Их Британийн байлдааны хөлөг Лхагва гаригт Тайванийн хоолойгоор дамжин өнгөрснийг Хятадын арми энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах санаатай өдөөн хатгасан үйл ажиллагаа гэж буруутгажээ. Харин Их Британи үүнийг олон улсын хууль тогтоомжийн дагуу удаан хугацаанд төлөвлөгдсөн ажиллагааны нэг хэсэг байсан гэж мэдэгдэв.
Их Британийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц сүүлийн дөрвөн жилд анх удаа эргүүл хийсэн нь энэ байв.
Гэвч Хятадын тал Их Британийн мэдэгдлийг үл ойшоож, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого гэжээ. Тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ "Хятад улс Тайванийн хоолойгоор дамжин өнгөрөх бусад улсын эрхийг хүндэтгэнэ. Үүний зэрэгцээ далайд зорчих нэрийн дор Хятадын бүрэн эрхт аюулгүй байдлыг өдөөн хатгаж, заналхийлэхийг эрс эсэргүүцнэ" гэжээ.
Харин Тайванийн Гадаад хэргийн яам Британийн хөлөг эргүүл хийсэн явдлыг "Тайванийн хоолойгоор зорчих эрх чөлөөг хамгаалсан үйлдэл" гэж сайшаасан байна.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.175
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.91
Хятадыг Англичууд дарамтлаад эхэллээ. Уг нь далим гаргаад шоглоод явуулах байтал аанайл дээрэлхүүлээд хоцрох шив.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.160.75
ингэж байгаад л мөргөлдөөн эхэлдэг шүү, маш аюултай, 22 оноос өмнө иймэрхүү зүйл хар тэнгист, агаарт нь бас л болж байсан санагдах юм. тун удалгүй 22 оны дайн эхэлсэн