Улаанбаатарт 34 градус хүрч хална

Улаанбаатарт 34 градус хүрч хална

Улаанбаатарт 34 градус хүрч хална

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөөдрөөс /2025.06.22/ эхлэн ихэнх нутгаар 30 градус давж халахыг анхаарууллаа. Тодруулбал, зургадугаар сарын 22-24-нд ихэнх нутгаар, 25-26-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


 ӨНӨӨДӨР:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул голын хөндийгөөр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29…+34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +32…+34 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +30…+32 градус дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж