Х.Нямбаатар: Ж.Золжаргал нарын 52 тэрбумын төслийг АТГ-аар шалгуулна

Хуучирсан мэдээ: 2025.06.22-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Ж.Золжаргал нарын 52 тэрбумын төслийг АТГ-аар шалгуулна

Х.Нямбаатар: Ж.Золжаргал нарын 52 тэрбумын төслийг АТГ-аар шалгуулна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.06.22/ УИХ-ын гишүүн Н.Золжаргал болон түүний төрсөн дүү Ж.Азжаргал нарын хэрэгжүүлсэн төсөлтэй холбогдуулж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-т гомдол гарган шалгуулах болно гэлээ. Учир нь, Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөлд 50 орчим тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч шороо овоолгоноос өөр ажил хийгээгүй.  Тус төслийн гүйцэтгэгчээр "Паст Презент Солюшн" ХХК, түншлэгчээр "Кэй минералс солюшн" ХХК ажилласан. "Кэй минералс солюшн" ХХК-ийн захирал Ж.Азжаргал нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын дүү бөгөөд төсөл хэрэгжүүлэх үед УИХ-ын гишүүн Ж.Золжаргал зөвлөх инженерээр ажилласан гэж тайлбарлав.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын ТЭЗҮ -ийг Ж.Золжаргал болон төрсөн дүү Э.Азжаргал, "Паст Презент Солюшн хамтран хийжээ. Мань хүний хамтрал 3 тэрбум 480 сая төгрөгөөр энэ ТЭЗҮ-ийг хийж өгсөн. Та бүхэн харж байна, энэ арын далан болон бусад дэд бүтцээс өөр юм үлдээгүй,  үр ашиггүй төсөл болсон.

Гэтэл энэ арын шороон далан болон бусад дэд бүтцэд “Тавантолгой түлш” үйлдвэрээс 50 тэрбум төгрөг зарцуулсан. Төрийн аудитын байгууллага дээрх төслийг үр ашиггүй төсөл болсон гээд акт тавьсан.

Гэтэл тэд Төв аймгийн Сэргэлэн суман дахь салбар дансаар урьдчилгаа төлбөр 1.7 тэрбум төгрөг аваад дуусгасан. Тодруулж хэлбэл, 50 тэрбум дээр 1.7 тэрбум төгрөг нэмж авсан ч юу ч хийгдээгүй, алга болсон аймшигтай мэдээллийг та бүхэнтэй хувцаалцаж байна.  Ж.Золжаргал гэдэг хүний хорлол үүгээр зогссонгүй. 2025 оны зургадугаар сарын 5-нд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргаад 11 дүгээр зүйл дээр агаарын бохирдол бууруулж байгаа аливаа төсөл хөтөлбөрийг улсын төсвөөр хөрөнгөөр санхүүжүүлэхгүй. Зуух яндан түлш зэргийн эх үүсвэрийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх чиглэлийг УИХ-ын тогтоолоор өгсөн байна. Гэтэл энэхүү тогтоол нь Монгол Улсын агаарын тухай хуулийг илтэд зөрчсөн тогтоол.

УИХ-аас 2024 оны наймдугаар сарын 30-нд төрийн өмчийг нийслэлийн өмчид шилжүүлэх тогтоол гарсан. Дээрх тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийг нийслэлд шилжүүлсэн.  Мөн энэ  оны нэгдүгээр сард “Тавантолгой түлш”-ний үйлдвэртэй холбоотой нэмэлт санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргах шийдвэр гаргасан. Хэрвээ бид 2025 оны 53 дугаар тогтоолыг хэргжүүлбэл нүүрсээ портероор зөөгөөд хашаандаа булгаад савлана. Өөрөө ч энийг хэлж байгаа. Түлшний шийдэл ярихгүй байгаа.

“Тавантолгой түлш” компанид байнга барьцалдуулагч шахдаг аж ахуй нэгжүүдийн уур хилэнг их хүргэсэн шийдвэр би гаргасан юм байна.

“Тавантолгой түлш” компанид нэг ч кг барьцалдуулагч авахгүй байх шийдвэр гаргасан. Одоогийн агуулахад байгаа 40 мянган тонн мидлинг түүнийг барьцалдуулах үлдэгдлээ дуусгаад “Тавантолгой түлш” компани нь мидлинг суурьтай барьцалдуулагч түлш огт хэрэглэхгүй гэдэг шийдэлд хүрсэн. Яагаад гэвэл энэ ажил 2023 оноос эхэлсэн байдаг. Б.Чойжилсүрэн сайд туршилт судалгаа хийх ажлын хэсэг гаргаад, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нүүрсний ассиоциацийг төлөөлж ажилласан. Хагас коксжсон нүүрс агаарын бохирдлыг бууруулахад ямар үр нөлөөтэй вэ гэдэг тайлан гаргасан. Ажлын хэсгийн тайлангаар түүхий нүүрсний хүхэрлэгийн хэмжээ 44 хувь байсан, сайжруулсан түлшинд шилжсэнээс хойш агаарын чанарт ахиц гарч хүхэрлэгийн хэмжээ буурсан. Хэрэв хагас коксжсон түлш рүү шилжвэл хүхэрлэгийн хэмжээ дахин 50 хувь буурч 10 хувь болно гэдэг тайлан гаргасан. Эннэний араас “Тавантолгой түлш” компани нийслэлд шилжиж ирсний дараа өмнөх ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг бичгийг Эрчим хүчний сайд  өгсөн. Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос дэмжиж байна гэдэг бичиг ирсэн. Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгээс бүх нүүрсэнд хийсэн туршилтыг дахин хийсэн. Хагас коксжсон шахмал түлшний техникийн тодорхойлолтыг бий болгосон. Эцэст нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшээр энэ өвлийг авч гарах ёстой гэсэн шийдвэрт хүрсэн.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Энержи ресрус” компани “Тавантолгой түлш” компанид мидлинг нийлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. “Эрдэнэс Тавантолгой компанийн баяжуулах үйлдвэрийн тэг давхаргын нүүрсийг авч ирж үйлдвэрлэлийн туршилт хийсэн.

Агаарын бохирдлыг бууруулах эрдэмтдийн зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн мидлингээр дахиж барьцалдуулагчтай түлш хийх нь агаарын чанарт өөрчлөлт гарахгүй, хүний эрүүл мэндэд хортой” гэдэг шийдвэр гарсан.

Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг үндэслээд Үндэсний хороо хагас коксжсон түлш рүүгээ шилж гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл Ж.Золжаргал дутуу мэдээлэлтэй, “Тэр их үнэтэй эдийг авч ирээд түлш хийхэд маш их зардалтай. Алтан түлш болно” гээд буруу мэдээлэл хийсэн. Ингэхдээ энэ түлшийг өөрсдийнхөө шахаа хийдэг жишгээр нэг тонн нь 1.5-2 сая төгрөгөөр үнэлэгдэнэ, зах зээл дийлэхгүй гэдэг мэдээллийг танилцуулж байна лээ. Монгол Улсад одоогоор хагас коксын нэг ч үйлдвэр байхгүй. Энэ үйлдвэрийг баръя гэж олон жил ярьсан ч ажил хэрэг болоогүй. Бидний тендер зарлаад байгаа хагас коксон түлш нь 800 градусаас дээш хүхрийг багасгасан, давирхайг салгасан, хүчилтөрөгчийн агуулах бүхий өдөөгчтэй. Энэ түлшийг нэг тонныг нь тээврийн зардалтай нь оруулаад 735 мянган төгрөгөөр авахаар нээлттэй тендер зарласан.  Манайд нүүрс теролозийн үйлдвэр байгуулах шаардлага үүссэн. Бүх аймаг сум түүхий нүүрс түлж байгаагаас агаарын бохирдол үүсгэхээс эхлээд олон сөрөг үр дагавар гарч байна. Одоогоор 750 гаруй хүн түлшинд угаартаж нас  барсан мэдээлэл бий. Энэ эрсдэлийг бууруулахын тулд Эрдэмтдийн зөвлөл зөвлөсний дагуу Үндэсний хороо шийпвэр гаргахаар энийг эсэргүүцэж,  үргэлжлүүлж “Тавантолгой түлш” компанид барьцалдуулагч, шуудай шахдаг аж ахуй нэгжүүд үргэлжлүүлж хулгайгаа хийхийн тулд хагас коксын түлшийг эсэргүүцэж хэвлэлийн аян өрнүүлж байна гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Энэ тогтоолын төслийг хамтарч санаачилсан Ардчилсан намын гишүүдээс нэг нь ч гэр хороололд амьдарч үзээгүй. Тухайлбал, Портуна Н.Батбаярын охин Б.Жаргалмаа гэр хорооллынхны талаар юу ч мэдэхгүй. Аав нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг хулгайлж “Жаргалан” гэдэг хотхон бий болгосон. Тийм учраас сэтгэл хүйтэн хүмүүс гэр хорооллын иргэдийг ирэх өвөл угаартаж үхвэл үхэг Налайх, Багануураас нүүрсээ авч ирж түлбэл түл гэдэг ийм тогтоол шийдвэр гаргасан.

