Эрдагоны талаар үг хэлснийхээ төлөө баривчлагджээ

Эрдагоны талаар үг хэлснийхээ төлөө баривчлагджээ

Эрдагоны талаар үг хэлснийхээ төлөө баривчлагджээ
Фатих Алтайлиг

Туркийн эрх баригчид Бямба гаригт (2026.06.21) нэрт сэтгүүлч Фатих Алтайлиг ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг заналхийлсэн үг хэлсэн хэргээр баривчилсан гэж Истанбулын прокурорын газар мэдэгдэв. "Youtube" сувагтаа 1.51 сая гаруй дагагчтай Алтайли Баасан гаригт туркуудын 70 хувь нь Эрдагоныг насан туршдаа удирдана гэх үзлийг эсэргүүцэж буйг харуулсан санал асуулгын видео нийтэлсэн байна. Уг видео бичлэгт тэрбээр Эрдагоныг Туркийн ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлжээ. Алтайлиг саатуулсан нь Туркийн сөрөг хүчний дуу хоолойг хааж, боомилсон баривчилгааны нэг хэсэг юм. Энэ оны гуравдугаар сард Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч гэгддэг Истанбул хотын захирагч Экрем Имамоглу мөн адил баривчлагдсан юм.

Туркийн гол сөрөг хүчин Бүгд найрамдах ардын нам (CHP) эсэргүүцэгчдийн амыг таглаж, улс төрийн өрсөлдөөнийг дарахын тулд шүүх эрх мэдлийг ашиглаж байна гэж засгийн газрыг буруутгасан.

Эрдоган гишүүдээсээ гадна засгийн газрыг шүүмжилдэг сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтнийг онилсон гэж "CHP" үзэж буй. Гэсэн хэдий ч Эрдагоны засгийн газар эдгээр буруутгалыг няцаажээ. Түүний засаг захиргаа Туркийн шүүхийг улс төрийн хөндлөнгийн оролцооноос ангид, хараат бусаар ажиллахыг шаарддаг гэж мэдэгдсэн байна.

Алтайли мөн ижил видео бичлэгт Османы түүхийн жишээг дурдаж, өмнөх дарангуйлагч эрх баригчид золгүйгээр амиа алддаг гэж хэлжээ. Энэ нь Эрдоганы ахлах туслах Октай Саралын дургүйцлийг хүргэсэн бөгөөд тэрбээр "Х" платформ дээр Алтайлигийн ус буцалж байна гэж Турк хэлээр бичсэн байна. Уг зүйрлэл нь удахгүй гарах үр дагаврыг илэрхийлдэг аж. Истанбулын прокурорын газраас Алтайлигийн хэлсэн үг нь ерөнхийлөгчийн эсрэг сүрдүүлэг агуулсан бөгөөд албан ёсны мөрдөн байцаалт эхлүүлсэн гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар Алтайлигийн өмгөөлөгчийн зүгээс мэдээлэл өгөөгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.198

))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

🇹🇷 2025-06-22 202.9.46.105

Аргагүй л бас нэг дарангуйлагч путлерийн өрөөсөн бакрийшиг мөн дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж