"AI"-аар бүтээсэн хуурамч зургийн хохирогчид 100 давжээ

"AI"-аар бүтээсэн хуурамч зургийн хохирогчид 100 давжээ

"AI"-аар бүтээсэн хуурамч зургийн хохирогчид 100 давжээ

Насанд хүрээгүй хүүхдүүдийн зургийг ашиглаж бэлгийн харьцаанд орж буй мэт "AI"-аар бүтээсэн 100 гаруй хуурамч зургийг 2024 онд илрүүлсэн гэж Японы Үндэсний цагдаагийн агентлаг мэдэгдэв. "AI" болон дүрс бүтээх программуудаар бүтээгдсэн "deep-fake" гэх болчимгүй дүрс зураг нь өдгөө дэлхий даяар томоохон асуудал болжээ. Тодруулбал, цахим сүлжээнд өөрийн болон гэр бүл, хүүхдийнхээ зураг бичлэгийг нийтэлсний дараа хэн нэгэн этгээд тухайн зургийг татан авч, "AI" ашиглан насанд хүрэгчдэд зориулсан хуурамч зураг, бичлэг бүтээх эрсдэлийг дагуулдаг. Улмаар гэмт этгээд хохирогчдоос их хэмжээний мөнгө нэхэх, ямар нэгэн зохисгүй хүслийг нь биелүүлэхийг шаарддаг байна. Өнгөрсөн онд л гэхэд Японы цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэргийн талаар 100 гаруй мэдээлэл ирж, зөвлөгөө, тусламж авах хүсэлт ирсэн байна.

Эдгээр "deep-fake" тохиолдлоос дор хаяж 17 нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн, 15 нь анги хамт олон, танил нь хохирогчийн цахим сүлжээнд нийтлэгдсэн зургийг ашиглаж бэлгийн харьцаанд орж байгаа мэт хуурамч зураг бүтээсэн байна.

Гэсэн хэдий ч гэмт этгээдэд хариуцлага тооцох бэрх байдаг аж. Одоогийн байдлаар, ангийнхаа охины бүрэн хувцастай зургийг ашиглаж, хуурамчаар нүцгэн зураг бүтээсэн бага ангийн эрэгтэй сурагчийн хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тухайн эрэгтэй сурагч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ангийнхаа хэд хэдэн найздаа хуурамч зургийг тарааж, сурагч охины нэр төрд халдсан гэж сэжиглэгдэж байна.

Өөр нэг хэрэг бол сэжигтэн эрэгтэй дэлгүүрт явж байсан сурагч охины зургийг дарж, "AI"-ийн тусламжтайгаар насанд хүрэгчдийн бичлэг бүтээсэн байна.

Мөн төгсөлтийн зургийг цомог дэх цээж зургийг ашиглаж, ёс бус дүрс бичлэг хийсэн хэрэг бүртгэгджээ. Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, эдгээр хэргүүд нь дөнгөж эхлэл байж магадгүй гэж эмээж байна. Хохирогчдод дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хууль, нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн, тус байгууллага "AI"-аар бүтээсэн насанд хүрэгчдийн зураг, бичлэгийг мэргэжилтэн болон холбогдох төрийн албан хаагчидтай хуваалцаж, олон нийтийг ийм төрлийн хүчирхийллээс хэрхэн өөрсдийгөө хамгаалж эхлэн талаар судалж эхэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.198

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 1 цагийн өмнө 202.126.89.113

Хиймэл оюун ухаан буюу "A.i"-программаар бүтсэн зураг, бичлэг яг л бодит шүү дээ. За тэгээд хортой доо хортой…

Анхаарцгаана биз

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.212.119.162

VANXANDI BOOW XXNOO ANUSDI SEXSDI XUCHINDUULI80955877ERTEI XUSSEN BAIRLALAAR SEXSDEX

Avatar

Пяззду 1 цагийн өмнө 202.126.89.113

Солиор сучка минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж