Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Адаг дулаан гэдэг газар өчигдөр /2025.06.21/ гарсан хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.22/ /05:40 цагт бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 12500 га талбай өртсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар гарсан /2025.06.21/ ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.22/ 08:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 19-нд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэлээс сэргийлж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
🇲🇳 3 цагийн өмнө 202.9.46.105
🇯🇵 🎎