Энэ асуудлыг өнөөдөр би Ерөнхий сайдад албан ёсоор тайлбарласан. Нөхцөл байдал ийм болчихоод байгаа тул Ерөнхийлөгчид танилцуулах, шахааны үүр уурхай болсон “Тавантолгой түлш” компанийг Эрчим хүчний яаманд шилжүүлж өгнө үү гэдэг хүсэлт тавьсан.

Тус компанийн менежемент авсан өвөл 2200 хүнтэй ажиллаж байса. Алдагдлыг бууруулж, ашигтай ажиллуулахын тулд 1000 хүнтэй ажиллуулж байна. Цаашид бид хагас коксжсон түлшний үйлдвэрийн савлах цехийг үлдээсэн нөхцөлд 500-600 хүнтэй ажиллана. Одоо “Тавантолгой түлш” компанийн хуримтлагдсан алдагдал нь 3.1 их наяд төгрөгт хүрсэн.

Хоёрдугаарт, Ж.Золжаргал нөхрийн хэлж байгаагаар хуучин уламжлалт аргаар түлш хийе гэвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргадаг эрчим хүчний 0 давхаргын нүүрсийг Улаанбаатарт авч ирж, шахааны барьцалдуулагчтай нийлүүлээд дахиад хүхэрлэг хэмжээ нь асар өндөртэй түлш үйлдвэрлэхэд дахиад 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК манайд нийлүүлэх нүүрсээ экспортод гаргавал 300 тэрбум төгрөгийн орлого олно. Ирэх өвөл маш хатуу хүйтэн өвөл болно гэж Ус цаг уурын хүрээлэнгээс урьдчилан мэдээлж байна.

Ирэх өвлийг утаа маш багатай давах,  агаарын бохирдлыг 50 хувь бууруулах шийдэл энэ байна гэж эрдэмтэд зөвлөсөн.  Өөрөөр хэлбэл, чанасан хөх нүүрсээр хийсэн, хүчилтөрөгчөөр баяжуулсан, асалт хурдтай, удаан хугацаанд дөлтэй байдаг нүүрсээр түлш хийхээр шийдээд долдугаар сарын 18-нд нээлттэй тендерийг нээхээр явж байгаа. Иймээс энэ асуудлыг Ерөнхий сайд болон салбарын сайд нарыг нэг талд нь шийдэл гаргаж өгөөч гэж хүсэж байна.

Хоёрдугаарт хууль давсан тогтоолыг хүчингүй болгохын тулд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргана.  Мөн Ж.Золжаргал, Ж.Азжаргал болон "Паст Презент” компанитай холбоотой аудитын дүгнэлтээр гарсан тайлангийн мөрөөр АТГ-т дахин бичиг өгч, энэ төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан 52 тэрбум төгрөгийг шалгуулна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж