Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд зургадугаар сарын 17-нд сайд нараа нэр дэвшүүлж, УИХ-д тангараг өргүүлснээр ажилдаа орлоо. Шинэ танхимд ажиллаж эхэлсэн сайд нарын 60 хувь нь өмнөх Засгийн газраас “улирсан” тул бодлогын томоохон өөрчлөлт гарахгүй болов уу гэх дүгнэлтийг судлаачид өгч эхэлсэн.
Харин хамтарсан Засгийн газарт ажиллах санал хүлээж авсан ч татгалзсан Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Яг үнэндээ Ерөнхий сайд танхимаа өөрийнхөөрөө байгуулж чадаагүй. Бүлэглэлийн нөлөө, МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр Ерөнхий сайдад танхимаа байгуулахад саад боллоо. Мөн Ерөнхий сайдад улс төрийн эрх мэдэл байхгүй. Улс төрийн эрх мэдэл байхгүй Ерөнхий сайдтай ажиллахад маш хэцүү, ажил хийлгэдэггүй. Дээр нь урвагч нартай мөр зэрэгцэн суухад бэрх тул Засгийн газарт хамтрахаас татгалзсан” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Шинээр бүрдсэн Засгийн газар 19 яам, 20 сайдтай. Яамгүй ажиллаж байсан сайд нарыг чөлөөлсөн. МАН-аас 16, ХҮН намаас хоёр, ИЗНН-аас нэг сайд томилогдсон. Бүрэлдэхүүнийг танилцуулбал,
- Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар,
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал,
- Шадар сайдад Тогмидын Доржханд,
- Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт,
- Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг,
- Сангийн сайдад Болдын Жавхлан,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдиннням,
- Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар,
- Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдад Тилеуханы Аубакир
- Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар,
- Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн,
- Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн нар сайд болсон.
Ерөнхий сайд Г.Занданшатар хэмнэлтийн горимоор ажиллахаа мэдэгдэж, төрийн албанд есөн хувийн цомхотгол хийхээ зарласан. Энэ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийнэ. Төсвийг 2.3 их наяд төгрөгөөр танана. Таналтад төрийн албан хаагчид тэр дундаа дарга нарыг голчлон чөлөөлнө. Мөн төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих. Төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцоод байна.
ДЦС-III –т БЭТ томилов
Шинэ танхим зургадугаар сарын 20-нд ээлжит бусаар хуралдаж, ДЦС-III-т гарсан ослыг богино хугацаанд шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарган, Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/ томилов. ДЦС-III-т ажиллаж эхэлсэн Засгийн газрын БЭТ нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх юм.
Тэрбээр У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Гэвч цар тахлын үеэр өвлийн ид хүйтнээр төрөөд удаагүй эхийг гэрийн шаахайтай нь зөөвөрлөсөн асуудлаас болж тус танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорход хамт унасан. Гэхдээ тэрбээр Л.Оюун-Эрдэнийн танхим байгуулагдахад тус яамны дэд сайд болж, дараа нь Төрийн нарийн бичгийн дарга болсон. Үндсэндээ эрчим хүчний салбарт насаараа ажиллаж байгаа нэгэн гэж хэлж болно.
Харин ДЦС-III-т гарсан ослыг богино хугацаанд шийдвэрлэж, хүндрэлээс гарах ажилд ахиц гарахгүй бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийнхээ хамтаар огцрох хугацаатай болзол аван БЭТ-өөр томилогдлоо гэж хэлж болно.
УИХ-ын гишүүдийн хувьд “Эрчим хүчний салбарт мөнгө хөрөнгө дутаагүй. Ажил хариуцсан хүмүүсийн сэтгэл дутаж ирсэн” гэдгийг тодотгож буй бол Эрчим хүчний сайдаар гурав дахь удаагаа улираад буй сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбар үйлдвэрлэж байгаа өртгөөсөө хямд үнээр цахилгаан, дулаан нийлүүлж ирсэн нь салбарыг хүнд байдалд оруулсан. Энэ бол 30 жилийн алдаа, өнөөдөр бий болчихоогүй” гэж тайлбарласаар буй.
Засгийн газар ч санал нэг байгаагаа тодотгож, эрчим хүчний салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгоод байна.
Түүний хийх ажлаас шалтгаалж Улаанбаатар хот энэ өвөл хөлдөх үү, хэвийн өвөлжих үү гэдэг шийдэгдэнэ. Жилээс жилд нийслэлд цахилгаан, дулааны эрэлт хэрэгцээ нэмэгдэх болсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок төлөвлөсний дагуу ашиглалтад орвол дутагдаж байгаа эх үүсвэрийг нөхөхөд маш том орон зай үүснэ гэж тооцож буй. Гэсэн ч нэмэлтээр дулаан, цахилгааны эх үүсвэр шаардлагатай. Үүнийг болохгүй бол БНХАУ-ын ӨвөрМонголоос татан нөхөх давхар бодлого барьж байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг огцруулж, Б.Лхагважавыг түр томилов
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Л.Төр-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг болж байна.
Тодруулбал, тус танхимын Удирдах зөвлөлийн хурал зургадугаар сарын 20-нд болж, гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр ерөнхийлөгч Л.Төр-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эдийн засагч Б.Лхагважавыг түр тус танхимын ерөнхийлөгчөөр түр томилов. Ингэснээр МҮХАҮТ-ын дараагийн Их хурлын тов гарч, шинэ ерөнхийлөгч томилогдтол эдийн засагч Б.Лхагважав тус танхимыг удирдана. Эдийн засагч Б.Лхагважавын хувьд өмнө нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсны зэрэгцээ Ерөнхий сайд асан Сү.Батболдын эдийн засгийн зөвлөх байв.
Түүний хувьд Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн эдийн засгийн бодлогод шүүмжлэлтэй хандаж ирсэн эдийн засагч гэж тодорхойлж болно.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаа өнгөрсөн өвөл болж, олон хүн нэрээ дэвшүүлсэн ч бизнесийн салбарт ажиллаж үзээгүй шахам Л.Төр-Од шалгарч, тус танхимыг удирдах болсонд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хамгийн их бухимдсан. Тэрбээр “Л.Төр-Од Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Олон нийтийн зөвлөлд байхдаа олон хүнийг авлигын хэргээр шалгуулж байсан. Гол өрсөлдөгчөө, Т.Дүүрэнг танхимын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр хориулж, өөрөө танхимын ерөнхийлөгч болсон гэж бодож байна. АТГ Т.Дүүрэнг өчигдрийн үйл явдлаас өмнө нь эсвэл дараа нь шалгаж болох байсан. Гэтэл яг сонгуулийн өмнө Т.Дүүрэнг шалгах болсон нь надад ёс зүйгүй санагдсан. Бас энэ байгууллагын даргаар бизнес эрхлэгч ажилламаар байна. Гэтэл нэг ч бизнес хийж үзээгүй дандаа төрийн байгууллагад дэнгийн эрвээхэй шиг үсчиж явсан хүнээр удирдуулдаг болно гэдэг бол бизнесийн байгууллагынханы хувьд харамсалтай. Манай танхимын дүрэм өөрөө бас асуудалтай. Тэгэхээр Танхимын тухай хуулийг яаралтай өөрчилж, танхимын бүтцийг сайжруулах ёстой” гэж бодож байна гэж шүүмжилж байв.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх шаардлага үүссэн юм. Ингэснээр сунгаа зарлагдаж, ерөнхийлөгчийг тодруулахад Л.Төр-Од олонхийн дэмжлэг хүлээсэн бөгөөд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн дэмжлэг дор МҮХАҮТ-ыг удирдах боллоо гэдэг шуум дэгдсэн.
Ямартай ч өнгөрсөн хугацаанд тус танхимыг удирдаж чадаагүйгээсээ болов уу эсвэл Л.Оюун-Эрдэнийн далбаан дор ерөнхийлөгч болсноос болж унав уу, жил ч болж чадалгүй огцорлоо.
Улаанбурхан өвчин нэмэгдэх эрсдэлтэй тул вавкцинжуулалтыг эрчимжүүлнэ
Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүүхэд эндсэн нь эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаас аргагүйд хүргэв.
Сургууль, цэцэрлэг амарснаар өвчний тархалт буурах болов уу гэсэн найдлага байсан ч талаар болов. Иймд дархлаажуулалтыг эрчимжүүлэх даалгаврыг Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-д ажиллахдаа үүрэг болголоо.
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд 0-15 насныханд нөхөн дархлаажуулалт хийсэн ч улсын хэмжээнд дөнгөж 26 хувьтай аж. Тиймээс Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг цуглахаас өмнө нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулах. Мөн баяр наадмын өдрүүдэд халдвар тархах эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ яаралтай авахыг анхаарууллаа.
Дархлаажуулалт бодлогын түвшинд алдагдсаныг олон улсын байгууллага, эрдэмтийн судалгаа дүгнэлт баталж байгаа аж. 10-14 насны хүүхдүүд улаанбурхнаар өвчилж буй нь 2010-2015 онд хийсэн вакцины үйлчлэл буурч байгааг харуулж байна. Тиймээс чанарт онцгой анхаарч дархлаажуулалтын богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай гэв.
Covid-19 цар тахлаас хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж, энэ нь өвчлөлийг нэмэгдүүлж байна. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Удахгүй наадам болно. Аялал зугаалгын үе эхэлнэ. Энэ нь өвчлөлийн дэгдэлтийг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг хэлээд дархлаажуулалтад хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцины хүрэлцээ муу, эмч сувилагч, ажилчдын ажлын ачаалал их байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан, тэдний саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн юм.
Нэртэй 2 цагийн өмнө 202.9.46.105
Сөнөтүгэй, өмхий хулгайчид, тролл харанхуй хар масстайгаа сөнөтүгэй nuздаа…
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.198
))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.44
Toriin omchiin nertei tosviin mongiig duraaraa iddeg companiudiin ideechiin uugaachdiig ehleed zailuul, oron toog tsomhotgo.
Нэргүй 2025-06-22 103.229.123.30
uhsen nohoin buusnuud danhaa l solio shiv dee
Нэргүй 2025-06-22 202.126.89.14
Хүрэлсүх хүчний байгууллагаа хөдөлгөж гадна, дотны хөлүүдийг тас цохиж том төслүүдээ явуулах хэрэгтэй.Бямбацогт чойжилсүрэн мэтийн хэд сонгогдохын тулд нүүрээ барсан гарууд, шинэ суусан Мэндсайхан, болормаа мэтийн бага ястан, бэртэгчин, шуналын бузруудыг гөлөг болгох амархан.20 жилийн дараа нарийн цариг шиг тэнэглэл гэдэг нь тодорхой болох асуудал.
Нэргүй 2025-06-22 66.181.181.235
Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг Чойжилсүрэн одоо өөрөө өргөдлөө өгөөд зайлчихсан нь дээр дээ. Битгий хугацаа алдаад байгаачээ Занданшатар аа
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.44
Zaaval ter pisdaagaar ahij araasaa hutgaluulah ni ee chi Zandan aa
Нэргүй 2025-06-22 59.153.113.64
Тал нь шахуу УРВАГЧИД. Бөөлжис цутгамаар юм
Нэргүй 2025-06-22 103.168.34.146
Ундрал гэдэг эмэгтэйд ичих булчирхай байдаггүй юм болов уу.
👠 2025-06-22 202.9.46.105
Хаана ямар өрөөнд ямар байрлалаар хэнтэй шамбиралцсан гэлээ? 👙
Нэргүй 2025-06-22 202.126.90.194
АМЖИЛТ
Нэргүй 2025-06-22 202.126.89.14
Орлого нь багасаад шууд хамгийн амархан чадах цомхотгол, хэмнэлт руугаа орсон.Орлого олох юм хийж чадахгүй.Хийе гэвэл Халзанбүрэгтэйн ховдынхон шиг мал иргэддээ тал засаж зусардана, хөөгдөнө.
Нэргүй 2025-06-22 103.168.34.24
Энэ засгаас юу ч горьдох хэрэггүй. Хулгайгаа л бага хийвэл сайн юм даа!!!
oca 2025-06-22 169.133.250.255
yab # ;
Нэргүй 2025-06-22 202.126.89.29
үхсэн ацны чин х***а манж бодлго үргэлжүүлх гэж андуурцан пиздагууд. нохойн жогрыг чин бүрн зөрөн эрх мэрх манжлж ялаа даахгүй л******д.
🛴 2025-06-22 202.9.46.105
🐖🐖🐖🐖🐖
Сүх 2025-06-22 59.153.112.153
Өөрсдөөсөө танаач юуч хийж бүтээдэггүй гарууд байж
Нэргүй 2025-06-22 103.212.119.162
BOOW XXNO80955877VANXANDI ANUSDN80955877MERGJLN
Нэргүй 2025-06-22 202.9.40.56
Номтойбаяр өөрөө МАН-аас урвасан юм бишүү. Аавтайгаа нийлж монголын баялагын эзэн болж яваа олигархи мөнөөс мөн. Баялагын санг эсэргүүцдэг. Баялагын сан бол уул нь жирийн олон Монголчуудад хэрэгтэй юм. Гэтэл бас олон монгол хүн баян юм шиг эсэргүүцээд Оюун-Эрдэний засгийн газрыг огцруулсан. Тэд цөөхөн гэр бүл баялагын эзэн байсан нь дээр гэж үздэг бололтой. Бусад орны иргэд бол хэзээ ч тэгэж бодохгүй бас тийм үйлдэл хийхгүй. Ард түмэн бүгдээрээ ухаантай байдаггүй.
Нэргүй 2025-06-22 103.212.116.112
Нийт масс харанхуй амиа хичээсэн болохоор улс төр бохир байдгийг африк монгол хоёроос харж болно
Нэргүй 2025-06-22 66.181.187.252
Тийм тийм, монголчууд үнэхээр харанхуй бна !!!
УИХ-ын гишүүд нь эх орны хөгжлийн эрх ашгаас урваж, хувийнхаа нэр хүндийг өргөх, сонгуульд санал авахын төлөөнөө бүхнийг золиосолж бна даа !!!