгийг идэж ууцгаасан, Толгойлогчид нь гэнэт баяжиж монголын хамгийн анхны том хөрөнгөтнүүд болсон, Энэ үес л авилга үүссэн,Баяжих хөлжих үндсэн арга нь болсон, Хөрөнгөтөн орнууд угаасаа тэр чигээрээ авилга, АНУ л гэхэд зэвсгийн наймаагаар төсвийн бараг хагасыг бүрдүүлдэг Иймээс газар сайгүй дайн өдөөнө,Энэ мэт авилгын үй олон жишээ дурьдаж болно

Avatar

Зочин 12 цагийн өмнө 106.186.208.29

Энэ одоо юу яриад байна аа. Ард түмний сонголт л энэ. Дараагийн сонгуулиар АН гараад ир л дээ. Бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа шүү. Автократ гэж нэг хүн эсвэл нэг бүлэглэлд төрийн бүх эрх мэдэл төвлөрлөг тогтолцоог хэлдэг. Эдийн засаг, улс төр, цэрэг цагдаа, шүүх, шашин бүгд нэг хүн буюу нэг бүлэглэлийн эрх мэдэлд шилжих үйл явц. Юугаа ч ойлгоогүй байж нийгмийг бусниулж, олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй. Монгол улс ийм тогтолцоо руу орох ч үгүй.

Avatar

зочин 11 цагийн өмнө 66.181.187.17

Монголчууд амархан хууртана,Яг загас шиг мартамхай, Ардчилагч гэх бүлэг хулгайчуудад хичнээн ч удаа хууртав даа,Огт сургамж авахгүй,

Avatar

Нэргүй 2025-06-23 66.181.166.134

Оюун-Эрдэнэ гэдэг маанаг нөхөр явж, улс орон сайхан болж бна. Эх хэлээрээ ярьж чаддаггүй, ярьсан ч маш ойлгомжгүй тэнэг юм ярьдаг боловсролгүй худалч залуу. Дандаа тавилттай ярилцлага өгнө, чөлөөтэй ярилцаж чаддаггүй, бүхнийг пиардах гэсэн санаатай л***р

Avatar

Нэргүй 2025-06-23 202.5.202.36

За юмаа мэдэж тархи угаана шүү.

Avatar

Нэргүй 2025-06-23 202.9.40.218

Тэгж бдгиын гэсэн сулрух гэсн манжлсн санаархлаар манжл тийм юм бдггүй юм хулгайчуудыг яааралтай яааралтай дуусгаа зовлонг-с түргэн сал.

Avatar

ХУУЛЬЧ 2025-06-23 202.9.47.85

ЗАСАГЛАЛЫН ҮНЭМЛЭХҮЙ ЭРХ МЭДЛИЙГ ЭЗЭМШИДЭГ ТОГТОЛЦООГ АВТОКРАТ ГЭДЭГ Л ДЭЭ . ТИЙМ ЗАСАГЛАЛ МОНГОЛД АРАЙ ТОГТТООГҮЙ Л ДЭЭ.,,,,,ТҮҮНИЙ ЖИШЭЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ,,"МАН",,ХҮН",,ИРГЭНИЙ ЗОРИГ НӨГӨӨН НАМЫН ТӨЛӨӨЛ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.,,,,

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.178.213

Эрх баригчдын халуун хөнжилд шургасан яшкануудыг ИХ д суудалтай бусад намууд гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж