Дотоод хэргийн их сургуулийн 91 дэх удаагийн төгсөлтийн баярын ёслолын ажиллагаа өнөөдөр (2025.06.21) Сүхбаатарын талбайд боллоо. Үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр цэргийн цолоо гардан авсан төгсөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нар баяр хүргэж, амжилт хүслээ.
Мөн ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, албадын дарга нар харьяа агентлагуудын удирдлагууд оролцлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Сүхбаатарын, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны шилдэг төгсөгчдөд цол, энгэрийн тэмдэг, диплом гардуулж, ажлын амжилт хүслээ. Тэрээр “Гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн аюулгүй байдлыг хангах, авран хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах ажлын эрдэм ухаанд суралцахад цэл залуу нас, бие сэтгэл, сонсогч ахуй үеэ зориулсан Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид та бүхэн Эрдэм мэдлэгийн эзэн, эх орны хүү, охин болон төлөвшиж, төрийн тусгай албанд хүчин зүтгэх хүсэл тэмүүлэл дүүрэн байгааг харахад нэн бахархалтай байна” гэдгээ илэрхийлсэн юм. Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд Удирдлагын академийг магистрын хөтөлбөрөөр 24, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлах ухааны сургуулийг бакалаврын 18 хөтөлбөрөөр 530 гаруй сонсогч, суралцагч амжилттай төгсөж байна.
Дотоод хэргийн их сургууль нь 1934 оны Ардын сайд нарын зөвлөлийн тушаалаар Дотоодыг хамгаалах газрын “Хязгаарын ба гүйцэтгэх ажилтан бэлтгэх сургууль нэртэйгээр үүсэн байгуулагдаж өдгөө, Удирдлагын академи, Цагдаагийн, Хилийн албаны, Онцгой байдлын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны зэрэг бүрэлдэхүүн болон харьяа 11 сургууль, мэргэжлийн боловсролоос эхлээд докторын шаталсан сургалт хүртлэх 50 хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дотоод хэргийн их сургууль, хамтын ажиллагааныхаа хүрээнд АНУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Турк, Вьетнам, Казакстан, Тайланд зэрэг 10 гаруй орны 30 гаруй ижил төрлийн мэргэжлийн их дээд сургууль, сургалт сурталчилгааны байгууллагуудтай хамтран ажиллаж олон улсын түвшинд ажиллах боловсон хүчнийг дотоод хэргийн салбартаа бэлтгэж байна.
Нэргүй 2025-06-21 202.9.41.51
Анагаахын сургуулийн төгсөлтийн баярт Эрүүл мэндийн сайд нь, Боловсролын сайд нь, Хөдөө аж ахуйн сургуулийн төгсөлтийн ёслолд Хөдөө аж ахуйн сайд нь…………………………..гээд чиглэл бүрээр төгсөж байгаа оюутнууддаа адилхан хандах хэрэгтэй. Нэг хэсгийг нь онцлох ёсгүй. Үүрэг нь ижил, үүрэх нь адил үрс шүү дээ
Нэргүй 2025-06-21 202.9.41.51
СУРГУУЛИУДЫН ТӨГСӨЛТ БҮР ДЭЭР БОЛОВСРОЛЫН САЙД ОЧИЖ ИЙМ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛААЧ………ЗАЛУУС СУРГУУЛЬ ТӨГССӨН УТГААРАА АДИЛ БИЗ ДЭЭ, ИЖИЛ ЭРЭМБЭТЭЙ БИЗ ДЭЭ…..ОНЦГОЙ БАЙХЫН УЧИР ЮУ ВЭЭ????????????????? АДИЛХАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ОЮУТНУУД БИЗ ДЭЭ
Нэргүй 2025-06-21 202.9.41.51
БАЯРТАА ОРОЛЦ, БАРЬЖ ХИЙХ БАРАГДАШГҮЙ ИХ АЖИЛДАА Ч ШАМД……ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ БАЙГАА, АЛТАНГЭРЭЛТЭЙ ХАМТРААД ОЛОН НИЙТИЙН ШААРДАЖ БАЙГАА ХУУЛИЙГ ХУРДАН БАТЛУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛ. ҮНЭНД ОРШИХ УУ, ҮЛГЭР ЯРИХ УУ????????????
Зочин 2025-06-21 103.140.11.254
Монгол улс маань луйварчин, хулгайч нарын амьдын жаргал эдэлдэг диваажин болжээ.
Зочин 2025-06-21 202.179.26.56
Ёслолын ажиллагаанд оролцсон сонсогчид номхон командтай 2 цаг шахам ерөнхийлөгчийг гарч ирэхийг хүлээж заримынх нь биеийн байдал эвгүйрэх байдал үүсэж байсныг уг арга хэмжээг зохион байгуулагчид хойшид анхааралдаа авч ажиллахыг олон эцэг эхчүүд ярьж байна лээв Энэ ямар том хүнд суртал вэ???
ИРГЭН 2025-06-21 66.181.187.117
Социализмын үеийн дарга босоод ирчихсэн юм шиг харагдаж бн !!ккк Энэ бөөрөнхий хүнээс юуу ч гарахгүй дуусаа!!! Хүрэлсүх өөрийнхөө булхайг нуух гэж Энэ өөхөн бөмбүүлэйг хуулийн сайд болгожээ!!!кк
Та хар 2025-06-21 59.153.112.38
Баяр наадам хэсдэг сайд хэнд хэрэгтэй юм болоо?
Ах 2025-06-21 66.181.189.102
Цэрэг цагдаагийн хувцас бол гоёл гангарааны хувцас биш.Ажлын хувцас. Одоо энэ хувцас өмсдөг хүмүүс мөрдөс зүүхээр уралдаг ард түмнээ айлгадаг хувцас болгожээ. Бүх офицеруудыг мөрдөхгүй болгож энгийн ард шиг хувцаслах цаг нь болсон.
Нэргүй 2025-06-21 202.21.105.54
oorsdiig n hundlehgu bol uurlah deerelheh daramtlah yvdal tsagdaa nariin neg zanshil bolson. ene zov uu.
Нэргүй 2025-06-21 202.21.107.3
Цэрэг цагдаагийн сургуулийг төгсөхөөр ингэж сүр болдог нэг заншилтай болжээ Ямар учиртайг нь ойлгохгүй юм
Нэргүй 2025-06-21 202.9.41.51
ХАРИН ТИЙМ ЭЭ, БҮХ МОНГОЛ ЗАЛУУСАА СУРГУУЛЬ ТӨГСӨХӨД НЬ ИНГЭЖ ХҮНДЭТГЭЖ, БОЛОВСРОЛЫН САЙД НЬ СУРГУУЛЬ БҮРИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРТ ОРОЛЦОЖ БАЙМААР….АДИЛХАН МОНГОЛ ҮРС БИЗ ДЭЭ, МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ, ЦЭРЭГ ЦАГДААГИЙНХАН НЬ ИЛҮҮ ГЭЖ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ….
Нэргүй 2025-06-21 66.181.188.158
БАЯР ХЗРГЭЁ
Нэргүй 2025-06-21 81.9.119.175
Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-21 202.126.89.97
Коммунистууд зул мөхөхийн өмнө нэг гэрэлтэж байх шив
Нэргүй 2025-06-21 66.181.160.22
энэ улс форм улс боллоо
Нэргүй 2025-06-21 66.181.160.22
эргүү зда нарыг хардаа хаха
зочин 2025-06-21 66.181.160.66
Бүгд л цагдаа болох сонирхолтой болжээ .. МУИСийн биологийн ангийг 2 хүүхэд төгсөн гэлүү !!..
Нэргүй 2025-06-21 14.1.81.143
тоо толгойн хувьд ч биологичоос цагдаа нь олон байх хэрэгтэй л дээ
Нэргүй 2025-06-21 178.174.229.45
muu ulaan kommunist