3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх юм.

Мөн тэмцээний үеэр спортын тоглолтууд болохоос гадна хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг болно.

Ташрамд, Монгол Улс нь Ази тивдээ 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй анхны орнуудын нэг болж байна. Тэр ч утгаараа Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, спортын аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой үйл явдал болно гэдгийг албаныхан онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж