АНУ-д үргэлжилж буй Остин Мэйжорын хагас шигшээ шатанд өрсөлдөх дөрвөн баг тодорлоо. Тэд бол Францын "Vitality", Германы "MOUZ", Бразилын "paiN" болон Монголын "The MongolZ" багууд.
Өнөөдөр/2025.06.21/ шөвгийн наймын сүүлийн тоглолтууд 16 мянган хүний суудалтай Остин хотын "Moody" цэнгэлдэхэд боллоо. "The MongolZ" баг ч энэ шатанд АНУ-д төвтэй, америк тоглогчтой "FaZe Clan"-тай учраа таарч, 2-0 гэсэн харьцаатай хожив. Тоглолтын өмнө аналистууд, тайлбарлагчид, тоглогчдын дийлэнхи нь "FaZe"-ийг хожно гэж таамаглаж байсан. Учир нь тэдэнд "CS"-ийн амьд домог, бүх цаг үеийн шилдэг гэгдэх "s1mple", эзэн орны давуу тал болсон үзэгч, дэмжигчид, америк тоглогч "EliGE", туршлага гээд олон зүйл байсан юм.
Гэхдээ л Монголын багийг дийлсэнгүй. Тоглолтын дараа Б.Аюуш буюу "mzinho" дараах зүйлсийг ярьжээ.
"FaZe"-ийг тайзан дээр үзэгчдийнх нь өмнө хожсон талаар: Мэйжорын тайзан дээр хожил байгуулна гэдэг гайхалтай байлаа. Гэхдээ юуны өмнө бид илүү баг нь байсан юм шүү. Бидний чансааг хар. Миний хувьд энэ бол гайхам үйл явдал биш.
"Valve" болон "HLTV"-ийн чансаагаар "The MongolZ" баг "FaZe"-ээс илүү дээр эрэмблэгдэж байгаа.
Хагас шигшээд Бразилын "paiN" багтай тоглох талаар: Тэд бидэн шиг залуу баг. Сонирхолтой тулаан байх болно. Тэд хувь тоглогчдын чадвараараа сайн. Сонирхолтой тоглолт гарна. Бидний хувьд хүнд тоглолт байх нь гарцаагүй гэж бодож байна.
Финалд шалгарна гэдэгтээ итгэлтэй байгаа талаар: Хэт итгэлтэй биш байгаа. Гэхдээ өөрсдөдөө итгэлтэй байна гэдэг сайн хэрэг. Магадгүй дор хаяж гранд финалд шалгармаар байна. Хагас шигшээд хүрчихлээ. Магадгүй одоо энэ Мэйжорын гранд финалд хүрмээр байна.
Харин хожигдсоныхоо дараа "EliGE" ярихдаа "Бид дор хаяж финалд хүрэх боломж байлаа. Бидэнд амжилт гаргахад хэрэгтэй бүх зүйл байлаа" гэжээ.
Аналистуудын зүгээс "Techno"-г "FaZe"-ийн эсрэг тоглосон шигээ тогтвортой тоглож чадвал тун өөр "The MongolZ"-ийг харах боломжтой гэнэ.
Нэргүй 2025-06-21 103.168.34.158
Би болвоос Techno4k үнэнч фанат билээ. ХЭЗЭЭД ХААНА Ч TECHNO.goo дэмжинээээ !!!
Нэргүй 2025-06-21 183.177.105.156
MongolZ баг paiN-ийн эсрэг 13–5, 13–5 гэж хожиж, шигшээд шалгарлаа.
Нэргүй 2025-06-21 202.9.40.56
Дүү нартаа баяр хүргье. Хувь хүн миний хувьд энэ ялалтын цаана монгол улсын нэр явж байдаг нь чухал байдаг. Харин тоглогчдын хувьд хөгжөөн дэмжигчдээ баярлуулах өөрсдийн мөнгөн орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой аз жаргалтай амьдрах явдал байдаг байхаа.. Олон монгол баг бий болж дэлхийд монгол улс гэдгийг мэдрүүлвэл мөн сайхан даа. Хагас шигжээд шалгарахад та бүгдийн туршлага хувь тоглолтын ур чадвар шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Монголчууд аа ялалтын төлөө урагшаа. Та нар чаднаа
Нэргүй 2025-06-21 66.181.183.84
Үргэлжлэл
… бас хасаж болно гэж сургамжилсан байдаг. Тийм болохоор зөвөөр ойлгож хүлээн авч хэрэгжүүлж өөрийнхөө мэдлэг, ур чадвараа дээшлүүлээрэй гэж хүсье.
Нэргүй 2025-06-21 66.181.183.84
FaZe-г хожсон нь гайхах зүйл биш, бид угаасаа илүү баг нь байсан.
Орчуулагч хүн ийм байж болохгүй ээ, ядаж гарчигаа зөв өгөөч дээ. Google translate- ийн орчуулгыг монгол хэлний найруулгад нийцүүлж сурах хэрэгтэй шүү.
Манай баг FaZe – гийн дээр эрэмбэлэгддэг болохоор бидний хожилд гайхах зүйл алга гэж гарчигаа өгвөл зөв болно доо. Манай нэрт бичгийн хүн Ц. Дамдинсүрэн гуай монгол хэл рүү хөрвүүлэхдээ Монгол хэлний найруулгад нийцүүлэхийн тулд утгыг төгс төгөлдөр болгохын тулд үг нэмж болно,
Нэргүй 2025-06-21 66.181.188.246
сайн байна хөвгүүд минь бүх зүйлээрээ илүү гэж онгирдог америкчуудыг хожно гэдэг гайхамшиг шүү дэлхийд хуоц авьяаслаг монголчууд байдаг гэдгийг мэдрүүлээд өг Еврей нараас монгол илүү мэдрэмжтэй дээ
Нэргүй 2025-06-21 66.181.183.66
erguu ork ve
Нэргүй 2025-06-21 103.229.120.58
Techno bol mash sain toglogch tolgoigooch sain ajiluulj bga haragddag uneheer muulaad bh hun bish
Нэргүй 2025-06-21 81.9.119.175
!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-21 103.168.34.20
techno shi reaction undertoi toglogch asias oldoku shuu techno bagin ar boldog uchiraas amjilttai yavdag senzu helsn techno bhgui bag bhgui gej anhnasaa mundag bsn cs mdku garuud kill harna bagin hamag entry clean gh har ajil tech hiideg bilee we love tech