Халзанбүрэгтэйн ордоор нээлттэй сонсгол зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2025.06.22-нд нийтлэгдсэн

Халзанбүрэгтэйн ордоор нээлттэй сонсгол зохион байгуулна

Халзанбүрэгтэйн ордоор нээлттэй сонсгол зохион байгуулна

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэйн орд дахь газрын ховор элементийг ашиглах асуудал олон жилийн өмнө яригдсан ч одоог болтол эцэслээгүй, хайгуулын ажлыг хийх болоход нутгийн иргэд эсэргүүцэж, аймгийн Засаг даргын шийдвэрээр зогсоож байсан. Харин энэ амралтын өдрүүдэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, мөн Засгийн газрын гишүүд Ховд аймгийн Мянгад суманд ажиллах үеэр тус ордын талаар иргэд хөндөж, талууд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Баруун бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд Мянгад сумын иргэдийн саналыг нэгтгэн, Засгийн газарт хүргүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулах, Засгийн газрын эцсийн шийдвэр гарах хүртэл уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй” гэдэг байр суурийг илэрхийлээд байна.

Харин УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Иргэд зөвшөөрөөгүй цагт Халзанбүрэгтэй төсөл явахгүй. Халзанбүрэгтэй төсөл хүн ба байгаль орчинд хортой юу, хоргүй юу гэдгийг иргэд мэдэх эрхтэй.

Уран болон газрын ховор элемент чухам ямар ялгаатай талар хараат бус эрдэмтэд дүгнэлтээ гаргах ёстой. Газрын ховор элемент Монгол Улсыг дэлхийд том тоглогч болгох стратегийн өндөр ач холбогдолтой ч энэ талаар иргэддээ үнэн зөв ойлголт өгөөгүй цагт энэ төсөл хэрэгжих боломжгүйг талууд ойлгох хэрэгтэй.

Иргэдийн бүрэн мэдээлэлгүй байдлыг далимдуулж гадны гар хөл болж, хатгаас хийгчдийг Моногл төр хэнд ч зөвшөөрөхгүй. Тиймээс энэ асуудлыг төр онцгой анхааралдаа авч бүх талын төлөөллийг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулна. Тэр болтол хайгуул ашиглалтын ямар ч үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж байр сууриа илэрхийлэв.

Сануулахад, тус ордын тусгай зөвшөөрлийг “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК эзэмшиж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж